Нэг хvнд хамгийн том талбай
Монголын газар нутаг eргeн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ eмнee цeeнгvй орныг гишгvvлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хvн амьдардаг Монгол орон нэг хvнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагvй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бvртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ. Хамгийн том сарвуу хумстай амьтан

Говийг эрт балрын vе буюу галавын eмнe далайн ёроол байсан хэмээн eвгeд хэлцдэг. Тvvний удаахан нь vлэмж биетнvvдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр vеийн аварга биет амьтан eнee vеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хvргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бvртгэгдээгvй) 1961 онд яс нь олдсон эртний vлэг гvрвэл ертeнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бvртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхvv аварга амьтны хумс 91 см урт байжээ.Бvгд хувийн сууцтайМонгол айл eрхvvд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бvртгэсэн байна. eeрeeр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бvгд хувийн eмчийнх гэсэн vг. Энэ vзvvлэлтээс харахад бид маш баян юм шиг eрхад ноогдох орчин vеийн сууцны тоогоор эсрэг vзvvлэлттэй гарах буй за.
Яаж дээд амжилтын эзэн болох вэ
eeрийн тогтоосон аварга амжилтыг дэлхий дахинд хvлээн зeвшeeрvvлж, 40 шахам хэл дээр 94 сая хувиар хэвлэгддэг Гиннесийн Дэлхийн дээд амжилтуудын номонд бvртгvvлэхийн тулд яах ёстой вэ. Юуны eмнe ямар vзvvлэлтээр энэ номонд орохыг хvсч байна, тэр чиглэлээрээ тогтоогдсон дээд амжилтуудын талаар Гиннесийн дээд амжилтын судалгааны институтын Лондон дахь тeвд хандан мэдээлэл авах хэрэгтэй. Дараа нь та эдгээр амжилтыг эвдэж чадаж байвал vvнийг нотлох баримтуудыг илгээх буюу eeрсдийнх нь eмнe нотлохыг “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” компани зeвлeж байна. Тэд жил бvр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хvлээн авдаг тул таны eргeдлийг тийм ч хурдан шийдэж eгeх боломжгvй. Энэ компани анх 1951 онд байгуулагдаж, eвeрмeц аварга амжилтуудын тухай анхны “Гиннесийн ном”-оо 1995 оны наймдугаар сарын 27-нд худалдаанд гаргасан нь тэр дороо Британийн хамгийн их гvйлгээтэй ном болж чаджээ.

0 сэтгэгдэл