Компаниуд яаж хавтгай дэлхий дээр хєгжиж байгаа талаар... Энэхvv номоо бичих явцдаа би маш олон компанийн удирдлагуудтай уулзаж, хавтгай дэлхий дээр хэрхэн єрсєлдєж, хєгжиж байгаа тухай асууж ярилцдаг байлаа. Тэд бvгд хэлэлцэж тохирсон юм шиг “Сvvлийн хэдхэн жилийн дотор ...” гэж ирээд л эхэлнэ. Vнэхээр, сvvлийн хэдхэн жилийн дотор тэд ємнє нь хэзээ ч тєсєєлж байгаагvй, хийх боломжгvй гэж боддог байсан зvйлсээ хийх боломж бvрдсэн аж. Том ч бай, жижиг ч бай, энэхvv хавтгайран буй дэлхий ертєнцєд хєгжиж, дэвшихийг хvсч байгаа бол нэгэн зvйлийг ойлгох хэрэгтэй болж. Энэ бол “Хийж болохгvй зvйл гэж vгvй болсон.
Хийж болох юу л байна, тvvнийг хийж болно- гэхдээ таны тєсєєлж байгаагаас ч богино хугацаанд. Тэгэхээр асуудал бол “Vvнийг Та хийх vv, эсвэл хэн нэгэн хийгээд танд худалдах уу?”, “Та шинэчлэлт єєрчлєлтийг нэвтрvvлэх vv, эсвэл тvvний араас гvйцэх гэж гvрийх vv?” гэж.Би маш олон хvнтэй ярилцсаны дvнд дараах хэдэн дvрмийг олж илрvvлсэнээ тантай хуваалцья. Дvрэм1: Дэлхий хавтгайрч буй нь мэдрэгдээд эхэлмэгц та єєрийн компани, бизнесийнхээ дотоод нєєц бололцоог сайтар шинж. Єєрийгєє тойруулж хана босгохын оронд дотооддоо сайн гэгч нь “малталт” хий. Vvнийг би Миннесота мужид vйлчилгээний бизнес эрхэлдэг найз нарынхаа туршлагаас ойлгосон юм. Хорь орчим жилийн ємнє Кен, Жилл нар мультимедия компани байгуулж (Greer & Associates), хувь хvмvvс болон байгууллагуудад фото зураг авч єгч эхэлжээ. Жил ирэх тусам томорсоор муждаа нэлээд нэр хvнд олж, 40 гаруй ажилтантай студи болж. Саяхан нєхєртэй нь уулзахад тэрээр дэлхий хавтгайрч буй нь бизнест эрс нь мэдрэгдэж эхэлснийг ярив. Тэрээр “Freelancer-ууд (манайхаар бол чєлєєт уран бvтээлчид маягийн) буюу хувиараа ажилладаг хvмvvс манай зах зээлд бидэнтэй эн тэнцvv єрсєлдєж, бид томхон захиалгуудаа алдаж эхэлсэн. Эд бидний хийдэг ажлыг гэртээ сууж байгаад л хийчихдэг. Vйлчилгээний нэр тєрєл, чанар нь адил учир хvмvvс арай хямдаар нь тэднийг сонгох болсон” гэсэн юм. Яагаад ийм болчихов оо?“Энэ бол технологийн хєгжлийн vр дvн” гэж тэрээр vргэлжлvvлэв. Бидний ажил бол хvмvvст ямар дэвсгэр дээр, ямар байрлалаар, ямар эффекттэйгээр зургийг нь авах вэ гэдгийг шийдэж єгєєд, зураг авдаг. Дараа нь єєр байгууллагад очиж хальсаа боловсруулна, зургаа угаалгана, ингээд хэрэв vйлчлvvлэгч зургандаа засвар єєрчлєлт оруулах бол єєр байгууллагад ханддаг. Товчхондоо бол, манай зах зээл нэлээд тєрєлжсєн хэд хэдэн дамжлагаас бvрддэг байсан. Харин дижитал аппарат, єнгєт принтер зэрэг гарснаар бид зєвхєн зураг авдаг, зєвлєгєє єгдєг студи байхаа больж, авсан зургаа засдаг, нvдний улаан, нvvрний єє сэв зэргийг арилгадаг, гоёл чимэглэл хийдэг, тэр бvv хэл шууд газар дээр нь єнгєтєєр хэвлэж єгдєг лаборатори болж хувирсан юм. Цаашилбал видео камераар бичлэг хийж, зургийг дvрснээс ч гарган авах болсон. Чухам ийм єєрчлєлт гарснаар аппарат, сканнер, камер, єнгєт принтертэй залуу бидний ажлыг гэртээ сууж байгаад хийх боломж бvрдсэн юм. Тэр бvv хэл єєр мужийн залуу ч интернэтээр зураг хvлээж аваад, засаж янзлаад хэвлээд єгдєг болчихсон” гэж Кен ярьж байлаа. Vнэндээ сvvлийн хэдхэн жилийн дотор Кений анх байгуулж байсан компани нь танигдахын аргагvй болтлоо єєрчлєгдчихєж. Тэрээр анх зураг авдаг байсан бол одоо ажигч гярхай байдал, єндєр мэдрэмж, євєрмєц сэтгэлгээ, гоо сайхны шийдлийг зардаг болжээ. Кен vvнийгээ “Бидний єрсєлдєх чадвар сайн аппарат байсан. Харин одоо дижиталчлагдаж болдоггvй МЭДРЭМЖ хэмээх зvйл болсон. Явсаар энэ маань зєвхєн мужийнхаа хувь хvмvvс, компаниудтай єрсєлдєх биш, тэр чигээрээ дэлхийтэй єрсєлдєх болсон” гэж тайлбарлав. Яг иймэрхvv процесс бараг бvх салбарт явагдаж байгаа шvv дээ. Маш олон ажил vйлчилгээнvvд дижитал, мобайл, интернэт, виртуаль хэлбэрт шилжсэн. Хэрэв та энэ бvхэнтэй хєл нийлvvлэн алхахгvй л бол ард чинь байгаа хэн нэгэн vvнийг танаас єрсєєд хийж орхино гэдгийг санаарай. Дvрэм 2:Энэхvv хавтгай дэлхий дээр жижиг компаниуд ч том “хєдлєх” боломж нээгдсэн. Алсыг харж, богино хугаанд, єргєн хvрээнд, гvнд нь орж ажиллах гол тvлхvvр бол маш хурдтайгаар бусадтай хамтран ажиллах явдал. Нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Вашингтоны их сургуулийг дєнгєж тєгссєн Йорданы оюутан залуу Фади Гандоу єєрийн америк найз Уильямтай хамтран нэгэн гайхалтай санааг олж, дэлхийн хэмжээний компани болж чаджээ. Тэр энэ нууцаасаа дэлгэж байна... Хоёр найз буухиа илгээмжийн vйлчилгээ vзvvлдэг DHL, Federal Express, Airborne Express зэрэг компаниуд Арабын ертєнцєд буюу Ойрхи Дорнодод сайтар хvрч vйлчилж чадахгvй байгааг мэдэрч, Фади єєрєє Арабын ертєнцєд бизнес, харилцаа холбоо хэрхэн явагддагийг сайн мэддэгийн хувьд энэ зах зээл дээр хамтран ажиллах саналуудыг эдгээр “акул”-уудад илэрхийлэхээр болжээ. Тvvний гол давуу тал нь нэлээд тvгшvvртэй энэ бvс нутгийн хэлийг нь мэддэг, бизнесийн харилцааны соёлыг нь ойлгодог, газар нутгаа мэддэг, Иран-Иракийн дайн, Араб-Израйлийн мєргєлдєєн, vймээн самууны “дундуур” эвтэйхэн учраа олж гарч чадах гэсэн давуу талууд байсан юм. Тиймээс Фади эдгээр акулуудад “Бид та нартай танай бvс нутагт єрсєлдєхгvй. Гагцхvv танай компанийн Ойрхи Дорнодын бvс дэх “хєл” чинь болж, энэ бvсийн хvргэлт vйлчилгээг чинь хариуцан ажилладаг компани байяа” гэсэн саналыг тавьжээ. Эдгээрээс Airborne нааштай хариу єгч. Ингээд Фади албан ёсоор хамтрагч нь болж, Арабын ертєнцийн Египт, Турк, Саудын Араб, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орнуудад єєрийн сvлжээтэй “Арамекс” хэмээх компаниа байгуулсан юм. Тэрээр “дош”-ин дээрээ vнэхээр чадварлаг ажиллаж, тун удалгvй шилдэгvvдийн жагсаалтад орж ирсэн юм. 2003 оны нэг нартай єдєр Фади дэлхий хавтгай болсныг мэдэрчээ. Тvvнтэй хамтран ажилладаг, “Арамекс” компанийх нь хувьцаанаас эзэмшдэг Airborne компанийг DHL худалдан авчээ. Ингээд Airborne-ийн эзэмшиж байсан сvлжээ, тєлєєлєгчийн газрын системийг хуучин тvншvvд нь эзэмшихээр болж, “Баяртай, хамтран ажиллахад сайхан байлаа, Бvгдэд чинь амжилт хvсье” гэсэн захидалтай хоцров.Гэхдээ… том биетэй Airborne алга болсноор жижиг биетэй Арамекс энэ хавтгай дэлхий дээр том хєдлєх боломж, орон зай нээгдсэн юм. Vнэхээр ч Фадид том хєдлєхєєс єєр арга байсангvй. Тэрээр ємнє нь нэг сvлжээнд хамтран ажиллаж байсан бvх байгууллагуудтайгаа Лондонд уулзалт хийж, ємнє нь Airborne-ийн ажиллуулж байсан системийг, магадгvй тvvнээс ч илvv сvлжээг vvсгэн, vргэлжлvvлэн хамтран ажиллахаа илэрхийлж, шинэ тvншvvдийг хайх ажилдаа орж, тун удалгvй ємнєхєєс ч илvv амжилттай компани болж чаджээ. Тэр vvнийг хэрхэн хийв ээ?Юуны ємнє Йорданд шинээр бэлтгэгдэж буй хамгийн шилдэг, шинэ vеийн програмистуудыг ажиллуулж, маш боловсронгуй вебд суурилсан шинэ сvлжээг vvсгэжээ. Мєн маш хурдтайгаар хийсэн ажил нь insourcing. Зєвхєн улс хооронд илгээлт хийхэс гадна дотоодын байгууллагууддаа vйлчилнэ гэсэн vг. Жишээ нь Арамексийн сvлжээг ашиглан Ойрхи дорнодын банкууд харилцагч нартаа картыг нь хvргэж єгдєг болсон, гар утасны компаниуд хэрэглэгчдийнхээ биллийг хvргvvлдэг болсон гэх мэт...Товч дvгнэхэд, тоглоомын дvрэм єєрчлєгдєж, дэлхийн тавцанд єрсєлдєхєд заавал том байх албагvй, жижиг байсан ч орон зайгаа эзлэх боломжийг технологи, хавтгай дэлхий олгож буйг Фади сайтар ашиглаж чадсан юм...Дvрэм 3: Хавтгай дэлхийд амьд vлдэхийн тулд том компаниуд жижиг зvйлийг ч орхигдуулж болохгvй болсон. Тэд vйлчлvvлэгчдийнхээ єчvvхэн жаахан хvслийг ч хангаж, тэдэнд том хєдлєх боломж олгох хэрэгтэй. Дэлхийд алдартай Sturbucks кофены газрын сvлжээний vvсгэн байгуулагч Ховард Шультцийн хэлж байгаагаар Sturbucks 19 мянган тєрлийн амттай кофе бэлтгэдэг гэнэ. Гэхдээ vvнийг vйлчлvvлэгчдийнхээ тусламжтайгаар хийдэг. Хэрэглэгч эднийд орж ирээд цэсэн дээрх орцуудыг харж байгаад ямар жороор, ямар орцтой кофе уухаа єєрєє шийдэж, бэлтгэдэг “єєрєє єєртєє vйлчлэх” арга юм. Энэ санааг анх сонссон хvмvvс хvн нэг бvрийн уух кофег бэлтгэнэ гэдэг боломжгvй, єртєг єндєртэй гэж тєсєєлж байсан ч Sturbucks асуудлаа ийм амарханаар шийдчихжээ. Банкны салбар ч бас технологийн дэвшил, интернэтийг ашиглаад ємнє нь хэзээ ч тєсєєлж байгаагvйгээр зардлаа бууруулж, тэгсэн хэрнээ хvн нэг бvрт хvрч vйлчилж чадсан. Хэрэглэгч компьютер, гар утас, интернэт ашиглаад л єєрийн хаяг, нууц vгээ хийгээд банкны вебсайтаар дамжин дансны гvйлгээ, орлого, зардалаа єєрийнхєє хvссэнээр хянах, зарим тохиргоог хийж зээлийн мєнгє, байрны тєлбєр зэргээ автоматаар тєлж, санхvvгээ удирдах боломжтой болсондоо тун сэтгэл хангалуун байгаа шvv дээ. Энэ бол том залуучууд хэрхэн жижиг сажиг зvйлvvдэд ч анхаарлаа хандуулж байгаагийн тод жишээ.Дvрэм 4: Сайн компаниуд бол сайн хамтрагчид байдаг. Энэ хавтгай дэлхий дээр ямар ч компани дангаараа бvх зvйлийг хийх боломжгvй болж, улам бvр єєр компаниудаас хамаарах хамаарал єссєн. Энэ нєхцєлд хэн хамгийн сайн хамтрагч байж чадна, тэр хамгийн єндєр амжилтанд хvрэх нь гарцаагvй болсон. Технологи хєгжих тусам ямар ч бvтээгдэхvvн, vйлчилгээ улам нарийн, боловсронгуй хэсгvvдээс бvрдэх болсон. Vvнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгvvдтэй байх, эсвэл єєр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байгаа. Хэн хамгийн сайн хамтрагч (partner) байна, тэр амжилт олох тийм эрин vе эхэлсэн. Компьютерийн тоглоом vйлдвэрлэгчдээр жишээлье. Дvрс, анимаци хийдэг компани дуу бичиж, найруулдаг студигvйгээр оршин тогтнохгvй. Сайн тоглоом = Сайн дvрс,эффект+ Сайн хєгжим. Сvvлдээ энэ процесс улам задарч, тоглоом нь амжилт олмогц тун удалгvй хєгжмийн зах зээл дээр тухайн тоглоомны дуутай дискийг гаргаж амжилт олдог болсон.Єєр нэг жишээ бол Роллз-Ройс (лицензийг нь BMW vйлдвэр эзэмшдэг). Автомашины зах зээлийн магнатуудын нэг энэ компанийн нийт орлогын 50 илvv хувь нь засвар vйлчилгээнээс орж ирдэг гэдэгт та итгэх vv? Уг нь бол Британийн компани бєгєєд ердєє 10 гаруй жилийн ємнє бvх ажилчид нь Британийх байсан бол одоо 50 гаруй хувь нь Хятад, Энэтхэг, Итали, Испани, Герман, Япон, Скандинавын орнуудад оршдог, худалдан авагчид нь 120 гаруй орноос захиалгаа хийдэг “олон улсын” компани болж хувирсан. Одоо эднийг хэн ч Их Британийх гэхээргvй болсон. Америкт бол америкийн компани, Энэтхэгт энэтхэгийн, Японд японы компани. Нийт эд ангийнхаа 75 хувийг гадаадад захиалгаар хийлгээд эргvvлж импортлож авдаг. Толгой компани нь машин vйлдвэрлэдэг гэхээсээ илvvтэй хаа сайгvй байгаа vйлдвэрvvдийнхээ эд анги, тоног тєхєєрємжийг татан авах, шаардлагатай газар нь тvгээх, хаа сайгvй байрлах судалгааны хvрээлэнгvvдийн судалгаа шинжилгээний vр дvнг цуглуулж, бие биед нь танилцуулах, эндээс нэгдсэн шийдвэр, дvгнэлт гаргах ажил хийж байна. Компанийн гvйцэтгэх захирал Ройсын хэлснээр єнєєдрийн бизнесийн ертєнцєд єрсєлдєх чадваруудын нэг бол яах аргагvй “Бусадтай хамтран ажиллах, сайн хамтрагч байх” чадвар. Бид єчнєєн мянган vйлдвэр, их дээд сургууль, судалгааны байгууллага, бэлтгэн нийлvvлэгчидтэй хамтран ажилладаг. Эдэнгvйгээр бидний ажил хурдан хугацаанд урагшилж чадахгvй. Сургуулиа тєгсєєд ирдэг залуучуудаас бид юун тvрvvн “Чи нэг хэсэг нь Энэтхэгт, нєгєє хэсэг нь Хятадад, єєр нэг хэсэг нь Бостонд байгаа хvмvvстэй нягт холбогдож, хурдтайгаар хамтран ажиллаж чаддах уу?” гэж асуудаг. Энэ бол хавтгай дэлхий дээр шаардагдах хамгийн чухал чадвар болсон” гэж Ройс хэлж байлаа...Дvрэм 5:Єєрєє єєрийгєє “эхо”-дож, гарсан хариугаа vйлчлvvлэгч нартаа зарж чаддаг компаниуд л эрvvл vлдэнэ. Нэг vгээр хэлбэл єєрєє єєрийгєє “эхо”-дож, єєрийнхєє хамгийн сайн хийж чадах зvйлvvдээ тодорхойлж, давуу талуудаа гаргаад, vvгээрээ ажлын захиалга олж чаддаг компаниуд гэсэн vг. Тухайлбал IBM-д нэг хэлтэс бий. Тэдний ажил бол IBM-ийг “эхо”-дох. Бvхий л шат дамжлага, нэгж хэсэг бvрийн бvтцийг том самбар дээр зурж байгаад шинжилнэ. Компанийхаа “араг ясыг” нь гаргаж яс, холбоос, зєєлєн эд бvр дээр шинжилгээ хийнэ гэсэн vг. Нэгж хэлтэс, ажил vvрэг бvрийн зардал, орлого, ашиг, бvтээмжийг тооцоолоод, аль нь компанийн єрсєлдєх чадварт хамгийн их нєлєє vзvvлж байна, алийг нь арай бага зардлаар сайн чанараар хийж болох вэ, аль нь єртєг єндєртэй, vр єгєєжгvй байна, юундаа анхаарал хандуулж, бусдаас юугаараа ялгарч болмоор байна? гээд л. Ингээд сайтар судалсаны эцэст 4-5 халуун цэг дээр анхаарлаа хандуулна. Зарим нь танд vнэхээр давуу талуудыг єгч буй асуудлууд байж болно, зарим нь цаашдаа анхаарлаа хандуулахгvй бол болохгvй тийм асуудлууд байна, зарим нь ажил vvргийн давхардалт байж болно, зарим нь илvv бага зардлаар сайн чанараар хийж болох боломж гэх мэт байна. Ингээд эдгээр дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тус тусдаа тєсєл болгож хэрэгжvvлнэ. Хамгийн гол нь эдгээр єєрчлєлтvvд ирээдvйд компанийн єрсєлдєх чадварыг сайжруулах, бусдаас илт давуу, ялгаатай болгоход чиглэгдсэн байх учиртай. Дvрэм 6:Шилдэг компаниуд ялахын тулд аутсорсинг хийдэг. Тэд олон хvнийг халж, мєнгєє хэмнэхийн тулд биш, харин арай хямд єртгєєр, гэхдээ богино хугацаанд шинэчлэгдэхийн тулд, зах зээлд эзлэх хувиа нэмэгдvvлэхийн тулд, шилдэг ажилтнуудаар эгнээгээ зузаалахын тулд аутсорсинг хийдэг. Доу Сейдман бол vндэстэн дамнасан компаниудаас захиалга авч, ажилтнуудад нь менежмент, эрх зvй, байгууллагын харилцааны соёл, ёс зvйн хичээлийг онлайнаар заах, зєвєлгєє єгєх vйлчилгээ vзvvлдэг LRN компанийг толгойлдог хvн юм. Тэрээр Энэтхэгийн MindTree хэмээх компанитай аутсорсингийн гэрээ хийсэн тухайгаа надад ярьлаа. “Би мєнгєє хэмнэх гэсэндээ биш, харин ялахын тулд энэ гэрээг хийсэн. Бид хэтэрхий томорч, єдєр тутмын ажлын орчин, ажилтнуудын харилцаагаа хянаж чадахаа больж, ажилтан нэг бvртэйгээ тулж харьцаж дийлэхээ больсон компаниудад сургалт хийдэг. Энэ бол цоо шинэ шахуу бизнес. Enron дотроосоо “идэгдэж” дампуурсанаас хойш том компаниуд чухам энэ асуудал дээрээ анхаарал тавих болсон. Тэгэхээр бидний бизнес єдєр ирэх тусам томорч, надад маш сайн ажилтнууд олноороо хэрэгтэй болж байгаа. Бид єдєр тутмын ажлуудаа жигд хуваарилж, механик ажлуудаа автоматжуулах, мєн сургалтанд хамрагдаж буй хvмvvстээ лекцээ vзэх, даалгавраа хийх, шалгалтаа єгєхєд нь тохиромжтой, хялбар байж чадах єєртєє тохирсон шинэ программ хийлгэх шаардлагатай болсон. Vvнийг бид MindTree-гээр хийлгэж байна” гэв.Доу нэг америк програмистыг хєлслєх мєнгєєрєє энэтхэгийн шижигнэсэн таван залууг хєлсєлжээ. Гэхдээ тэрээр хамгийн гол нь мєнгєє хэмнэхийн тулд биш, харин нэг сумаар хоёр туулай буудах, илvv алсыг харсандаа энэ аргыг сонгосон гэж байв. “Би энэ гэрээг хийснээр хоёр багтай ажиллаж байгаа юм. Нэг нь сургалт явуулах, зєвєлгєє єгєх vндсэн бизнесийн баг, харин нєгєє нь манай ажлыг єєр єнцгєєс харж ажиллаж буй энэтхэг програмистуудын баг. Тэд манай програмыг боловсруулахдаа илvv стратегийн зєвєлгєєг єгч бидний ємнєєс толгойгоо ажиллуулж байгаа нь надад туйлын ашигтай байна. Бид vнэхээр єрсєлдєєнтэй орчинд ажилладаг. Энэ ажлыг би маш хурдан л хийхгvй бол маргааш гэхэд хэн нэгэн нь намайг орлоно. Тэгэхээр би хамгаалах биш, давших стратегиар явахын тулд энэ гэрээг хийсэн” гэв...Дvрэм 7:Аутсорсинг бол зєвхєн цєєн хvмvvст биш, бvх идеалистуудад зориулагдсан зvйл. Сvvлийн жилvvдэд шинээр гарч ирж буй нэг ажил бол нийгмийн аж ахуй эрхлэгчид (Social Entrepreneur) юм. Энэ нь нэг ёсондоо нийгмийн тєлєє ямар нэгэн тустай ажлыг хийхийг хvсдэг, гэхдээ загасыг нь єгдєг биш, харин загас барих аргыг нь зааж єгдєг ажил юм. “Бизнесмэн тархитай, нийгмийн ажилтан зvрхтэй хvн” гэж ойлгож болно. Миний сайн мэдэх ийм хvмvvсийн нэг бол Jeremy Hockenstein хэмээх залуу. Тэрээр Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийг тєгсєєд алдарт McKinsey Consulting компанид ажилд орсон боловч тун удалгvй тэндээсээ гарч, хэдэн нєхдийн хамт ашгийн тєлєє бус, мэдээлэл оруулах (data entry) компанийг vvсгэн байгуулав. Тэд єєрєєсєє хєрєнгє гарган Камбожид энэ бизнесээ эрхлэхээр явжээ. Тэд анх 2001 онд Камбожийн нийслэл Пном Пень хотод ирээд хаа сайгvй тааралдах интернэт кафе, англи хэл заадаг сургуулиудтай таарсан боловч ямар ч ажлын байр байдаггvй, сургууль тєгссєн залуучууд нь ажилгvй байдгийг хараад vнэхээр гайхжээ. Ингээд тэд сайтар зєвлєлдсєний дvнд Digital Divide Data хэмээх бvхий л тєрлийн мэдээллийг компьютерт шивж оруулдаг жижигхэн компанийг байгуулсан. Тэдний гол зорилго нь хvмvvст ажлын байр бий болгож єгєх, сургах явдал байсан юм. Эхлээд орон нутгийн хоёр залууг менежерээр авч, тэднээр дамжуулан 20 гаруй сурагч, оюутан, дvрвэгсэд нийлсэн хvмvvсийг ажлын 6 єдєртэй, єдєрт 6 цагаар ажиллуулахаар болж, сард 75 доллар єгєхєєр тохиролцжээ. Єєрсдийнхєє мєнгєєр 20 компьютер худалдаж аваад интернэтэд холбуулав. Энэ цалин бол Камбожийн сарын дундаж цалингаас бараг хоёр дахин их цалин байсан юм. Ажлаа дуусмагц ажилтнууддаа нэмэлт сургалт явуулж, улам бие даахад нь тусалж байлаа. DDD компанийн хамгийн анхны том захиалга нь Харвардын сургуулийн номын сангийн 1873-1899 оны мэдээллvvдийг электрон хэлбэрт оруулах тєсєл байв. Тэд энэ сургуулийн тєгсєгчид байсан учир сургууль нь энэ захиалгаа тєгсєгчиддєє єгч, ажлыг нь дэмжсэн байна. Иймэрхvv маягаар эхэлсэн ажил нь ердєє 4 жилийн дараа харахад, нийт 170 гаруй ажилтнуудтай, Камбожийн 3 том хотод салбартай, мєн Вьетнам, Лаост салбартай томоохон компани болтлоо єргєжсєн байлаа. Анх ажилд орж байсан залуучуудаас нь зарим нэг нь хувийн компаниа байгуулж, єєрсдєє захиалга олж эхэлсэн ч байв. Тэд толгойгоо ажиллуулж, зєвхєн шивж оруулах ажил хийдэг байсан бол анхнаас нь тухайн компани, байгууллагатайгаа ярилцаж тохиролцсоны vндсэн дээр єгєгдєл цуглуулах дизайныг нь зохион єгдєг болжээ. Энэ нь дараа нь нэгэнт цугласан єгєгдлийг компьютерт оруулахад нь бvр хялбар болгож буй vйлдэл юм. Jeremy vнэхээр зорьж байсандаа хvрчээ. Одоо эдгээр компанитай хамтран ажиллахаар Монгол, Пакистан, Иран, Йорданы IT компаниуд ханддаг болсон гэж байгаа юм.Энэ бол аутсорсинг бизнес гэдэг нь зєвхєн цєєн хэдэн IT компаниуд, мэргэжилтнvvдэд зориулагдсан ажил биш, харин хэн хамгийн толгойгоо ажиллуулж чаддаг, сэргэлэн хvмvvсийн хийж дєнгєх ажил гэдгийн тод жишээ юм...(2006/11. Дугаар №35)/Алтангадас сэтгvvл/

0 сэтгэгдэл