Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй. Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагчид гол тєлєв дэвших чиглэлтэй байдаг. Эдийн засаг нь эдийн засагчдийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид нь эдийн засгийн уналтын vндсэн шалтгаануудын нэг болох нь олонтоо. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдийн нэр хvнд єндєр байдаг ба vvнийг зургадугаар хууль гэдэг. Эдийн засагч хvн сургуульд олж авсан боловсрол ба техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал эгэл хvн, эдийн засагч хvн хоёр хонь тоолж байна гэж саная. Эгэл хvн хониныхоо зєвхєн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр нь тоолно. Харин эдийн засагч хvн хонины хєлийг тоолох ба гарсан vр дvнг нь дєрєвт хvвааж vнэн зєв хариуг гаргана. Энэ бvхнээ тооны машин ашиглан бодно. Эдийн засагчид тооцоо хийхдээ єєрийнхєє ашиг олохоор , улсынхныг єндєр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч ямар ч муу мэдээг хvнд хvргэхдээ утга санааг нь єєрчлєхгvйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал нэг хvнд ногдох хvнсний хэмжээ багассан тохиолдолд "нэг хvнсэнд ногдох хvний тоо нэмэгдлээ" хэмээн мэдээлэх жишээтэй.
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment