Showing posts with label Сонирхол татам мэдээллvvд. Show all posts
Showing posts with label Сонирхол татам мэдээллvvд. Show all posts

Нэг хvнд хамгийн том талбай
Монголын газар нутаг eргeн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ eмнee цeeнгvй орныг гишгvvлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хvн амьдардаг Монгол орон нэг хvнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагvй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бvртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ. Хамгийн том сарвуу хумстай амьтан

Говийг эрт балрын vе буюу галавын eмнe далайн ёроол байсан хэмээн eвгeд хэлцдэг. Тvvний удаахан нь vлэмж биетнvvдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр vеийн аварга биет амьтан eнee vеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хvргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бvртгэгдээгvй) 1961 онд яс нь олдсон эртний vлэг гvрвэл ертeнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бvртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхvv аварга амьтны хумс 91 см урт байжээ.Бvгд хувийн сууцтайМонгол айл eрхvvд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бvртгэсэн байна. eeрeeр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бvгд хувийн eмчийнх гэсэн vг. Энэ vзvvлэлтээс харахад бид маш баян юм шиг eрхад ноогдох орчин vеийн сууцны тоогоор эсрэг vзvvлэлттэй гарах буй за.
Яаж дээд амжилтын эзэн болох вэ
eeрийн тогтоосон аварга амжилтыг дэлхий дахинд хvлээн зeвшeeрvvлж, 40 шахам хэл дээр 94 сая хувиар хэвлэгддэг Гиннесийн Дэлхийн дээд амжилтуудын номонд бvртгvvлэхийн тулд яах ёстой вэ. Юуны eмнe ямар vзvvлэлтээр энэ номонд орохыг хvсч байна, тэр чиглэлээрээ тогтоогдсон дээд амжилтуудын талаар Гиннесийн дээд амжилтын судалгааны институтын Лондон дахь тeвд хандан мэдээлэл авах хэрэгтэй. Дараа нь та эдгээр амжилтыг эвдэж чадаж байвал vvнийг нотлох баримтуудыг илгээх буюу eeрсдийнх нь eмнe нотлохыг “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” компани зeвлeж байна. Тэд жил бvр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хvлээн авдаг тул таны eргeдлийг тийм ч хурдан шийдэж eгeх боломжгvй. Энэ компани анх 1951 онд байгуулагдаж, eвeрмeц аварга амжилтуудын тухай анхны “Гиннесийн ном”-оо 1995 оны наймдугаар сарын 27-нд худалдаанд гаргасан нь тэр дороо Британийн хамгийн их гvйлгээтэй ном болж чаджээ.


Цааш унших...


18 дугаар зууны vеээс эхлэн одон орны судлаачид сарны гадаргуу дээрээс цацагдаж буй нууцлаг гэрлvvдийг ажиглаж ирсэн бєлгєє. Энэхvv гаж vзэгдлийн хамгийн анх ньтх нь 1787 онд тэмдэглэгдсэн байдаг ажээ. 4 дvгээр сарын 19-єєс 20-д шилжих шєнє Британийн одон оронч Сир Виллиам Хершель сарны гадаргуу дээр гурван газар нууцлаг гэрлvvд гарахыг єєриинхєє одон орны дуран аваигаар анх олж хараад ихэд" гайхсан бєгєєд тvvнийгээ сарны гадаргуу дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас vvдсэн бололтой хэмээн тэмдэглэсэн байна.1790 онд Хершель бvр 150 тийм гэрлvvдийг олж харсан бєгєєд тэд нар нь дугуй хэлбэртэй, хурц гэрэлтсэн жижиг улаан цэгvvд харагдаж байсан хэмээн бичсэн байдаг ажээ.Хэдийгээр Хершель нь тухайн vедээ ихэд нэрд гарсан эрдэмтэн байсан боловч тvvний дээрх гэрлvvдийн гарал vvслийг саран дээрх галт уултай холбон тайлбарлахыг оролдсон онол нь даруй бут цохигдсон байна.Атеriсап Journal of Science and Arts хэмээх Америкийн шинжлэх ухааны сэтгvvлийн 1822 оны нэгэн дугаарт бичихдээ, "Сар хэмээх манай дэлхийн энэхvv дагуулын хэмжээ хэтэрхий жижиг тул тvvний доторхи хайлмаг чулуулаг нь энэ урт хугацааны дотор сансрын хvйтэнд хэзээний хєрч царцсан байх учраас тvvний дээр галт уул дэлбэрэх нь боломжгvй зvйл юм. Харин Хершель болон бусад эрдэмтдийн саран дээрх Аристахусын тогооны орчимд ажигласан гэрлууд гэгч нь зєвхєн дэлхийгээс хархад, нарны гэрэл ямар нэгэн зvйлд ойж харагдсаны нэг илрэл бололтой." гэсэн байна.1965 онд одон орон судлаач Зденек Копал сарны гадаргуу дээрх Аристахусын тогооны орчим болон бусад газруудад гэрэл гарсан тухай нийт 16 баримтыг цуглуулж нэгтгэсэн ажээ. Мєн Копал сарны гадаргуугийн харанхуй хэсэг дээр гэрэлт цэгvvдийг харж болхоор гарсан гэрэл зургуудыг авч чадсан байна.Тэрээр энэхvv vзэгдэл нь тvvний ємнєхєн тохиолдсон нарны идэвхжилттэй холбоотой бєгєєд тэндээс цацагдсан жижиг хэсгvvд сарны харанхуй хэсэгт гэрэлтэн харагдаж буй гэсэн онолыг дэвшvvлсэн байна. Гэвч сарны гадаргуу дахь нарны гэрэл туссан хэсэг дээр мєн дээр гэрлийн цэгvvдийг олж нээснээр энэхvv онол явуургvй болсон ажээ.Одоогоор энэхvv феномен vзэгдлийн цаад учирыг хараахан тайлж чадаагvй байгаа бєгєєд, харин 1788 онд Германы одон орон судлаач Ёоханн Хиронимус Шротер нэгэн vзэгдлийг нээж тэмдэглэсэн нь дээрх тайлбаруудын алинтай нь ч таарахгvй байгаа бєлгєє.Тэрээр тэмдэглэлдээ бичихдээ, "Нэгэн хурц гэрэлийг сарны гадаргуу дээр олж харлаа. Тууний гэрлийн хэмжээ нь оддын хэмжигдууний пгавдугаар гэрэлтэлттэй адил байсан юм. Тэрхуу гэрэл /5 минутын турш Сарны Альпым нурууны зуун хэсэгт гэрэлтэж байгаад алга болсон билээ." гэжээ.Шротер ажиглалтаа цааш нь vргэлжлvvлэн єнєєх гэрэл гарсан газрыг нарны гэрэлд гарч ирхийг хvлээсээр гэрэлд гарч ирхэд нь харвал єнєєх гэрэл гарсан тэр газарт нь нэгэн хар саарал єнгєтэй дугуй толбо vлдсэн байжээ./Olloo.mn/


Цааш унших...

-Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт vлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зvглэсэн хэвээр байна-

Дэлхий ертєнц тэр чигээрээ оньсого, таавар. Дор єгvvлэх хачирхалтай амьтны талаар сонирхон ярилцах хvмvvс ч байдаг, эсвэл зарим нь тvvний талаар огт сонсоогvй явах нь бий. Шотландад орших нэгэн нууранд "Несси хэмээх тэрхvv ер бусын сонин амьтан байдаг юм. Лохнесс гэх энэхvv нуурын эрэг орчмоор хvн амьтан тун цєєхєн суурьшдаг, олны хєл хєдєлгєєн багатай нутаг. Энэ нуур Шотландын зvvн хойд хэсэг болох Глиморт орших бєгєєд зvvн хойд хэсгээр Хойд тэнгистэй, баруун ємнєд хэсгээрээ Ирландын тэнгистэй залгаа. Нийт 64 ам дєрвєлжин километр талбай бvхий, 230 метрийн гvн Лохнесс нууранд олон тєрлийн ховор, сонин ургамал амьтан байдаг. Тэдгээрийн нэг болох "Несси хэмээх энэхvv євєрмєц амьтан сvvлийн жилvvдэд судлаачдын анхаарлыг ихээр татах болсон. Лохнесст "Несси" буюу "Хамарт "хэмээх амьтан хэчнээн жил амьдарч байгааг хэн ч мэддэггvй. Лохнесс ч єєрєє євєрмєц, нууцлаг нуур. Тийшээ сэлэхээр орсон хvмvvс ор сураггvй алга болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг. Vvнийг нуурын ёроолын олон давхарга бvхий сордог лаг шавартай ч холбож тайлбарладаг хэдий ч "Несси" хэзээнээс Лохнесст "суурьшсан"-ыг єдий хvртэл хэн ч мэдэж чадаагvй л байгаа юм. Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт vлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зvглэсэн хэвээр байна. Харамсалтай нь тэд Несси хэмээх нууцлаг амьтны талаар юу ч олж мэдэж чадаагvй юм.Несси. Тvvнийг харсан гэх хэд хэдэн хvний дvрсэлснээр Несси нь 5-6 метр урттай, маш урт хvзvvтэй, жижигхэн толгойтой, заан шиг том дєрвєн хєлтэй гэжээ. Нессийг хэдэн зууны ємнє амьдарч байсан аварга динозавртай тєстэй ч гэж ярих нь бий. Тэрхvv ер бусын сонин амьтан юугаар хооллож, яаж амьдарч байсан нь vнэхээр хачирхалтай.1933 онд Меккей гэгч эр эхнэрийнхээ хамт Лохнесс нуурын эргээр машинтай давхиж яваад ус шаагин дуугарахад нь харвал урьд ємнє огт vзэгдээгvй нэгэн аварга том амьтан байжээ. Ингэж Меккей Нессиг харсан анхны хvн болжээ. Тэр ер бусын хачирхалтай амьтан харсан тухайгаа орон нутгийн цагдаа, холбогдох газарт мэдэгдсэнээр Нессиг хайх ажиллагаа эхэлсэн гэдэг. Мэргэжилтнvvд болон орон нутгийн цагдаагийн ажилтнууд ямар ч ер бусын амьтныг нуураас хайгаад олсонгvй. Ингээд Меккейг буруу ташаа харсан байна гэж буруутгаад єнгєрчээ.Харин Хьюгрей гэдэг хvн санаандгvй байдлаар Нессигийн зургийг авч гэрэл зургийн хальсанд анх удаа энэхvv сонин амьтны дvр тєрхийг буулгасан хvн болжээ. Тэрхvv санамсаргvй байдлаар дарсан зурганд нь хvмvvс итгэх эсэхээ мэдэхгvй л байлаа. Гэтэл дараагийн удаа Несси гэгч сонин амьтан байдгийг дахин батлан Лондон хотын мэс заслын эмч Уилсон тvvний гэрэл зургийг нь авч сонинд гаргасан бай¬на. Нессигийн гэрэл зураг дэлхийн бараг бvх сонин хэвлэлд "Мэс засалчийн фото зураг" нэрээр нийтлэгдэн алдаршсан юм. Харамсалтай нь Уилсоныг нас барсны дараа фото зурганд шинжилгээ хийснээр хуурамч буюу єєр зvйлээр орлуулсан "Несси" байсныг нь олж тогтоожээ.Мєн Английн амьтан судлаач Шиле 1977 оны тавдугаар сарын 21-нд Нессигийн хоёр тєрлийн фото зураг авч тvvнийг хvрэн ногоовтор єнгийн нуруутай, гэдэс нь гя-лалзсан гелгєр бор арьстай, их биетэйгээ харьцуулахад жижиг толгойтой гэж тодорхойлжээ. Тvvний зураг бас л тєдийлєн итгэл тєрvvлсэнгvй.Харин инженер, нисэгч мэргэжилтэй Динсдейл хэмээх нэгэн англи эр 1950 оны дєрєвдvгээр сард Нессигийн зургийг авчээ. Тvvний авсан зургийг олон тєрлийн лаборатори шинжилгээгээр жинхэнэ фото болохыг нь нотолсон байна. Динсдейл Лохнесс нуурыг судлахад амьдралынхаа 27 жилийг зориулсны vр дvнд Несси гэгч хачин амьтныг харж, бас гэрэл зургийн хальсанд vнэн бодитойгоор vлдээж чадсан юм.Нессигийн тухай ярьж эхэлснээс хойш хэдэн арван дvрс бичлэг, фото зураг гарч ирсэн боловч тэдний дотроос цєєхєн хэд нь л жинхэнэ байсан гэдэг.Єнєє хэр нь судлаачид Лохнесс нуурын нууцыг бvрэн дvvрэн тайлж чадахгvй л байна. Олон зуун эрдэмтэд Нессиг судлаж хайж байсан боловч хэн нь ч єєрийн гараар барьж vзээгvй.Несси нуурнаасаа хэдэн арван жилийн дараа л гарч ирээд хvнд зєвхєн хэдхэн хором харагдаад л єнгєрдєг ер бусын амьтан. Несси дараагийн удаа хэзээ гарч ирж, хэнд харагдах нь сонирхолтой бас нууц хэвээрээ л vлджээ.Ардын эрх сонин 66 /598/Б.Баясах


Цааш унших...

Эртний Грекийн vеэс эхлэлтэй энэ таамаг нь нууц зvйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ.

Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн тvvхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж тvvнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхvv живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон "Критий", "Тимей" хэмээх бvтээлд єгvvлсэн байдаг аж. Тэдгээр бvтээлд Платоны євєг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Салон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна. Энэ яриа манай эрэн vеийн 6-р зуунд болж аварга том бєєгнєрєлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сvйрлийн уршгаар vгvй болсон тухай Египетийн ариун єгvvлэмжид тулгуурлан нэгэн Египет хvн ярьсан ажээ. "Тимей" бvтээлд дурьдахдаа "... Танай хэлээр бол Геракловын бєєгнєрєл гэх далайн нэгэн хоолойн ємнє арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хvртэл, Пиррен хvртэлх Европийг эзлэн байгаад хожим нь их газар хєдлєлт, уул усны vерээр далайд живэн vгvй болсон. Тvvнээс хойш тэрхvv арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертєнц бий болсноос далайн хєлєг онгоц єнєєг хvртэл явдаггvй байна" гэжээ. Мєн "Критий" хэмээх бvтээлд "Есєн мянган жилийн тэртээ Геракловын бєєгнєрєлийн нэг талд дээр дурьдсан Ливи, Азитай тэнцэх хэмжээтэй хожим нь газар хєдлєлтийн уршгаар сєнєж єнєєг хvртэл хєлєг онгоц явах боломжгvй болсон.Атлантида арлын хаадын хvмvvс нєгєє талд манай улс /Єнєєгийн Афин/-ын хооронд их дайн болсон байна" гэсэн байна. Бvр эрт дээр vеэс Атлантида байсан эсэх талаар хvмvvс маргаантай явж ирсэн. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар vзэж байхад Аристотель газар зvйч Страбон нар vгvйсгэдэг байна. Энэ тухай маргаан єнєєг хvртэл vргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал арав гарчээ. Уг асуудлаар судлаач нэр зvvсэн ашиг хонжоо хайгчид олширч жинхэнэ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ алдагдахад хvрснийг эрдэмтэн А. Горесловский тэмдэглэж энэ нь эртний соёл иргэншлийн тухай нэн сонирхолтой судалгааны ажилд уршиг тарьж мэдэхийг сануулсан байна. "Атлантидыг судлагч мэргэжилтнvvд "Атлантуудын vvсэл нь хосгvй мэргэн, гайхамшигтай мэдрэмж бvхии сансрын гийчид байсныг дэлхийн бvх ард тvмэнд сонордуулжээ. Платон Атлантидыг бvхэл бvтэн тив бус арал байсныг тэмдэглэсэн.Атлантидын соёл иргэншил сvvлийн зууны vеийнх бєгєєд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай тєстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шvтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хєлєг бvтээж, зэс, хар тугалга, хvрэл, алт, мєнгє, металл боловсруулдаг байж. Харин тємєр боловсруулдаг тухай Платон дурсаагvй єнгєрсєн байна. Атлантид манай эриний ємнєх 9000 онд оршин тогтнож "Египетчvvд уг vйл явдлын тухай бичиж vлдээсэн", "Грекчvvд гавьяа байгуулсан" гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египед соёлын мєр гарсан vе бол манай эриний ємнєх 5000 орчим жилийн ємнє, Грекэд грек хэлээр яригч хvмvvс манай эриний ємнєх 2000 жилийн тэртээ бий болсон гэж vздэг билээ. Иймд Атлантууд манай эриний ємнє 9600 онд тэр vед байхгvй байсан Грекvvдтэй байлдсан байж таарахгvй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны єгvvлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний ємнєх 2000 жилээс цааш байх боломжгvй юм. Платон єгvvлсэнчлэн Атлантид аварга том бєєгнєрєл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын vлдэгдэл гэж vздэг.1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх vед Азорын арлаас хойш 560 мильд францын хєлєг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дvнгээр галт уулын шилэн тєрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бvрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устєрєгчийн аргаар судалж vзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн ємнєх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд Зєвлєлтийн эрдэм шинжилгээ судалгааны "Москвагийн Их Сургууль" хэмээх усан онгоц Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн vлдэгдэл байгаа мэт байсан боловч тvvний нууцыг тайлаагvй харин ч зурагт гарсан зvйл далайн ёроолын гvдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нєгєєх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшvvлсэн.1922 онд X. Шультен Испанийн нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бєгєєд тэр хот манай эриний ємнєх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол єнєє vеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахарын цєл болсон гэсэн таамаглал дэвшvvлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн vйл явдалтай холбон vзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын газар зvйн нийгэмлэгийн гишvvн, эрдэмтэн В.Кудрявцев хєгжvvлж Франц, Ємнєд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хvзvvвчийг Атлантид холбон vзсэн байна. Энэ хvзvvвч их гvнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, тєвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хvрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагvй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд "газар", " арал" гэж ялгах хэллэг байгаагvй юм байнаМєсєн эрин дуусч далайн тvвшин дээшлэхэд тэр vеийн єндєр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европийн баруун хэсэг усанд автсан байна. Далайн тvвшин дээшилснээр Атлантид сєнєсєн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн тvвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бvрийн хурдтай дээшилсэн. Далайн тvвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны "Атлантид нэг аймшигт єдєр, нэг аймшигт шєнє сєнєсєн" гэсэнтэй зєрчилдєж байдаг байна. Платон цааш єгvvлэхдээ "Дараа нь аймшигт газар хєдлєлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг єдєр, нэг шєнє Атлантид далайд живэн алга болсон" гэсэн байна. Гэхдээ тэр сvйрэл ганц єдєр, шєнє болоод єнгєрєєгvй бололтой. 1988 онд Америкийн эрдэмтэн X. Хайнрихын мєсєн эриний сvvлийн vед одоогийн Канадыннутгаас аварга мєсєн уул хойт Атлант хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхvv олон сая куб метр мєс далайн тvвшинг дээшлvvлсэн нь мэдээж.Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гvнд усан доор байрлах Штейнгрунд єндєрлєгт сєнєсєн байгууламжийн vлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшvvлж Плантоны єгvvлсэн "Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нєгєє талд Гибралтарын нарийн хоолой байна" гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил тєстэй болохыг харьцуулан єгvvлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мєсєєр хучигдмал гэж vзсэн. 1990 онд геологчид Антарктидын мєсєн дороос 2-3 сая жилийн настай мод илрvvлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктикийг мєсгvйгээр дvрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнея-гийн газрын зурагт Антарктикийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хvн тєрєлхтний дурсамжид Антарктик мєсгvй байснаар тєсєєлєгдєн vлдсэн ба харин Атлантид-Антарктикт тохиолдсон аугаа их сvйрэл болж газрын туйлын бvс шилжин єєрчлєгдсєн байж болох талтай гэж vздэг байна. Єнєє vед арай илvv vндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс тvvх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг.1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зvvн хэсэгт байсан гэдэг. 19-р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дvнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын тєв хэсэг олон жилийн ємнє усанд живсэн ба vлдэгдэл нь єнєєгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос vзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дvрс сийлсэн ул мєр байдаг. Хєдєє аж ахуй хєгжсєн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн тєв байсан бололтой. Манай эриний ємнєх 1500-аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европийн хамгийн анхны металл боловсруулах тєв байсан гэж vздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил тєстэй зvйл олон байдаг байна.Крито-Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар "Аугаа их хот" байжээ. Критийн флот ноёрхож, єргєн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хvчирхэгжvvлж байжээ. Манай эриний ємнєх 1580-1500 оны vед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд тєлбєр тєлєх болсон байна. Харин тєдєлгvй Критийн соёл иргэншил гэнэт vгvй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платановын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сvйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба тvvний нэг хэсэг нь далайд живж нєгєє хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1-р сарын 19-нд Лондонгийн "Таймс" сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платановын єгvvлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мєхлийн тухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил манай эриний ємнєх 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын тєв хэсэг усанд живж, дэлбэрэлт бvх газрын дундад тэнгист аймшигт сvйрэл авчирсан байна.Хамгийн их сvйрэл Минойн улсад тохиолдож хєдєє аж ахуй, газар галт уулын vнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живvvлжээ. Солоны Египетийн удгантай ярилцсан Атлантид 9000 жилийн тэртээ мєхсєн тухайд хэрхэх вэ? Хэрэв их сvйрэл манай эриний ємнєх 1500 жилийн тэртээ болсон бол Атлантидын мєхєл 9000 бус 900 жилийн ємнє болсон байж таарах. Ийм алдаа нь судлаачдын vзэж байгаагаар Египет, Грект хэрэглэгдэж байсан цаг тоо тодорхойлох системийн ялгаатай холбоотой аж. Ингээд нєгєє Атлантидын нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгvй. Гэхдээ " Крито-Минойн" таамаглал Платоны єгvvлснийг бvхэлд нь тайлсан боловч асуулт vлдсэн хэвээр, тэдгээрийн хамт таавар, таамаглал хамтдаа байсаар…


Цааш унших...

Сайхан машин эрийн чимэг байдаг билээ. Та бvхэндээ нэгэн сайхан хeлeгийг танилцуулъя. Maybach Exelro гэж энэхvv машин нь 8 сая долларын vнэтэй гэнэ.



* Урт : 5.89 m (19.3 ft)

* eргeн : 2.14 m (7.0 ft)


* Жин : 2660 kg (5864 lb)


* Хeдeлгvvр : Bi-Turbo V12 oct-turbo from Maybach 57 S 700 hp (522 kW), 1020 N·m (737 ft·lbf)


* Дээд хурд : 351 km/h (218 mph)


* Хурд авах хугацаа: 0-62 MPH : 4.0 seconds


* Дугуй : 315/25 ZR 23 Fulda Exelero* vнэ:Ойроцоогоор $8,000,000 (USD)



Цааш унших...

Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ. Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг "энгийн" шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.мХарин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны єглєє эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад єєрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мєн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд "Star tiger'- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мєрдєлтєнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ."Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм" гэж Л.Куше хvлээн зєвшєєрсєн юм.Нисэгчид болон далайчдын дунд "Ийм байнгын хєдєлгєєнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нєхцєл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хvмvvс цєєнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мєн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: "гурвалжингаар олон удаа нисэж байсан бєгєєд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв". Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: "Бермудын гурвалжингаар нисэх vv" гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зєвтгєхийн тулд зорчигчдод: "Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо" гэсэн тайлбарыг єгдєг.Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нєхцєл байдлыг мєрдєлт нь урьд ємнє далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого тєрvvлж байгаа юм.Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Єндєр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зєвхєн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон тєдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хєврєн гарахдаа гэзэг шиг хєвєрсєн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бєгєєд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа тєдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб єєрийн багийн нєхєдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.Хэдэн єдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хєдєлгєєнд нєлєє vзvvлж байж болох юм.Бас нэг єєр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг єєр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “ агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "vл танигдах хvчний vйлчлэл", "хурмастйн занга", "таталцлын цооног", амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид єдгєє болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.Бермудын гурвалжингийн хийрхэлийн мєн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хєдєлгєєнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол єчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд тєрєл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн єгєхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд єртсєн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт єєр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бєгєєд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг "шилжих-мєр" зурваст хийдэг, єєрєєр хэлбэл обьектын хєдєлгєєний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бєгєєд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас єєр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бєєгнєрєл нь голдуу усан доорхи бєєгнєрєлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга єєр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сєнєєгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бємбєг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хєвєгч минь мєн гэж vздэг.Фишер юуных нь vл мэдэх зєндєє олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мєргєж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн тєгєсгєл хавьд урсгал нь их лагийг зєєж явдаг бєгєєд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “ Цэнхэр хєх” гэж нэрлэгддэг агуй бєгєєд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн ємнє эдгээр агуй нь бєєгнєрєн єсєх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бєгєєд 12- 15 мянган жилийн ємнєх ээлжит мєсєн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бєгєєд шохойн чулуун vеийг бvхэлд нь єнгєрдєг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бєгєєд нуурууд болон намагтай холбогддог. “Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим " Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд єєр жижгэвтэр онгоц завь олдсон.Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш єргєн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хєєргєдєг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Єдєр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шєнє эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.Усан доорхи энгийн газар хєдлєлтєєс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мєн юм. Цунами 60 метрийн єндєртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол "гулгадаг" гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бєєгнєрєл vечлэгдэн салсанаас болж бєєн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг єндєрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Єндєрт салхи єєрчлєгддєг, єндєр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж єгсєн чиглэлээс огт єєр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нєлєє vзvvлдэг."Єєрчлєгдсєн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бєгєєд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар єсєж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мєргєлдєхєд чулуун ханатай мєргєлдєж байгаатай адил зvйл юм.Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хєнгєн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хєнгєн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.Бас єєр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нєлєєллєєр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай єєрчлєлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит єєрчлєлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. "газар хєдлєлт болж байгаа нь юм".Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.


Цааш унших...

Бенжамин Франклин. Их ажил эхлэхийнхээ ємнє vргэлж аварга том бяслаг идэж дуусгадаг байж.Иоган Гете. Агааргvй шахам орчинд єєрийгєє тvгжиж ажиллах дуртай байжээ.Оноре де Бальзак. 5-7 аяга кофе ууж байж л сая ажилдаа ордог байж. Тэрбээр амьдралынхаа туршид 50 мянга орчим аяга кофе уусан гэж єєрєє тооцоолж байсан гэнэ. Мєн тэрбээр суут хvнийг хvндлэхдээ байнга малгайгаа авдаг байсан гэнэ. Харин тvvний бодлоор ганц суут хvн нь тэр єєрєє байжээ. Єєрєєр хэлбэл, тэр єєрийгєє толинд харах тоолондоо малгайгаа аван мэхийдэг байж.


XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт ємсдєггvй байжээ. 2006 онд тvvний хувийн захидлуудыг судлагчид, эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа энэхvv жижигхэн нууцаа дэлгэснийг илрvvлсэн байна. "Би хамгийн єндєр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Оймсгvй хєлєє єндєр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж Эйнштэйн тэрхvv захиандаа дурдсан байжээ. Мєн тэрбээр хийл хєгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэдэг.



Харин Уинстон Черчилль нойрсох бvртээ орны шинэ даавуу хэрэглэдэг байсан гэнэ. Заримдаа зочид буудалд хоноглохдоо тэрбээр хоёр ор тавихыг шаарддаг байж, Шєнє сэрээд Черчилль унтаж байсан ороо сольж нєгєє дээр нь гарч унтдаг байжээ. Энэ нь тvvний орондоо бие засчихдаг байсантай холбоотой. Мєн тэрбээр тоглоомон цэрэг цуглуулах маш их дуртай байлаа. Хожим тvvний гэрээс хэдэн ч армибvрдvvлж болохоор олон тооны тоглоомон цэрэг гарсан гэдэг.



Сальвадор Дали, Нью-Йоркт уншсан нэгэн лекцэн дээрээ далайн давалгааны зурагтай хvрэм, усан цэргийн малгай ємсєж ирсэнд хvмvvс ихэд гайхширчээ. Тэгтэл Дали "Ийм хувцастай байвал оюун санааны гvнд умбаж шумбахад арай амар байх болно" гэж тун тайван хэлсэн гэдэг. Мєн тэрбээр нэгэн лекцэн дээрээ "Би заримдаа ээжийнхээ хєрєг рvv нулимдаг. Энэ нь надад их таашаал єгдєг юм" гэж хэлж байжээ.Алдарт жанжин Александр Суворов оройн 18 цагт унтаад шєнийн хоёр цагт сэрдэг байж. Тэрбээр шєнийн хоёр цагт босонгуутаа, хvйтэн усаар бие арчингаа "Ку-ка-ре-ку" хэмээн яг л тахиа шиг донгоддог байсан гэнэ. Тэр vргэлж хуучирч муудсан гутлаа ємсєж явах бєгєєд томоохон албан тушаалтнуудыг гэртээ урьчихаад, унтлагын хувцастайгаа хvлээн авдаг зуршилтай байж. Мєн тэрбээр цэргvvдээ гэрлvvлэх тундуртай байсан гэнэ. Нуруугаар ойролцоо хvмvvсийг сонгож аваад нэг хосыг тус бvр хорин удаа гэрлvvлэх нь тvvнии хамгийн дуртай "ажил"-ын нэг байлаа.




Цааш унших...

ДЭЛХИЙН ХАМГИЙН хээнцэр машинууд
Та нэг шинэ машин худалдаж авахын тулд томоохон байшин худалдаж авах хэмжээний мєнгє зарцуулж чадах уу?Хэрэв тийм гэж бодож байгаа бол дараахь єгvvллийг зоригтойгоор уншаарай. Хvн бvр эдгээр машиныг мєрєєддєг ч цєєхєн хэд нь л эзэмших чадвартай байдаг. Дэлхийн хамгийн чамин машинуу¬дын тухай Та бvхэнд сонирхуулъя. Єнєєг хvртэл дэлхийн зах зээл дээр дээдсийн автомашины титэм Европын Герман, Итали, Их Британи зэрэг орнуудад євлєгдсєєр байгаа. Гагцхvv сvvлийн vед Дорно зvгийн зарим орон энэ титмийг “ємсєхєєр” эрчимтэй єрсєлдєж, бас хvчирхэгжиж буй. Жишээ нь, Японы “Lexus LS460” дэлхийн хамгийн найдвартай, бас гоёмсог машины тоонд зvй ёсоор бичигдсэн. Уг машиныг дунджаар 130 мянган ам.доллараар худалдан авч болох ч энэ нь бусад хээнцэр машинтай харьцуулахад тийм ч єндєр vнэ биш. Италийн “Maserati Quattroport” загварын машин 140 мянган ам.доллар. Хурд сайтайгаараа гайхагдсан уг машин сая сая хvмvvсийн мєрєєдєл нь болсон. Техникийн чанар, гадна vзэмжээрээ хэний ч сэтгэлийг булааж чадах энэ хєлгийг Та нэг л удаа жолоодож vзэх юм бол насан туршдаа мартаж чадахгvй. 220 мянган ам.доллараас эхлэх “Mersedes benz S65 AMG” Германы нvvр царай болдог. Уг алдарт хєлєг 612 хvчит мотортой бєгєєд 100 км цагийн хурдыг ердєє 4.4 секундэд туулж чаддаг. Дараагийн хээнцэр хєлєг бол 350 мянган еврогийн vнэтэй “Aston Martin Vanquish S”. Уг гайхамшигт машиныг дvрслэн бичвэл дэндvv их цаг, зай эзлэх тул Жеймс Бонд дэлхийн бvх л машинаас зєвхєн “Aston Martin”-ыг л илvvд vздэг байсныг дурдахад хангалттай болов уу. Хээнцэр машинуудын жагсаалтыг “Bentley”-гvйгээр бvрдvvлэх аргагvй. “Arnage” загвар нь дээдсийн хэрэглээнд бvрэн нийцэж чадна. Хурганы vслэг арьсаар урласан суудлын бvрээс, агч модон эмжээр, массаж хийдэг суудал гээд бvх зvйл нь тєгс. Загварын vнэ ойролцоогоор 340 мянган ам.доллар. “Rolls Rоyse” биширмээр сонстож байна уу? Энэ машин замаар давхиж явахад дотор нь хэн суугааг мэдэхгvй ч атаархах сэтгэл хvн бvхэнд тєрдєг. Тиймдээ ч єєрийн дээд зиндаагаа илтгэхийг хvсдэг хvн бvр энэ загварыг эрхэмлэдэг. “Rolls Rоyse Phantom” ойролцоогоор 400 мянган ам.долларын vнэтэй, 6.7 литрийн хэмжээтэй хєдєлгvvр, 453 морины хvчтэй. Дараагийн хээнцэр хєлєг бол “Maybach62S”. 450 мянган ам.долларын vнэтэй. Зарим нэг “баялаг”-аас нь сонирхуулахад массаж хийдэг тусдаа суудал, єєрєє єнгєє хувиргадаг шилэн дээвэр, гадна єнгєє хувиргах чадвар, зам зуур, бизнес ажил хэрэг явуулахад тус болох цахилгаан тєхєєрємжvvд, зорчигч тус бvрт зориулсан тусгай халуун, дулааны систем гэх мэт. Жагсаалтын нэгдvгээр байр буюу мєрєєдлийн хєлєг “Bugatti Veyron 16.4”. Yнэ нь 1.4 сая ам.доллар. Энэ машин зєвхєн vнэтэй тєдийгvй дэлхийн хамгийн хурдан, хvчтэй хєлєг. 1000 морины хvчтэй, 16 цилиндрэн хєдєлгvvртэй. “Veyron 16.4”-ийг спортын машины хаан гэж нэрлэж болно. Техникийн хvчин чадал тєдийгvй гадаад vзэмжээрээ гайхагддаг. “Энэ бол машин биш араатан байна” гэсэн нэгэн хэлц vvнд л зориулагдсан гэлтэй.


Цааш унших...