Та нэг шинэ машин худалдаж авахын тулд томоохон байшин худалдаж авах хэмжээний мєнгє зарцуулж чадах уу?Хэрэв тийм гэж бодож байгаа бол дараахь єгvvллийг зоригтойгоор уншаарай. Хvн бvр эдгээр машиныг мєрєєддєг ч цєєхєн хэд нь л эзэмших чадвартай байдаг. Дэлхийн хамгийн чамин машинуу¬дын тухай Та бvхэнд сонирхуулъя. Єнєєг хvртэл дэлхийн зах зээл дээр дээдсийн автомашины титэм Европын Герман, Итали, Их Британи зэрэг орнуудад євлєгдсєєр байгаа. Гагцхvv сvvлийн vед Дорно зvгийн зарим орон энэ титмийг “ємсєхєєр” эрчимтэй єрсєлдєж, бас хvчирхэгжиж буй. Жишээ нь, Японы “Lexus LS460” дэлхийн хамгийн найдвартай, бас гоёмсог машины тоонд зvй ёсоор бичигдсэн. Уг машиныг дунджаар 130 мянган ам.доллараар худалдан авч болох ч энэ нь бусад хээнцэр машинтай харьцуулахад тийм ч єндєр vнэ биш. Италийн “Maserati Quattroport” загварын машин 140 мянган ам.доллар. Хурд сайтайгаараа гайхагдсан уг машин сая сая хvмvvсийн мєрєєдєл нь болсон. Техникийн чанар, гадна vзэмжээрээ хэний ч сэтгэлийг булааж чадах энэ хєлгийг Та нэг л удаа жолоодож vзэх юм бол насан туршдаа мартаж чадахгvй. 220 мянган ам.доллараас эхлэх “Mersedes benz S65 AMG” Германы нvvр царай болдог. Уг алдарт хєлєг 612 хvчит мотортой бєгєєд 100 км цагийн хурдыг ердєє 4.4 секундэд туулж чаддаг. Дараагийн хээнцэр хєлєг бол 350 мянган еврогийн vнэтэй “Aston Martin Vanquish S”. Уг гайхамшигт машиныг дvрслэн бичвэл дэндvv их цаг, зай эзлэх тул Жеймс Бонд дэлхийн бvх л машинаас зєвхєн “Aston Martin”-ыг л илvvд vздэг байсныг дурдахад хангалттай болов уу. Хээнцэр машинуудын жагсаалтыг “Bentley”-гvйгээр бvрдvvлэх аргагvй. “Arnage” загвар нь дээдсийн хэрэглээнд бvрэн нийцэж чадна. Хурганы vслэг арьсаар урласан суудлын бvрээс, агч модон эмжээр, массаж хийдэг суудал гээд бvх зvйл нь тєгс. Загварын vнэ ойролцоогоор 340 мянган ам.доллар. “Rolls Rоyse” биширмээр сонстож байна уу? Энэ машин замаар давхиж явахад дотор нь хэн суугааг мэдэхгvй ч атаархах сэтгэл хvн бvхэнд тєрдєг. Тиймдээ ч єєрийн дээд зиндаагаа илтгэхийг хvсдэг хvн бvр энэ загварыг эрхэмлэдэг. “Rolls Rоyse Phantom” ойролцоогоор 400 мянган ам.долларын vнэтэй, 6.7 литрийн хэмжээтэй хєдєлгvvр, 453 морины хvчтэй. Дараагийн хээнцэр хєлєг бол “Maybach62S”. 450 мянган ам.долларын vнэтэй. Зарим нэг “баялаг”-аас нь сонирхуулахад массаж хийдэг тусдаа суудал, єєрєє єнгєє хувиргадаг шилэн дээвэр, гадна єнгєє хувиргах чадвар, зам зуур, бизнес ажил хэрэг явуулахад тус болох цахилгаан тєхєєрємжvvд, зорчигч тус бvрт зориулсан тусгай халуун, дулааны систем гэх мэт. Жагсаалтын нэгдvгээр байр буюу мєрєєдлийн хєлєг “Bugatti Veyron 16.4”. Yнэ нь 1.4 сая ам.доллар. Энэ машин зєвхєн vнэтэй тєдийгvй дэлхийн хамгийн хурдан, хvчтэй хєлєг. 1000 морины хvчтэй, 16 цилиндрэн хєдєлгvvртэй. “Veyron 16.4”-ийг спортын машины хаан гэж нэрлэж болно. Техникийн хvчин чадал тєдийгvй гадаад vзэмжээрээ гайхагддаг. “Энэ бол машин биш араатан байна” гэсэн нэгэн хэлц vvнд л зориулагдсан гэлтэй.
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment