Showing posts with label бодол. Show all posts
Showing posts with label бодол. Show all posts

Боловсролын байгууллагуудын эмгэг

Сурагч, сургагч хамтран сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байж үр дүнд хүрдэг. Хэн нэг нь л ингэж үл чадвал нөгөөгийнх нь хөдөлмөр талаар болно.

Эмгэг буйг урьдчилан илрүүлж түүнийг анагааж чадах юм бол хожим горыг нь амсахгүй. Харин түүнийг мэдэхгүй явсаар өвдсөн хойно нь ухаарч анагаах арга хэмжээг авсан ч түүнээс ямар нэгэн халдвар үлдэх л болно. Үүний нэгэн адилаар өнөөгийн Монгол орны боловсролын байгууллагын үйл ажиллгагаа эмгэгтэй байна. Үүнийг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Эмгэг буйг маш олон нотолгоогоор төвөггүй батлаж чадна.

Нэгэн жишээ: Оюутан сурагчид бидний цаг ямагт гүйцэтгэж байдаг багшийн нүд хуурсан бие даах ажилбарууд юм. Бид өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө дээд сургуульд элсэн орсон өөр юуны ч төлөө биш. Гэхдээ үүнийг ойлгодог нь цөөхөн мэддэг нь олон байх шиг. Хүний юманд хүн ширүүн гэсэн хатуухан үг байдаг. Бид яг л өөрсдийн хийж буй ажилд ингэж хандаад байх юм. Яагаад хийж байгаа билээ? Үүнийг хийснээр хэнд хэрэгтэй билээ? Гэдгийг хамгийн эхэнд өөрөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй болов уу. Хоёрдугаар курсын эхний семестр байсан санагдаж байна. Менежментийн үндэс хичээлийг судлаад дууслаа. Багш биднийг “Менежментийн үндэс хичээлийг судалснаар миний олж авсан мэдлэг” сэдэвтэй бичвэр бэлдэж ир гэлээ. Нэг оюутан “Чи надад эссег маань бичээд өг. Би юу бичихээ мэдэхгүй байна.” Гэж хэлдэг байгаа. Би эхлээд мэл гайхаж орхисон. Би хариуд нь бичиж өгөхгүй гэдгээ хэлсэн. Учир нь: нэгдүгээрт би тэр хүний юу мэдэж авсанг мэдэхгүй. Хоёрдугаарт тухайн хүнийг би таних ч мэдэхгүй шүү дээ. Ийм байтал би хэрхэн өөр хүний дүрд хувилан сурсан мэдсэнээ бясалгаж суух билээ. Тийм биш гэж үү? Түүнд энэ маягаар тайлбарлаж хэлсэн ч тэр “энэ ёстой аминчхан өөдгүй золиг” гэсэн янзтай харж билээ. Би уг нь өөрийнх нь төлөө л тийм шийдвэр гаргасан шүү дээ. Энэ мэтээр сонин, хачирхалтай, нэг бодлын инээд ч хүрмээр юм шиг зүйлтэй олон удаа нүүр тулах нь дамжиггүй.

Бид өөрөө өөрийгөө л авч явна.

БАТО



Цааш унших...

Монгол улсын маань урлаг соёлын одууд энэхүү үгийг ихээр хэрэглэх болжээ. Зурагтаар байнга л ярилцлага энэ тэр өгч гарах байх юм. Тэгээд тусламжийн гараа сунгасан хүмүүсд БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА гэж ихэнхдээ төгсгөнө. Яг үнэндээ тэд хэлмээр байгаа боловч хэлэхгүй байгаа вм биш үү? гэсэн бодол байна. Зүгээр л хүсэж байгаа хэрэг болж таарлаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Comment үлдээгээрэй


Цааш унших...