Ф.А. Хаек (1892- 1992)
Ф.А Хаек нь орчин үеийн австрийн эдийн засагчид дундаас хамгийн алдартай нь яах аргагүй мөн билээ. Хаек нь Фридрик Фон Вайзерийн шавь , Людвиг Фон Мизесийн хамтран зүтгэгч мөн хамгийн чухал нь тэрээр гайхалтай Австрийн сургуулийн онолчдын үеийн төлөөлөгч юм. Хаек нь эдгээр олон австрийн гайхамшигт санаа бүхий онолчид дотроос англи хэлтнүүдийн ертөнцөд хамгийн их амжилтад хүрсэн нэгэн байлаа. 1967 онд Жон Хикс “1930-аад оны эдийн засгийн шийдвэрлэх үеийн түүхийг бичье гэвэл профессор Хаек уг гунигт түүхийн гол баатруудын нэг гарцаагүй байх болно” хэмээн хэлсэн байдаг. Хаекийн шинэ онол нь Кейнсийн шинэ онолын үндсэн өрсөлдөгч болж байсан тэр үе ч одоо бараг мартагдсан /Хикс 1967 x 203/. Харамсалтай нь Хаекийн Бизнесийн мөчлөгийн (bisiness cycle) -ийн тухай онол эцсийн эцэст Кейнсийн хувьсгалд дарагдсан билээ. Гэвч 1974 онд Хаек, Свид Гуннар Мюрдалын хамтаар эдийн засгийн шинжлэх ухааны хүрээнд Нобелийн шагнал хүртсэнээр түүний бүтээл дахин хүн төрлөхтний анхааралд буцаж ирсэн гэж хэлж болно. Хаек нь 70 жилийн туршид их хэмжээний бүтээл бичсэн нэгэн юм. Одоогоор түүний 19 ботиос бүтсэн бүтээлүүдийн цуглуулга Чикагогийн Press & Routledge их сургуулиас хэвлэгдэн гарч байгаа юм байна. Амьдрал ба ажилХаекийн амьдрал 20-зууны туршид үргэлжилсэн бөгөөд тэрээр амьдралынхаа туршид дэлхийн хамгийн оюунлаг хүмүүсийн хүрээнд амьдарч ирсэн байна. Фридрих Август Фон Хаек 1899 онд Венийн язгууртан айлын гэрт мэндэлжээ. Хаек Венийн их сургуульд суралцан хууль зүй болон улс төр судлалын ухаанаар докторын зэрэг 1921 ба 1923 онд хүртэжээ. Тэрээр дөнгөж дэлхийн I дайны дараа 19 насандаа Венийн их сургуульд элссэн бөгөөд уг сургууль нь тухайн үедээ дэлхийд эдийн засгийн чиглэлээр хамгийн шилдэг 3 сургууль болох Стокголмын их сургууль, Кембридж ба Венийн их сургууль хэмээн тооцогдож байсан шилдэг сургууль юм. Тэрээр хуулийн чиглэлээр суралцаж байсан хэдий ч түүний гол сонирхдог зүйлүүд нь эдийн засаг ба сэтгэл судлал байлаа. Тэр үеийн болоод түүнээс хойшх олон эдийн засгийн оюутнуудын нэгэн адилаар Хаек эдийн засгийн хичээлүүдийг зөвхөн өөрийн ашиг сонирхолын үүднээс бус харин тэр үеийн нийгмийн байдлыг сайжруулхыг хүссэндээ сонгож байсан юм. Үүний нэг гол хүчин зүйл нь дайны дараах Венийн ядуу зүдүү байдал байсан байх. Тэр үед социализм бол асуудлыг шийдэх арга зам мэт санагдаж байлаа. 1922-онд Мизес “Die Gemeinwirtschaft“ хэмээх бүтээл гаргасан нь сүүлд Социализм хэмээн орчуулагдсан билээ . Хаек хэлэхдээ “Энэхүү номыг анх гарч ирэхэд уншсан миний үеийн залуус бүгд дэлхийг өөр янзаар харсан юм” хэмээжээ. Мизесийг төгөлдөржүүлэх Социализм хэмээх 2 жилийн өмнөх нийтлэлд эдийн засгийн тооцоо нь хөрөнгийн үйлдвэрлэлийн зах зээлийг шаарддаг бөгөөд ийм эдийн засаг байхгүй тохиолдолд тухайн хөрөнгийн үнэ цэнийг тогтоох боломжгүй ба үр дүнд нь хөрөнгө мөнгөний үйлдвэрлэлд ашиглагдах зохистой байлдыг олж мэдэх боломжгүй юм хэмээн маргалдаж байсан аж. Мизесийн уг төвлөрсөн төлөвлөгөөний (central planning) эсрэг хийсэн сэтгэл хөдөлгөсөн үзэл санаа нь Хаекийн үзэл санааг Laissez-faire зүг хувиргаж өөрчилсөн юм. Яг энэ үеэс л Хаек Мизений алдарт тусгай семинаруудад сууж эхэлсэн билээ. Байнгын сонсогчид болох Хаек , Готфрид Хаберлф , Фритс Махлупс , Оскар Морганштерн, нар тийм ч алдартай биш байлаа. Олон жилийн туршид ийнхүү тусгай семинар нь Венийн эдийн засгийн хүрээнийхний гол төв нь байлаа. Тэдний семинарт Лондонгын Робинс, Верке-гээс Ковард С. Элие гэх мэт алдартай зочид ирж байсан байна. Сүүлд нь уг холбоог орхиж Венээс явсан анхны хүн нь Хаек байжээ. Түүний араас ихэнх гишүүд болоод Мизес өөрөө ч дэлхийн II дайны эхлэл гэхэд явцгаажээ. Мизес мөнгөний болон банкны онолоор өөрийн анхны ажилуудыг, австрийн ахиуц таашаалын зарчмыг мөнгөний үнэ цэнэ дээр амжилттай ашиглаж дараа нь Британий мөнгөний сургуулийн докторын ажил ба Шведийн эдийн засагч Кнут Викселийн санаан дээр үндэслэн аж үйлдвэрийн хэлбэлзэлийн онолын эхлэлээ гаргажээ. Эцэст нь Хаек үүнийг өөрийн банкны зээлийн тэлэлтийн хүрээнд бизнесийн мөчлөгийн эх үндэсийг, мөн түүний капитал муу хөрөнгө оруулалт (malinvestment)- ийн хүрээн дахь шилжилтийг тайлбарласан хэлбэлзэлийн талаархи сурталчилгаандаа суурь болгон ашигласан юм. Энэ хүрээнд хийсэн ажлынхаа дүнд тэрээр Лондонгийн эдийн засгийн болон улс төрийн сургуульд лекц унших урилга хүртсэн ба 1931 онд түүний хүлээн авсан эдийн засаг болон статистикийн тэнхимийн дарга цол үр дүн нь байлаа. Тэнд Хаек гайхамшигтай бүлэг хүмүүстэй нэгэн хүрээнд орсон юм. Хамгийн алдар цуутайгуудаас нь дурьдахад Роббинс , Ж.Р.Хикс , Ариолд Прант, Дэнис Робертсон , Т.Е.Григори, Абба Лернер , Кенет Билдинг гэх мэт. Хаек тэнд төдий л олны хүртээл болоогүй Австрийн бизнесийн мөчлөгийн онолоо анх танилцуулсан бөгөөд уг онол нь тэднээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Лондонгийн эдийн засгийн сургуульд Хаек улам боловсронгуй болгосон Мизесийн бизнесийн мөчлөгийн онолоор 1936 онд Кейнсийн ерөнхий онол гарч ирэхээс өмнө лекц уншиж байсан ба Англи, Америкт түүний үг онолыг баримтлагчид улам бүр нэмэгдэж энэхүү онол нь ерөнхийдөө их уналтыг тайлбарлаж байсан гол онол байлаа. 1930 оны эхээр Кейнсийн “Treatise on Money” буюу мөнгөний тухай шаштир бүтээлийн хүрээнд Хаек болон Кейнс нар эдийн засгийн сэтгүүлүүд дээр маш ихээр маргалдаж байв. Хаек Кейнсийн мэргэжлийн өрсөлдөгчийн хувьд түүний ерөнхий онолыг няцаах хангалттай байр суурьтай байлаа. Гэвч тэрээр хэзээ ч ийм зүйл хийгээгүй байна. Үүний нэг шалтгаан нь Кейнсийн өөрийн хувийн гайхамшигт байдал, түүний яруу илтгэх чадвар болоод Хаекийн мэргэжил нэгтнүүдтэйгээ шууд сөргөлддөгүй зангийнх байсан биз. Хаек Кейнсийг дайны үеийн инфляцийн эсрэг дайнд өөрийн нэг талын хүн хэмээх боддог байсан. Мөн түүнчлэн Хаекийн сүүлд нь өөрөө тайлбарлаж байснаар “Кейнс өөрийн онолын хүрээг байнга өөрчилж байсан, тиймээс тэрээр нэгэнт өөрийн бодлыг дахиад өөрчилчихөж магадгүй учраас түүний ерөнхий онолыг шүүмжилэхэд ямар ч утга байхгүй байсан” гэж байжээ. Гэвч Хаек үүнээс дээр арга зам хайж олсон байна. Энэ нь Бөм-Баверкийн капиталын онолыг илүү бүрэн боловсронгуй болгох явдал байлаа. Ийнхүү тэрээр өөрийн хүч хөдөлмөрийг энэхүү ажилд зарцуулж эхэлжээ. Харамсалтай нь капиталын бүрэн онол 1941 он хүртэл дуусч амжаагүй бөгөөд энэ хооронд Кейнсийн Макро эдийн засгийн загавар бүрэн боловсрогдсон байжээ. Хэдэн жилийн дараа Австрийн сургуулийн хувь тавилан харамсалтай няцаалтыг туулсан билээ. Эхлээд бизнесийн мөчлөгийн онолын чухал хэсэг болох Австрийн капиталын онол Итали гаралтай Кембрижийн эдийн засагч Пиеро Брафа болон Америк эрдэмтэн Франк Найт нарын зүгээс дайралтад орсон байна. Энэ үеээр бизнесийн мөчлөгийн онол өөрөө Кенсийн ерөнхий онолын мандалтын үеэр мартагдсан байжээ. Хоёрт Хаек Лондон руу явж түүний араас 1940-д оны эх хүртэл ихэнх австрийн эдийн засагчид хувийн болон улс төрийн шалтгаанаар Венийг орхисноор Австрийн агуу их эдийн засгийн сургууль зогсолтод оржээ. Мизес Венийг 1934 онд орхиж Жинев орсон бөгөөд тэндээсээ Нью Йорк орж тэндээ өөрийн ажилаа үргэлжлүүлсэн байна. Хаек 1950 он хүртэл Лондонгийн эдийн засгийн сургуульд багшилж байгаад тэндээсээ Чикагогийн их сургуулийн нийгмийн бодлогын холбоонд элсчээ. Хаекийн үеийн бусад Австрийн эдийн засагчид ихэнх нь АНУ-руу шилжицгээжээ. Готфрид Хаберкер Харвардад , Фритс Махлуп ба Оскар Моргенштерн нар Принстонд , Поул Робертсон MIT буюу Масачусетсийн Технологийн их сургуульруу гэх мэт. Гэвч тэдний бүтээлүүд Карл Мээнгэрийн анх тавьсан уламжлалт санааг агуулахаа больсон байна. Чикагогийн их сургуульд Хаек мөн л адил гайхамшигт суутнуудтай ажиллаж байлаа. Эдийн засгийн тэнхэмийг Найт болон Мильтон Фрирмон нар сүүлд нь Жорж Штиглер хариуцаж байв. Харин хуулийн сургуулийн захирал Аарон анхны хууль болон эдийн засгийн хөтөлбөрийг боловсруулж байжээ. Гэвч эдийн засгийн онол тэр дотроо түүний урган гарч ирэх хэв загавар маш түргэн өөрчлөгдөж байлаа. Поул Самуэльсоний 1947-онд бий болгосон сан Физикийг эдийн засагт орлуулж хуулбарлах шинжлэх ухаан хэмээн тогтоосон бол 1953 онд бичигдсэн Фридманы “Эсрэг эдийн засаг” хэмээх эссэй нь эдийн засгийн аргачлалд шинэ стандарт тавьж өгсөн юм. Хаек ийнхүү эдийн засгийн салбарт ажиллахаа больж оронд нь сэтгэл судлал, гүн ухаан, улс төрийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Австрийн эдийн засгийн урсгал удаан үргэлжилсэн уналтанд орсон юм. 1974-онд эдийн засгийн хүрээний Нобелийн шагналыг Хаек хүртсэнээр Австрийн сургууль дахин ажиллах боломж гарч ирсэн гэж хэлж болно. Хаекийн бүтээлүүд шинэ үеийхэнд заагдаж эхэлсэн ба Хаек өөрөө ч 1970-аад оны дундуур хүн судлалын сургуулийн хуралд оролцож байлаа. Тэрээр ном туурвилаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд 1988-онд буюу 89 насандаа “Fatal Conceit “ буюу “Аюултай уран сэтгэмж” хэмээх номоо гаргаж байжээ. Хаек 1961-онд Чикагогоос явж Германы Фрайбург-д ирсэн бөгөөд 1992-онд тэндээ ертөнцийн мөнх бусыг үзжээ. Эдийн засагт оруулсан хувь нэмэр Хаекийн эдийн засагт үлдээсэн хувь нэмэр нэлээд ярвигтай цогц юм. Түүний “The Road to serfdom” буюу “Боолчлолд хүрэх зам” хэмээх 1944 оны бүтээл нь хамгийн алдартай ба 1930, 1940-өөд оны үед хийсэн мэдлэгийн талаархи ажилууд нь мөн чухал юм. Бизнесийн мөчлөгийн онолын мэргэжилтнүүд түүний эхэн үеийн аж үйлдвэрийн хэлбэлзэлийн ажлыг уг онолоос олж хардаг ба хэдийгээр дүгнэлттэй нь ерөнхийдөө санал зөрдөг хэдий ч орчин үеийн мэдээлэлийн онолчид Хаекийн үнийн дохио (Signal) хэмээн авч үзсэнийг хүлээн зөвшөөрдөг байна. Хаекийн бүтээлүүд мөн түүнчлэн улс төрийн гүн ухаан, эрх зүйн онол болон сэтгэл судлалийн хүрээнд алдартай. Хаек Австрийн эдийн засгийн сургуульд томоохон нөлөө үзүүлсэн нэгэн ба саяхнаас уг сургуульд түүний аль салбарт хувь нэмэр илүүтэй оруулсан талаар ихээр мэтгэлцэх болсон байна. Түүний аяндаа бий болох эмх цэгцний талаар ач холбогдол (Sponteineous order) болон цогц системийн ажил нь олон Австрчуудын хувьд нөлөө үзүүлсэн. Зарим нь түүнийг техникийн эдийн засагт тэд дотроо капитал болон бизнесийн мөчлөгийн онолд илүү нөлөөлсөн хэмээдэг бөгөөд үүндээ Хаек болон Мизес нарын нийгмийн зохин байгуулалт талаархи үзэл бодлын зөрчилдөөнөөс иш татан онцолдог аж. (Мизес нэг талаас Рационалист буюу оюуныг сурвалж болгох үзэлтэн and Utilitarian байсан бол Хаек ухаан бодолыг хязгаартай гэж үздэг, капитализмыг өмгөөлөх суурь шалтгаанаа хязгаарлагдмал мэдлэгийг ашиглах чадвартай агаад хүнд сорилт алдаанаас суралцах чадвараар илэрхийлдэг хүн байсан). Бизнесийн мөчлөгийн онолХаекийн капитал, мөнгө болон бизнесийн мөчлөгийн бүтээлүүд нь түүний эдийн засагт үзүүлсэн хамгийн гол хувь нэмэрүүд юм. Мизесийн мөнгө болон зээлийн онол дээр үндэслэн (1912) Хаек хэрхэн эдийн засаг дахь бүтээгдэхүүний ба ажил эрхлэлтийн хэлбэлзэл нь эдийн засгийн капиталийн бүтэцтэй холбоотой байдгийг үзүүлжээ . “Үнэ ба үйлдвэрлэл” 1913 хэмээх бүтээлдээ тэрээр капитал барааны үнэ цэнэ ба үйлдвэрлэлийн түр зуурын дарааллын(temporal sequence) –ий байрлалийн харилцан хамаарлын үзүүлсэн алдарт “Хаекийн гурвалжингаа” гаргажээ . Үйлдвэрлэлд хугацаа ордог учраас гагцхүү ирээдүйд худалдагдсаныхаа дараа үнэлэгдэх эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрүүд одоо цагт үйлдвэрлэсэн байх ёстой байдаг. Мэдээж капитал нь олон төрлийнх байна . Капитал, бараа үйлдвэрлэлд ашиглагдсанаар тэдгээр нь түүхий эдээс тухайн эцсийн бүтээгдэхүүн бүтээхэд зориулагдсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн болдог байна . Иймээс хэрэв тухайн бүтээгдэхүүний эрэлт өөрчлөгдсөн нөхцөлд эдгээр нь тийм ч амархан өөр зүйлийн үйлдвэрлэлд ашиглагдахад шилжүүлэгдэх боломжгүй байдаг . Тиймээс орчин үеийн капитал хэрэглээний эдийн засагийн макро эдийн засгийн түвшины гол асуудал нь хугацаа хоорондын зохицуулалт байдаг юм . Энэ нэг үгээр капитал болон хэрэглэгчийн барааны нөөцийн хувиарлалт нь хэрэглэгчийн одоо болон ирээдүйд хэрэглэх хандлагатай хэрхэн нийцэх вэ? гэсэн асуудалыг ургуулдаг юм . Хаек өөрийн “The Pure Theory of Capital “ ( 1941 ) буюу капиталийн бүрэн онол бүтээлдээ эдийн засаг үйлдвэрлэлийн бүтэц хэрхэн капитал барааны шинж чанарууд болох хэрэглээний урт, орлуулалт, төрөлжилт, гэх мэт олон өөр зүйлээс хамаардагийг харуулжээ. Энэхүү бүтэц нь олон төрлийн хөрөнгө оруулалтийн хэрэгжилтийн үеүүд, Бөхм-Баверкийн “ Roundaboutness ” ойлголтын өргөтгөл гэх мэт зүйлсээр илэрхийлэгдэж болно . “Үнэ ба үйлдвэрлэл ( 1931 ) ба “Мөнгөний онол ба худалдааны эргэлт “ ( 1933 ) хэмээх бүтээлүүддээ Хаек хэрхэн Мизес болон Виксел нарийн хэлснээр “Natural rate” буюу хүүгийн хэвийн түвшинийг алтан стандарт ч гэж хэлдэг багасгаснаар эдийн засгийн үйлдвэрлэлийн цаг хоорондын бүтэцийг гуйвуулахад хүргэдэгийг үзүүлжээ . Мөнгөний үнэ болон бүтээгдэхүүнд нөлөөлөх нөлөөлөлийн ихэнх онолууд гагцхүү үнийн тухайн түвшин дахь мөнгөний нийт нийлүүлэлт ба бүтээгдэхүүний нийлбэр дүн эсвэл хөрөнгө оруулалтыг авч үздэг. Мизес болон Хаек нарын боловсруулсан Австри онол нь мөнгө хэрхэн эдийн засагт нэвтэрч ордог (“Injection effects”) ба яаж үнэ болон тодорхой салбаруудын хөрөнгө оруулалтад нөлөөлдгийг авч үзсэн байдаг. Хаек өөрийн ажлын хүрээнд үйлдвэрлэлийн зарим үе дээр хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн бүтэцийг (“structure of production“) хэрэглэгчдийн хугацаа хоорондын сонирхолтой нэгтгэж чадаагүй үед “ malinvestment “ буюу муу хөрөнгө оруулалтыг болдог хэмээжээ. Зээлийн өргөжилтийн нөлөөгөөр үүссэн хүүгийн түвшины бууралт нь нөөц баялагийг капиталын эрчимтэй боловсруулалтруу бөгөөд үйлдвэрийн эхэн үерүү (хөрөнгө оруулалтийн эрэлт нь илүү хүүгийн түвшины мэдрэмжтэй) чиглүүлдэг ба энэ нь үйлдвэрлэлийн хугцааг (үеийг) уртасгадаг. Хэрвээ хэрэглэгчид одоогийн хэрэглээнээс ирээдүйн хэрэглээг илүүд үзсэнээр зээлийн хүү унасан тохиолдолд удаан хугцааны үйлдвэрлэл нь илүү тохиромжтой. Харин зээлийн тэлэлтийн улмаас үүссэн хүүгийн түвшиний бууралт үйлдвэрлэлийн бүтэцэд өөрчлөлт оруулж тэр нь хэрэглэгчдийн хугцаа хоорондын (outer temporal) сонирхолтой нийцэхгүй учир “ хуурмаг дохио ” болдог байна. Хөрөнгө оруулалт ихсэсний дүнд үүссэн огцом үсрэлт нь хиймэл. Учир нь эцсийн эцэст зах зээлд оролцогчид бүхий л шинээр эхлүүлсэн төсөлүүдийг хэрэгжүүлж дуусгахад хүрэлцэхүйц хадгаламж байхгүй байгааг ухаардаг байна. Үсрэлт нь тэдгээр муу хөрөнгө оруулалтыг илрүүлэж устгаснаар дампуурал болдог байна . Тиймээс бүхий л зээлийн тэлэлтээр үүссэн хуурамч үсрэлтүүд буцаад урвах хамааралтай байдаг юм. Нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зээлийн хүүг хэвийн түвшинээс бууруулсны дүнд үүссэн муу хөрөнгө оруулалтыг олж устгах, үүнээс үйлвэрлэлийн цагийн бүтэцийг дахин сэргээж хэрэглэгчдийн хугацаа хоорондын сонирхолтой нийцүүлэхээс бүрднэ. Мэдлэг, шагнал, нээлтийн үйл явц болох өрсөлдөөнХаекийн мэдлэгийн цар хүрээ болон аяндаа тогтох эмх цэгцний талаарх бүтээлүүд нь олны хүртээл болсон ба ихээхэн маргаантай асуудлыг агуулдаг байдаг байна. Хаек өөрийн “Эдийн засаг ба мэдлэг” (1937) мөн “Мэдлэгийг нийгэмд ашиглах нь” (1945) бүтээлүүддээ эдийн засгийн нийгэм дэх гол асуудал нь ихэнх сурах бичгүүдэд бичсэн байдаг “өгөдсөн нөөц баялагийг өрсөлдөөнт хэсгүүдэд хувиарлах” гэдэгтэй маргаж бичсэн байна. Тэрээр гол асуудал нь “нөөц баялагийн хамгийн зөв зохистой ашиглалтыг хэрхэн хангах вэ?”(нийгмийн бүхий л өрсөлдөгчдийн хувьд). Эсвэл товчоор “энэ нь хэнд ч цогц байдлаар олгогдоогүй мэдлэгийн ашиглалтын асуудал юм” гэжээ. Эдийн засгийн системийг ажиллуулахад шаардлагатай ихэнх мэдлэг Хаекийн байгал болон нийгмийн бүхий л үйл явцыг захирдаг ухамсарын чанартай хууль болох шинжлэх ухаан болон техникийн мэдлэгт бус харин тухайн цаг болон газрын нөхцөл байдлын талаарх цар хүрээний ойлголт буюу idiosyncratic мэдлэгт оршдог юм хэмээжээ. Энэхүү үггүйгээр ойлгогддог мэдлэг нь энэхүү чадварыг өөртөө агуулдаг хүний хувьд ч ухамсарын үүднээс мэдэгддэггүй ба хэзээ ч төрийн зохицуулалтад дамжуулагдах боломжгүй байдаг. Зах зээл энэхүү далдын мэдлэгийг “нээлтийн үйл явцаар” дамжуулж ашиглах хандлагатай байдаг ба тухайн мэдээлэл мэдэгдэхгүйгээр өөрсдийн сонирхолыг дагасан хувь хүмүүсийн төлөвлөгдөөгүй үр дагавар хэлбэрээр эдийн засаг даяар тардаг байна. Хаекийн өрсөлдөөний талаарх тэнцвэрт нөхцөлүүдийн бүлэг хэлбэрээр тодорхойлогдсон neoclassical буюу шинэ сонгодог онолын ойлголт (зах зээлд оролцогчидын тоо, бүтээгдхүүний шинж чанар гэх мэт, нийлбэр) ба арай эртний өрсөлдөөний талаарх rivalrous үйл явц болох ойлголтуудын ялгаа нь Австрийн эдийн засагчдад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.Хаекийн хувьд зах зээлийн өрсөлдөөн нь тодорхой эмх цэгц үүсгэдэг, уг эмх цэгц нь хүний зохион бүтээл бус үйл ажилгааны үр дүнд бий болдог юм (Хаек энэхүү ишлэлийг Адам Смитийн багш Адам Фергусоноос ишилж авчээ). Энэхүү өөрөө тогтдог эмх цэгц нь хувь хүмүүсийн биеэ даасан үйл ажиллагааны дүнд тогтдог систем бөгөөд тэдгээр хувь хүмүүсийн хувьд төлөвлөөгүй ашигтай байдлыг эцсийн дүнд бий болгодог байна. Уг зүй тогтолыг санаатайгаар төлөвлөсөн системээс ялгах үүднээс Хаек Грек нэр томъёо болох “cosmos”- ийг өөрөө бүрэлддэг эмх цэгц харин “taxis”- ийг төлөвлөсөн эмх цэгцийг илэрхийлэхдээ ашиглажээ. Cosmos-ийн жишээнд зах зээлийг нэгэн бүхэл цогц ба үүнд нь мөнгө, нийтийн хууль болон хэл (Англи, Франц г.м) хүртэл багтдаг байна. Харин taxis нь эрс ялгаатай, цаанаас нь зохион бүтээсэн байгуулага мэт. Эдгээр нь нэг үгээр ухамсаргүй хамтын ажиллагааны далай дах ухамсарт эрх бүхий аралууд мэт эсвэл хувинтай сүүнд царцсан бөөн бөөн тос мэт зүйрлэгднэ. Ихэнх тайлбарлагч нар Хаекийн мэдлэг, нээлт болон өрсөлдөөний талаарх ажилуудыг 1920-иос 1930-аад оны үед оролцож байсан түүний социализмын тооцоололын талаарх мэтгэлцээнүүдээс урган гарсан гэж үздэг байна. Хаекийн бодлоор социалистууд том алдсан, учир нь эдийн засаг нь бүхэлдээ аяндаа бүрэлддэг эмх цэгцтэй ба хэзээ ч хүчээр зохион байгуулагчид байгууллагаа төлөвлөгөөний дагуу удирддаг шиг байх боломжгүй гэдгийг харж чадаагүй юм. Учир нь төлөөлөсөн шийдлүүд гагцхүү хатуу хязгаарлагдсан хүндэрлүүдийг л шийдвэрлэж чаддаг байна. Нөгөө талаас аяндаа бүрэлдэх зүй тогтол нь үйл явцын түвшинд байгалийн шалгаралаар улам сайжирах ба ямар нэгэн оюун санаагаар бүтээгдэх аль эсвэл ойлгогдох ямарч шаардлагаггүй байдаг. Хаек ба Австрийн Эдийн засагҮндсэндээ Австрйин эдийн засгийн сэргэн мандалтанд Хаекийн гүйцэтгэсэн үүрэг хэнийхээс ч их билээ. Гэвч Хаекийн бүтээлүүд үнэхээр өөрийн гэсэн уламжлал бүхий Австрйин эдийн засгийн хэсэг мөн үү? Аль эсвэл бид үүнйиг өөрийн хувийн онцлог бүхий өвөрмөц бүтээл гэж ойлгох уу? Зарим судлаачидын үздэгээр Хаекийн сүүлийн үеийн ялангүяа тэрээр эдийн засгийн шинжлэх ухаанаас хазайсан тэр үеийн бүтээлүүд нь түүний нөхөр Сэр Карл Попперийн нөлөө Карл Мээнгэр болон Мизес нарийнхаас илүүтэйгээр тусгагдсан байдаг хэмээжээ. Үнэхээр Поппер Хаекын илүү боловсронгуй сэтгэх болсонд тодорхой хэмжээний нөлөөтэй нь үнэн аж. Гэвч үүнээс давуутайгаар нөлөөлсөн цорын ганц хүн бол яах аргаггүй Мизес билээ. Тэрээр Хаекийн өөрийн арга барилд суралцсан Вайзераас ч илүүгээр нөлөөлж чадсан нэгэн юм. Вайзер харамсалтай нь Хаекийг эд залуу үед нь 1927 онд нас барсан билээ. Мизес Хаекийг өөрийн үеийхэн дотроос хамгийн оюуны чадамжтай нь хэмээн үнэлдэг байсан юм. 1978 онд Хаекийн тэмдэглэж үлдээсэнээр тэрээр эхнээсээ л жинхэнэ дагалдагч байж чадаагүй аж. Хэдийгээр Мизес миний оюуны чухал үед шийдвэрлэх нөлөөг үзүүлж чадсан ба насан туршид минь миний хувьд урам хайрлагч нэгэн болж байсан ч магадгүй би түүний хичээлээс илүү их ашиг олж авсан байж болох. Учир нь анхнаасаа ба их сургуульд түүний оюутан байгаагүй юм, харин түүний үгийг сургаал мэт хүлээн авсан жирийн л нэг залуу гэхдээ түүн дээр ирэхдээ Австрийн эдийн засгийн пралель салбарт (Вайзерийн) мэрэгшсэн, тийм л нэг залуу байсан. Маш олон бүтээлүүд Хаек болон Мизес нарын социализмын тооцоололт маргаануудаар бичигдсэн байдаг билээ. Энэ асуудал нь Мизесийн 1920 онд дэвшүүлсэнээр социалист эдийн засаг нь боломжгүй, эсвэл үр дүн муутай, аль эсвэл хэрэгжүүлэхэд илүү төвөгтэй гэсэн санааг агуулж байлаа. Хаек сүүлд нь өгүүлэхдээ зарим үед буруугаар тавигддаг Мизесийн гол дүгнэлт нь социализм боломжгүй гэдэгт бус харин социализм нь нөөцийн зөв ашиглалт хийж чадахгүй гэдэгт байв хэмээжээ. Тайлбарлана гэдэг нь өөрөө маргааны сэдэв. Энд Хаек эдийн засгийн тооцооллын стандарт үзэлтэй маргалдаж байгаа юм, жишээ нь Шумпетер эсвэл Бэргсоны бий болгосон. Энэ нь нэг ёсондоо Мизесийн социалист эдийн засгийн боломжгүй байдлыг илэрхийлсэн ойлголтыг Оскар Ланг, Фрэд Тайлор, Абба Лернер, нар няцааж сүүлд нь Хаек болон Робинс нар нэмж боловсоруулсаны үр дүнд онолын хувьд социалист эдийн засаг нь боломжтой гэвч хэрэгжүүлэхэд маш төвөгтэй, учир нь мэдлэг жижиг засаг захиргануудад шилжигдсэн байдаг ба түлхэц өгөгч хүчин зүйлс нь маш сул. Хаекын “Мизесийн бодит утга санааг хэрэгжүүлсэн “хэмээн бичсэн түүний ишлэл нь эдийн засгын тооцооллын мэтгэлцээний түүхийн төлөөлөгч Дон Лавоиегийн зүгээс дэмжлэг авч байжээ. Тэрээр Хаек болон Робинс нарын боловсронгуй болгосон ёрөнхий маргаан нь Мизесийн санаанаас зөрж ухарсан зүйлгүй бөгөөд харин ч дараагийн загварын ерөнхий төлөвлөгөөрүү чиглүүлсэн ойлгомжтой болгосон зүйл юм. Хэдийгээр Хаек болон Робинс нарын дараагийн арга замыг тооцоолох нь хүндрэлтэй бөгөөд тэдний үзэл санааг буруугаар дамжуулах магадлалтай гэж тайлбарлаж байсан ч тэдний гол санаа нь Мизесийнхтэй нийцэж байсан юм. Кирцнер мөн адил Мизес болон Хаекын байр суурь нь цугтаа зах зээлийн үйл ажиллагааны төрх болох Австрийн “entrepreneurial” буюу хувийн бизнэс эрхлэгчийн онолын ололтийн эхэн үеийн нарийвчлан боловсруулах оролдлого хэмээн үзэгдэх ёстой гэж тэмцэж байлаа. Нөгөө талаас Салерно уламжлалт үзлийг өмөөрч Мизесийн анхний тооцоололын асуудал нь Лавос болон Кирцнер нарын тэмдэглэж байсан нээлтийн үйл ажилгааны асуудлаас ондоо хэмээж байлаа. Хаекын бүлгийн сонголт болон өөрөө тогтох эмх цэгцний талаарх үзэл нь Мизесийн үзэл бодолтой ямар ч холбоогүй байсан ч зарим элементүүд нь Мээнгэрийнх байсан. Энэхүү ялгааг тодотгох жишээ нь Хаекын 1978 оны нийтлэлд “Мизесийн хувьд тэрээр илүү эх тивийн гэгээрлийн рационалист буюу оюуны сурвалжийн хүн би нөгөө талаас илүү англи буюу либералист нэгэн” хэмээн ялгаагаа тусгасан байдаг. Хаекийн байнга хэлдэгээр энэ нь 2 төрөлийн либерализмийн тайлбар юм. Нэг нь эх тивийн рационалист эсвэл utilitarian(тухайн хүний эдийн засгийн болон улс төрийн ааш авир нь түүний баяр баясал ба зовлон зүдгүүрээс хамаардаг гэсэн үзэл) уламжлал. Хүрээлэн байгаа орчноо тодорхойлоход хүний чадвар болон ухаан бодолыг чухалчилдаг. Хоёр дахь нь ухамсарлах хязгаар болон өөрөө тогтох эмх цэгцний эволюцийн хүчийг тусгадаг Английн нийтийн хуулийн уламжлалт үзэл юм. Саяхан Хаек болон Мизес нарын хоорондын харилцаа холбооны талаар мэтгэлцээн өрнөжээ. Салерно ба Ротбарз нар Хаекийн мэдлэг болон нээлт (discovery)-н ач холбогдолыг Мизесийн зорилго бүхий хүний үйл ажиллагааны ойлголтоос өөрөөр хардагаа мэдэгдсэн аж. Жишээ нь Салерно үзэхдээ орчин үеийн австрийн эдийн засгийн 2 хэсэг бий, хоёулаа Мээнгэрээс уламжлалтай. Нэг нь Вайзер- Хаекийн хэсэг, мэдлэгийг дамжуулдаг хэрэгсэл болдогийн хувьд, тархсан мэдлэг болон үнийн системийг чухалчилж авч үздэг. Нөгөө хэсэг нь тухайн үеэд оршиж буй мөнгөний үнэ дээр суурилсан мөнгөний тооцоолол (эсвэл ирээдүйн үнийг урдчилан харах үнэлгээ) дээр илүү анхаарлаа хандуулдаг Бөм-Баверк- Мизесийн тал. Харин Кирцнер болон Иегер нар Хаек ба Мизесийн ялгаа нь юуг онцолж байгаа болон тайлбарлаж буй хэлний хувьд ялгаатай болохоос гол утга нь нэг юм гэж үздэг.Хүн бүрийн яах аргаггүй нэг зүйл дээр санал нийлдэг нь Хаек бол Австрийн сургуулийн томоохон төлөөллөгчдийн нэг бөгөөд 20-р зууны дэлхийн шилдэг эдийн засгчдийн нэг яах аргаггүй мөн билээ. Түүний бүтээлүүд одоог хүртэл бизнесийн мөчлөгийн онол, харьцуулсан эдийн засгийн систем, улс төр болон нийгмийн гүн ухаан, эрх зүйн онол, түүгээр ч зогсохгүй танин мэдэхүйн философийн хүрээнд ч их нөлөөтэй байдаг хэвээр. Хаекийн бүтээлүүд ойлгоход хэзээд амар байдаггүй.Тэрээр өөрийгөө өөрийн сэдэвийн хүрээнд мастер гэхээсээ илүү оньсого бүхий учир битүүлэг нэгэн гэдэг байж. Энэ нь ч түүний бүтээлүүдийн дэвшүүлсэн онол, үзэл санаануудад нөлөөлсөн байж болох. Энэ ч утгаараа Хаек манай үеийн сонирхол татсан оюуны гайхамшигт суутнуудын нэг байсаар ирлээ.

1 сэтгэгдэл

  1. Anonymous // May 18, 2007 at 2:49 PM  

    ene postuud chen taalagdlaa. oshoo nemeerei