

XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт ємсдєггvй байжээ. 2006 онд тvvний хувийн захидлуудыг судлагчид, эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа энэхvv жижигхэн нууцаа дэлгэснийг илрvvлсэн байна. "Би хамгийн єндєр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Оймсгvй хєлєє єндєр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж Эйнштэйн тэрхvv захиандаа дурдсан байжээ. Мєн тэрбээр хийл хєгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэдэг.

Сальвадор Дали, Нью-Йоркт уншсан нэгэн лекцэн дээрээ далайн давалгааны зурагтай хvрэм, усан цэргийн малгай ємсєж ирсэнд хvмvvс ихэд гайхширчээ. Тэгтэл Дали "Ийм хувцастай байвал оюун санааны гvнд умбаж шумбахад арай амар байх болно" гэж тун тайван хэлсэн гэдэг. Мєн тэрбээр нэгэн лекцэн дээрээ "Би заримдаа ээжийнхээ хєрєг рvv нулимдаг. Энэ нь надад их таашаал єгдєг юм" гэж хэлж байжээ.Алдарт жанжин Александр Суворов оройн 18 цагт унтаад шєнийн хоёр цагт сэрдэг байж. Тэрбээр шєнийн хоёр цагт босонгуутаа, хvйтэн усаар бие арчингаа "Ку-ка-ре-ку" хэмээн яг л тахиа шиг донгоддог байсан гэнэ. Тэр vргэлж хуучирч муудсан гутлаа ємсєж явах бєгєєд томоохон албан тушаалтнуудыг гэртээ урьчихаад, унтлагын хувцастайгаа хvлээн авдаг зуршилтай байж. Мєн тэрбээр цэргvvдээ гэрлvvлэх тундуртай байсан гэнэ. Нуруугаар ойролцоо хvмvvсийг сонгож аваад нэг хосыг тус бvр хорин удаа гэрлvvлэх нь тvvнии хамгийн дуртай "ажил"-ын нэг байлаа.
ikh goy barimtuud bnaa.. ene er n suut humuus joohon yumtai bsan n unen bhaa
Тэр орондоо бие засчихдаг хүний хувьд зуршил биш, биеийн онцлогийн шаардлага гэж хэлмээр юм байна. Зайлуул даа.
Сонин баримтууд байна шүү.