Мөнгөний бодлогын зорилт, арга хэрэгслүүдэд, мөнгөний бодлого нь макро эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэхэд хэрэглэдэг бодлогын чухал хэрэгсэл юм. Эдгээр зорилгыг дурдвал: 1. Инфляцийн бага түвшин 2. Бүрэн болон өндөр түвшингийн ажил эрхлэлт 3. Төлбөрийн балансын тэнцвэржилт 4. Бодит орлогын өсөлтийг хувийг нэмэгдүүлэх Дээр дурьдсан зорилгуудыг эдийн засгийн бодлогын зорилгууд гэж нэрлэдэг. Макро эдийн засгийн зорилгод хүрэхийн тулд доорх бодлогуудыг явуулж байдаг байна. Үүнд- Мөнгөний бодлого - Санхүүгийн бодлого - Үнэ, орлогын бодлого - Валютын ханшны бодлого Үүний дотроос одоо бид мөнгөний бодлогын асуудлыг тусгайлан авч үзвэл, мөнгөний бодлого нь дэвшүүлж тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тодорхой зорилтод хүрэх, түүний тулд ажиллах хэрэгтэй болно. Эдгээр зорилтыг тодруулбал- Мөнгөний нийлүүлэлт - Банкны зээл - Урт хугацааны зээл Мөнгөний бодлогод: Зорилгод хүрэх зорилтод тал нь болж байдаг үзүүлэлтүүд гэж байдаг байна. Үүнд -суурь мөнгө -банкны актив, пассив -богино хугацааны хүү Мөнгөний бодлогын зорилтыг тодорхойлоход дор дурьдсан гол гол техникийн хүндрэл учирдаг аж. 1. Зорилт тодорхойлогдох цаг хугацааны холбоо, хэлхээг илүү албан ёсны аргаар гаргах ёстой. Зорилтын хүрээ тодорхойгүй орхигдсон тохиолдолд мөнгөний нийлүүлэлтийн бодит, жинхэнэ хэмжээ урьдах зорилгот хугацааны эцэст хэд байсныг дараагийнхаа суурь болгон ашиглах гэвэл алдаа гарна. 2. Олон талт зорилтуудын зөв дараалал хэрэгтэй байдаг. Хүүгийн байрны хөдөлгөөн М1, М2-ын зорилтуудад мөн тийм байдлыг бий болгоно. 3. Ямарваа нэгэн хугацаанд хийх мөнгөний агрегатын түвшин, өөрчлөлтийн тооцоонд авагдсан хугацаанд нь тодорхой аргачлал хэрэгтэй. Хэтэрхий богино хугацаанд хурдан хийх өөрчлөлт нь хүүгийн хөдөлгөөнд хүчтэй нөлөөлж маш тааламжгүй нөхцөл байдлыг бий болгож болно. Нөгөө талаар хэт урт хугацаанд тооцоо хийгдвэл эдийн засгийн бусад хэсэгт сөрөг нөлөөлөл үзүүлэх талтай. Төв банкны тэнцлийн тайлан Төв банк үйл ажиллагаа хэрхэн яаж хэрэгжүүлдгийг ойлгож мэдэхийн тулд түүний тэнцлийн тайланг судалж үзэх шаардлагатай юм. Төв банкны тайлан тэнцлийн актив пассивын бүтэц нь арилжааны банкныхаас нилээд өвөрмөц онцлогтой. Үнэт цаас:Энэ нь төв банкны худалдаж авсан бонд юм. Засгийн газраас төсөвийнхөө алдагдлыг нөхөх зорилгоор урт богино хугацаатай бонд гарган хүн амд худалддаг. Төв банк энэ бондоос худалдан авна. Тэгэхдээ зарим хэсгийг нь шууд төрийн сангаас ихэнх хэсгийг нь арилжааны банкуудад болон хүн амаас эргүүлэн худалдан авдаг. Үнэт цаасны хүүгийн орлого нь төв банкны орлогын нэг гол эх сурвалж мөн боловч үндсэн зорилго нь арилжааны банкуудын зээлийн чадавхид нөлөөлөх явдал юм. Арилжааны банкинд олгосон зээл:Төв банк нь аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн арилжааны банкуудад зээл олгодог. Ийм зээл нь төв банкны хувьд актив буюу авлага болдог ба арилжааны банкуудын хувьд өр төлбөр болно. Арилжааны банкуудын нөөц:Арилжааны банкууд хадгаламжаасаа тодорхой хувиар бодож зайлшгүй нөөцийн санг бүрдүүлэх ба нөөц нь төв банкны хувьд хадгаламж буюу хөрөнгийн нэг эх үүсвэр болон тэнцлийн пассив талд бичигдэнэ. Төрийн сангийн хадгаламж:Сангийн яам төрийн сангийн хөрөнгийг төв банкинд чек бичигдсэн хугацаагүй хадгаламж хэлбэрээр хадгалуулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн сангийн хөрөнгийг чек бичиж зарцуулна. Төрийн сангийн хөрөнгө нь татварын орлого, хүн ам, банк аж ахуйн нэгжүүдэд бонд худалдаж олсон мөнгө болон бусад орлогоос бүрдэнэ. Төв банкнаас гүйлгээнд оруулсан мөнгө:Энэ нь гүйлгээнд хүмүүсийн гар дээр эргэж буй нийт цаасан ба зоосон мөнгө юм. Төв банкны үнэт цаас Төв банк банкуудын нөөцийн нийлүүлэлтийг хянаснаар мөнгөний захын нөхцөл болон хүүд нөлөөлдөг бөгөөд энэ зорилгоор өөрийн үнэт цаасыг гаргадаг. Банк хооорондын мөнгөний зах Банкуудын нөөцөө удирдах нэг арга нь “ Банк хоорондын мөнгөний зах” байдаг аж.
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment