Жон Майнард Кейнс эдийн засгийн онолд хувьсгал хийжээ. Тvvний санаанууд зарим vед буруушаагдан зэмлэгдэж байсан ч, єнєє vед дахин сэргэж буй мэт ээ. Амьд ахуй цагтаа л Кейнс дэлхий дахинаа алдаршсан байв. 1936 онд анх удаа олны хvртээл болсон тvvний гол бvтээл нь тухайн жилдээ л эх орон Британид 2 дахин, Америкт нэг удаа тус тус хэвлэгдсэний сацуу 12 хэлээр орчуулагдсан байна.Кейнсийг хэрхэн илтгэл тавьсан талаар тvvний нэг хамтран зvтгэгч дорхи маягаар бичиж vлдээсэн байдаг:"Америкчvvд яг л ховсдуулж буй мэт, тэдний ємнє хэн нэгэн бурханы элч ариун гэгээн хоолойгоор дуун хайлж, бvхий л танхимийг гэрэлтvvлэн гийгvvлж байх мэт санагдаж байлаа. Тvvнийг илтгэлээ тавиад дуусан хойно ямар нэг асуух зvйл, эсэргvvцсэн маргаан, ойлгоогvйгээс vvдэлтэй тодуулан лавлах зэрэг нь бараг гараагvй болой"Тvvний онолыг оруулах гэж бємбєрцєг даяр сурах бичгvvдийг шинэчлэн боловсруулж байв.70 аад оны эхээр Америкийн ерєнхийлєгч Ричард Никсон : "Бид бvгд Кейнсчvvд" гэж хэлсэн гэдэг. Эдийн засагчдийн хувьд Кэйнсийн онол дээр баримжаалж байж ахиж дэвших, тийм л цаг vе эхэлсэн байлаа. Одоо ч гэсэн євєр зуураа єрсєлдєн буй онолын олон урсгал дотроос кейнсийг залгамжилагчид тэргvvн эгнээнд буй ажээ. Кейнс 1883 оний 7 сарын 5 нд Кембриж-д тєржээ. Тvvний эцэг тэндхийн сургуульд Логик, Улс тєрийн эдийн засгийн хичээл заадаг байв. Ээж нь Наунхамийн коллежийн анхны эмэгтэй оютнуудийн нэг байсан агаад улмаар тєрсєн нутагтаа улс тєр, нийгмийн ажил эрхэлж байжээ. Аав нь Кейнст хичээл номынх нь талаар чангахан шаардлага тавиж єсгєсєн гэдэг.Кейнс сургуульдаа болон суралцсан бvхий л жилvvддээ гялалзсан амижлт vзvvлж байлаа. Дээд сургуулиа тєгсєєд Энэтхэгт 2 жил ажилласныы дараа Кембрижийн Их сургуульд багшилжээ. Тvvний зэрэгцээ тэр Лондоны Блоомсбери дvvргийн Урлагийнхан болоод Зохиолчдын бvлэгт нэгдсэн байна. Энэ нь тvvнд нилээн нєлєє vзvvлж, хувь хvний бие даасан байдлийг гойд эрхэмлэн vздэг болсон байлаа.Мєн "ердийн" бvхний эсрэг "євєрмєц байхуйн урлаг"-т суралцаж байв гэх. 1919 оний Вeрсайлийн энхийн хэлэлцээрт, Кейнс Британы сангийн яамны ахлах хэлцэлцээ хийгчээр оролцжээ. Энэ нь тvvний цєхрєнг нь барсан ажил байсан гэдэг. Европ эвдрэн сvйрч єлсгєлєн гуйланчлалд автсан байлаа. Гэвч дэлхийн нэгдvгээр дайны ялагч талууд уг тивийг дахин хєл дээр нь босгох талаар ямар ч арга хэмжээ авахгvй байсан. Мєн : нам цохиулсан Германы эдийн засгийн хvч чадлийг сэргээж улмаар Европыг дахин сэхээхэд ашиглахийн оронд тэнгэрт тулсан хэт єндєр дайны тєлбєр нэхэж, эдийн засгийг нь улам боомилон "дvvжилж" байлаа. 1918 оны намар холбоотнууд Герман улстай: "эзлэн тvрэмгийлэхгvй, дайны тєлбєр нэхэхгvй" гээр энхийн гэрээ байгуулъя гэж амалчихаад, яг цагаа болохоор Версайльд vгээс буцаж, шууд тулгаж байгаад тэр тун их эгдvvцэж байжээ. 1919 оний 6 сарын 7 д тэр ажилаасаа гарчээ. Тэгээд хэдхэн сарийн дотор "Энхийн хэлэлцээний эдийн засгийн vр дагавар" гэдэг зэгсэн амжилтанд хvрсэн номоо бичсэн нь тэр даруйдаа тvvнд нэр алдарийг авчирчээ.Магадгvй энэ нь тvvний, хожмийн амьдралд тусаа єгсєн, хамгийн vр нєлєєтэй ном нь байсан байж ч болох юм. Учир нь дэлхийн II дайны дараа барууны холбоотнуудад уг бvтээл нь гvнзгий нєлєєлж, 1945 оноос хойш Баруун Европыг дахин сэргээн босгоход маш чухал хувь нэмэр болсон гэдэг.Хожим Кейнс Даатгал болон Хєрєнгє оруулалтийн менежэрээр ажиллаж, арвин орлого хуримтлуулсан гэдэг. Тvvний шавь Жоан Робинсоний хэлснээр: "Кейнс бол мєнгє олох авьяастай хvн. Yvндээ их цаг зарцуулж, хvч заран тvvртэх нь vгvй" Энэ алба нь тvvнд ажил, амьдралын сайн туршлага болохын зэрэгцээ, санхvvгийн хувьд хvчирхэгжин бие даах боломж олгож байв. Харин онолын хvрээнд тvvнд илvv хvндэтгэл хэрэггvй байлаа. 1925 онд тэр Оросын балетын (сонгодог) бvжигчин Лидия Лопкова тай гэрлэжээ. 1929 оны 10 сард дэлхийн их хямрал эхлэв. Урьд ємнє нь хямралууд болдог л байсан. Гэвч дайн дажингvй, энхийн цагт эдийн засаг ийм аймшигтай байдалд орж байсан нь vгvй. Зєвхєн Гeрманд л гэхэд 1932 онд 6 сая ажилгvйчvvд тоологдсон байна. Уг хямрал нь хэмжээ хязгааргvй урт удаан vргэлжилэх тєлєвтэй нь байдлыг улам хvндрvvлж байх ажээ.Сурах бичигт vvнд тохирох "жор", зvйл огтоос алга байлаа. Зах зээлийн эдийн засагт "vнэн гэгдэхь онолын дагуу" бол хямралын vед ажилгvйчvvд цалинд нєлєєлнє. Цалин буурснаар vйлдвэрийн эзэд илvv олон ажилчид авч ажиллуулах болно. Ингэснээр ажилгvйдэл эргээд устана.Гэвч амьдрал дээр бодит байдал єєрєєр харагдаж байлаа. : Yйлдвэрvvд хоосон, гэвч тvvний ємнє ажилгvйчvvдийн уртаас урт дараалал эгнээстэй. Yйлдвэрvvд ямар нэг зvйл vйлдвэрлэх нь утга учиргvй хэрэг болох байлаа. Ямар ч эрэлт байхгvй, бvтээгдэхvvнийг нь хэн ч худалдан авахгvй байлаа. Ямар тахил нь буруу єрєгдчихєв єє? Наполеоны vед амьдарч байсан, Францын онолч Жеан Баптист Сейгээр нэрлэгдсэн, Сей-ийн онолоор бол: Нийлvvлэлт нь єєрєє тасралтгvй єсєх эрэлтийг бий болгох учиртай байлаа. Yйлдвэрлэгч бvр худалдан авагч юм. Хаа нэгтээ шинэ vйлдвэр баригдлаа. Тэгвэл уг шинээр нээгдсэн vйлдвэр худалдан авагчаа олж л таарна. Ингээд уг шинэ vйлдвэрт ажиллаж буй ажилчид, дарга нар, тvшмэлvvд , эзэд нь орлогоороо єєр ямар нэг бараа худалдан авна. /эрэлт vvсгэнэ. /Гэвч буруу зvйл (хvн авахааргvй) нийлvvлэгдэж буй бол богино хугацааний дотор нилээд хvндрэлтэй асуудлууд vvсэх юм. Мєн удаан vргэлжилэх урт хугацаанд , эрэлт хэтэрхий бага байвал уг онол нь биелэх боломжгvй болж байгаа юм. "Тvvнчилэн хvний хадгалах , хуримтлуулах эрмэлзэл бол нэг их ярвигтай асуудал биш юм. Яагаад гэвэл мєнгєний vнэ болох хvv нь хадгаламж болон хєрєнгє оруулалтын зээлийн тэнцвэрийг зохицуулж байдаг"Яг vvн руу Кейнс довтолж няцаасан нь 1936 онд хэвлэгдсэн "Хєдєлмєр эрхлэлт, Хvv, Мєнгєний ерєнхий онол" хэмээх гол бvтээлд нь тусгалаа олжээ. :"Мєнгєний зах зээлд, хvмvvс хєрєнгийнхєє зарим хэсгийг кассандаа хєдєлгєєнгvй (нам дарж) байлгаж байдаг. Тэд vvнийгээ ямар нэг хvндрэлтэй vед хэрэглэхээр, эсвэл хожим ашиг олохоор, vгvй бол ердєє л болгоомжилон хаширлах vvднээс уг аргийг хэрэглэдэг. Ийм "хадгалахийг илvvд vзэхvй" нь тодорхой цаг vед хэт тархан дэлгэрснээр эдийн засгийн нийт эргэлт, коньюунктурыг "боож" эхэлдэг.Мєнгє тvгжигдсэн учраас эрэлт унана. Мєн урт хугацаатайгаар хєрєнгє оруулах, мєнгє байршуулах газар олдохгvй байгаа vед Мєнгє нь зээлийн хvvг хангалттай єндєр хэмжээнд єсгєж чадахгvй. Yvнтэй зэрэгцэн дутагдан буй эрэлтээс шалтгаалан нийт хєрєнгє оруулалт зогсоно"Мэргэжлийн хєрєнгє оруулагч, мєнгє байршуулагчийн хувьд тэр юу ярьж байгаагаа сайн мэдэж байлаа. Хэрэв "одоо нэрлэсэн цалин буурах юм бол хэрэглээний зардал хэмээх нєхцєл байдлийг аварч болох сvvлийн боломж замхран алга болно."Амьдрал дээр vнэ болон цалин нь онолчдийн баталж буй шиг удаан хугацааны турш хоорондоо "уян хатан зохициод" байж чадахгvй юм. (vнэ цалин 2 ийн хооронд маш бага хамаарал бий.) Зєвхєн энэ шалтгаанаар эдийн засаг хэмээх аварга тєхєєрємжийн дамжуулга руу "элс шороо орж " гацаадаг. Мєн "...зах зээлийн систем нь єєрєє бvрэн хєэдєлмєр эрхлэлтийг бий болгоно гэж байхгvй. Иймээс тєрийн оролцоо зайлшгvй хэрэгтэй. Улсаас хєрєнгє оруулалт-г дэмжиж урамшуулж байх ёстой...""Шуурга оволзон ширvvсч буй ороо бусгаа цагт эдийн засагчид бидэнд юy ч хэлж чадахгvй. Xарин салхи намжиж далай дахин тогтуун болсон vед л тэд..," гэж бичиж байлаа. Тэгээд тэрээр юм л бол "урт хугацааны дараа байдал сайжирна" гэж айлддаг эдийн засагчдийг шоолж, "урт хугацаанд бол бид бvгд vхнэ шvv дээ " гэдэг алдарт vгээ хэлсэн байдаг. Кейнс мянга мянган эдийн засагчдийн нvдийг нээж єгчээ. Мєнгє бол ямар ч гэмгvй ердєє л дамжуулах хэрэгсэл тєдий эд биш юм аа. Харин ч энэ нь хvнд хэцvv, урт удаан vргэлжилж болox хямрал, саатлийн эх vндэс болдог юм. Энэ илэрхийлэл нь одоо хир нь мєнгєний салбарт гарч буй ээлжит маргааны явцад ч гэсэн шинэ, актуэлл хэвээрээ байж, vнэ цэнээ алдаагvй л байна. Кейнс "олон улсын Клеаринг Унион байгуулах саналууд" хэмээх сvvлийн бvтээлдээ олон улсын мєнгєний (валютын) хэм хэмжээ, дvрэм журам ямар байвал зvгээр вэ гэдгийг судалж vзжээ. Тэр "Банкор" /Bancor/ гэж нэрлэсэн "дэлхийн мєэнгє"-ний зарцуулалтын талаар сануулан бичиж байв. 1970 аад оноос олон улсын валютын сан хэдий тєгс боловсруулаагvй ч "онцгой татах эрх" гэдгийг бий болгожээ.Одоо ч гэсэн олон, олон эдийн засагчид энэ замаар цаашид vргэлжилvvлэн "замнах" талаар санал нэгтэй буй.Кейнс хэрэглээний функц гэмээр цоо шинэ аналитк (тооцох арга) хэрэгслийг бий болгох гэсэн оролдлогийг эхлvvлсэн юм. Yvнгvйгээр эдийн засгийн шинжлэх ухааны"гарийн багаж" -нуудийг тєсєєлєхийн аргагvй.Цалин болон vнэ 2 ийн хооронд уялдаа холбоо бараг байхгvй, байлаа ч тэр нь их хойрго хєшvvн байдаг нь зах зээлийн нєхцєл байдлыг хvндрvvлдэг болохыг Кейнс ажиглажээ. Энэ "хойрго хєшvvн" байдлаас болон мєнгєний урсгалд гарч буй саатал гацаанаас ангижирах арга нь: "Тєр нєхцєл байдлаа засан тохинуулахын тулд єєрийн эдийн засгийн хvч нєєцєє тодорхой зорилготойгоор хаа шаардлагатай байгаа газар байршуулах " болой. Тvvний энэ ажиглалт, арга хэмжээ нь 1990 ээд онд ч тэр vнэн гэдэг нь батлагдсан юм.1930 аад онд : Хєрєнгє оруулалтын урсгалыг єдєєж сайжруулахийн тулд улсаас мєнгє зээлэх хэрэгтэй гэдэг нь тодорхой байлаа. Кейнс тухайн цаг vедээ Америкийн ерєнхийлєгч Франклин Д. Рузвелтийн санаачилгийг идэвхитэй хамгаалж, дэмжиж байсан гэдэг. Кейнсийг (1946) нас барсаны хойно ч тvvний залгамжилгчид vvнийг нь ягштал баримталсаар байлаа.Тэдний сурах бичгvvдэд гидравлик (усний тэнцэл зvй) тай зvйрлэж болох Кейнсийн санаа гvнзгий илэрч байдаг :"Тeр мєнгєний крант (гоожуур) -ыг чангалах эсвэл сулруулах замаар єєрийн хvссэнээр эдийн засгийг єдєєж урамшуулах эсвэл тогтворжуулан, намсгаж чадах юм аа"Энэ онолын дагуу бол хямралын vед улс єєрийн зардлын сувгийг онгойлгосноор эдийн засгийг эрчимжvvлнэ.Гэвч энэ философи нь 1970 аад онд "дампуурч" эхэлсэн юм. Зардлыг ихэсгэснээр эдийн засгийн єсєлтийн оронд улсийн тєсвийн хомсдол бий болж, улмаар єєр нэгэн сєрєг vр дагавар болох инфляци ихэсч байлаа. Зах зээлийн эдийн засаг нь Кейнсийн олж нэрлээгvй, огт єєр шалтгааны улмаас хямарч доройтдог байж болох юм. Кейнс эдийн засгийн гол гол асуудлуудаар хэрэглэхэд амар, цэгцтэй олон сайхан санаа, судалгааны аргачлалуудыг vлдээжээ. Мэдээж тэр нь бvх асуултанд хариулж чадах цорын ганц ерєнхий онол бол биш байлаа.
Эх сурвалж ''olloo''
0 сэтгэгдэл
Post a Comment