http://bato999.wordpress.com/


Цааш унших...


За зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Энэхүү блогоо хэсэг хугацаанд хөтлөөгүй бөгөөд цаашид нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн удирдлагын хүрээнд нийтлэлүүд бичин хөтлөх болсноо хэлэхэд таатай байна.

Та бүхэн тогтмол зочилж байгаарай. :)


Цааш унших...

Mongolian parliament members /Batbayar.N, Enkhbold.Z, Davaasuren.Ts, Baldan-Ochir.D, Shinebayar.Ts, Batbayar.Ts, Erdene.S, Bat-Erdene.B/ had officially suggested to put down Mongolian Prime Minister Batbold.S in last week.


Oyu tolgoi agreement was the reason to put down Prime Minister.

Prime Minister cancelled his business trip to EU because of it.


Цааш унших...

Танилцуулга
Энэ стандартыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэх буюу түүнээс хойшхи үеийг хамрах санхүүгийн тайлангуудад мөрдөгдөж байгаа бөгөөд нийт 55 заалттай. Энэ стандарт нь 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх СТОУС-ын нэмэлт өөрчлөлтийг багтаасан.
НББОУС 7 Мөнгөн Гүйлгээг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын Оршил, Үзэл баримтлал болон НББОУС 1 Санхүүгийн Тайлангийн Толилуулга, НББОУС21 “Гадаад Валютын Ханшийн Өөрчлөлтийн Үр Нөлөө”, НББОУС23 “Зээлийн Өртөг”, НББОУС8 “Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа”, СТОУС8 “Үйл Ажиллагааны Сегмент”, НББОУС27 “Нэгтгэсэн болон Тусдаа Санхүүгийн Тайлан”-тай хамтад нь судалбал зохистой. Эдгээр стандартуудыг удирдамж болгож нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулж мөрдөх шаардлагатай.

Зорилго
Энэ стандартын зорилго нь тухайн тайлант үеийн мөнгөн гүйлгээг үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүжилтийн үйл ажиллагаа гэж ангилж, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэн өгсөнөөр аж ахуйн нэгжийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн талаарх мэдээллээр хэрэглэгчдийг хангана. Ингэснээр мэдээлэл хэрэглэгчдэд дараах боломжийг олгоно. Үүнд:
а) аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх;
б) тухайн аж ахуйн нэгжийн өөрийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох;
в) хэрэглэгчид аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох хугацаа, түүний магадлалыг үнэлж дүгнэлт гаргадаг.

Хамрах Хүрээ
Аж ахуйн нэгж энэ стандартын шаардлагад нийцүүлж мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх бөгөөд түүнийг тайлант үе бүрийн санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болгон үзүүлнэ.


НЭР ТОМЪЁО
Мөнгөн хөрөнгө (Cash):
гар дээрх мөнгө болон хугацаагүй хадгаламж.
Мөнгөтэй адилтгах хөрөнгө (Cash equivalents):
үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт.
Мөнгөн гүйлгээ (Cash flow):
мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн урсгалууд
Үндсэн үйл ажиллагаа (Operating activities):
Аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа буюу хөрөнгө оруулалт санхүүжилтийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа.
Хөрөнгө оруулалтын үил ажиллагаа (Investing activities):
мөнгөтэй адилтгах хөрөнгийн тодорхойлолтод багтаагүй урт хугацаат хөрөнгө ба бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагаа
Санхүүжилтийн үйл ажиллагаа (Financing activities):
аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн өмч ба зээллэгийн бүтэц, хэмжээн дэх өөрчлөлтийн үр дүнд гарч байгаа үйл ажиллагаа.

Мөнгөн гүйлгээний мэдээллийн ач холбогдол
Мөнгөн гүйлгээний мэдээлэл дараах ач холбогдолтой:
а) санхүүгийн хөрвөх чадвар, төлбөр төлөх чадварын хэмжээ, түүний өөрчлөлтийн нөлөөллийг тооцож дүгнэлт гаргасан мэдээллээр хангах;
б) мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх;
в) мөнгөн гүйлгээний түүхэн мэдээлэл нь ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнийг үнэлэх болон харьцуулах загвар боловсруулах боломжийг олгох;
г) ижил ажил гүйлгээ ба үйл явдлыг бүртгэхдээ ялгаатай аргууд хэрэглэснээс үүсэх үр нөлөөг арилгадаг учраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг зэрэгцүүлэх боломжийг олгох;
д) ирээдүйн мөнгөн гүйлгээний талаар өнгөрсөн үед хийсэн үнэлгээний үнэн зөв байдал болон ашигт ажиллагаа ба цэвэр мөнгөн гүйлгээний хоорондын харилцан хамаарал, үнийн өөрчлөлтийн нөлөөг шалгахад ашиг тустай байдаг.

Мөнгөтэй адилтгах хөрөнгө
Мөнгөтэй адилтгах хөрөнгөд:
* Мөнгөтэй адилтгах хөрөнгийг богино хугацаат өр төлбөрийг барагдуулах зорилгоор эзэмшдэг. Түүнд 3 сар ба түүнээс богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна. Гэвч бодит шинжээрээ мөнгөтэй адилтгах хөрөнгө болж чаддаггүй өмчийн хөрөнгө оруулалтыг мөнгөтэй адилтгах хөрөнгө гэж үзэхгүй.
* Зарим улсад банкны овердрафтыг мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулж тооцно.
* Мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн хооронд гарсан шилжих хөдөлгөөнийг мөнгөн гүйлгээ гэж үздэггүй. Мөнгөн хөрөнгийн удирдлагад илүүдэл мөнгөөр мөнгөтэй адилтгах хөрөнгө рүү шилжүүлсэн хөрөнгө оруулалт хамаарна.

МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТАЙЛАГНАХ АРГУУД
Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах 2 аргын аль нэгийг ашиглан тайлагнана:
* Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх “шууд арга”;
* Мөнгөн бус шинжтэй ажил гүйлгээ, өнгөрсөн эсвэл ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого эсвэл төлбөрийг хойшлуулсан эсвэл хуримтлуулсны дүн, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн мөнгөн гүйлгээнд хамаарах орлого буюу зардлын зүйлийн үр нөлөөг харуулахын тулд ашиг, алдагдлыг тохируулдаг “шууд бус арга”.

ШУУД АРГА
Аж ахуйн нэгжийг шууд аргын дагуу үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээ тайлагнахыг сайшаан дэмждэг. Шууд арга нь ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллээр хангадаг бөгөөд энэ мэдээллийг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй. Шууд аргын дагуу, нийт мөнгөн орлого болон нийт мөнгөн зардлын мэдээллийг дараах эх үүсвэрээс авч болно:
* Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл:
* Дараах зорилгоор иж бүрэн орлогын тайлан дахь борлуулалт, борлуулсан бүтээгдэхүүний өртөг (санхүүгийн байгууллагын хувьд хүү болон түүнтэй адилтгах орлого мөн хүүний зардал, ба түүнтэй төстэй зардал) болон бусад зүйлүүдийг тохируулах замаар;
I. Тайлант хугацаанд бараа материал, үйл ажиллагааны авлага ба өглөгт гарсан өөрчлөлт;
II. Бусад мөнгөн бус зүйл;
III. Мөнгөн үр нөлөө нь зөвхөн хөрөнгө оруулалтын эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнээс бий болсон бусад зүйлс.

Шууд бус арга
Шууд бус аргын үед үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг дараах зүйлсийн үр нөлөөг тусгаж, ашиг, алдагдлыг тохируулах замаар тодорхойлдог:
* тайлант хугацаанд бараа материал болон үйл ажиллагааны авлага, өглөгт гарсан өөрчлөлт;
* элэгдэл, нөөц, хойшлогдсон татвар, гадаад валютаарх хэрэгжээгүй олз ба гарз, хараат компаний хуваарилагдаагүй ашиг зэрэг мөнгөн бус зүйлс;
* мөнгөн үр нөлөө нь зөвхөн хөрөнгө оруулалтын эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнээс бий болсон бусад бүх зүйлс.
Үүнтэй төстэйгээр, дэлгэрэнгүй орлогын тайлан дахь орлого, зардал болон тайлант хугацааны бараа материал, үйл ажиллагааны авлага ба өглөгийн тайлант үеийн өөрчлөлтийг харуулах замаар үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг толилуулж болно. Үндсэн үйл ажиллагааны орлого, зардал болон бусэд зүйлсийг санхүүгийн үр дүнгийн тайланд шууд бус аргаар тохируулахад дараах томъёог ашиглаж болно.



Цааш унших...

Дэлгэрэнгүй хэсгээс Үндсэн хөрөнгийн бүртгэл сэдвийн кейс ажил болон Нэгдсэн бодлогыг татан авна уу. Кейс ажлыг 7 хоногийн хугацаанд гүйцэтгэн хураалгах ба нэгдсэн бодлогыг сүүлийн хичээл дээр буюу дүн гаргах өдөр хураалгах болохыг анхаарна уу.



Кейс татах

Нэгдсэн бодлого татах


Цааш унших...