Адам Смит vндэсний эдийн засгийн сонгодог онолыг vндэслэжээ. Тэр Лайссэз-Файгэ /Laissez - Faire/ зарчмыг эсэргvvцдэг байлаа. Адам Смит 1723 Шотландад тєржээ. Тvvний аав нь хvvгээ тєрєхєєс ємнє нас барсан учраас, Адам хvv ээжтэйгээ маш ойр, дотно єсчээ. Тэр харин гэрлээгvй /эхнэр аваагvй/ юм. Адам Гласговын их сургуулид суралцаж байхдаа Шотландын "гэгээрэл" буюу сэргэн мандлын vеийн нэгэн том тєлєєлєгч, ёс суртахууний философич Францис Хvтчэсоноор хичээл заалгаж байжээ. Хожим Оксфордод элсэн суралцаж онцгой чадвараараа гайхагдан, шагшигдаж байсан гэдэг. 1750 онд тэр Гласговийн их сургуулид логикийн профессор болжээ. 1752 онд урьдын Хvтчесоний тэнхимд шилжэв. 1759 онд эхний том бvтээл болох "Ёс суртахууний мэдрэмжийн онол" зохиолоо туурвижээ. Уг ном нь тvvнийг тун богино хугацаанд алдаршуулсан авай. Смитын бvтээлийн гол санаа нь "хvний байгалийн шинж нийгмийн амьдралд хэрхэн илрэх вэ" гэсэн хуучны, уламжилалт гэмээр асуудал байлаа. Смитийнхээр бол тємєр гараар хvний зан суртахуун, vйлдлийг хазаарлан барьж байдаг эрх бvхий албан (хvчний) байгууллагийн хэрэг байхгvй байлаа. Хvн заяа тєєргийнхєє эрхээр єєрийгоо хянаж, уур уцаараа бариж хадгалаад байж чаддаг. Хvн хvнтэйгээ єєрийгоо бодож, хувиа хичээж харьцах дуртай байдаг учраас, єєрийнхоо мєн чанартаан бусадтай аятайхан харьцах гарцаа олчихсон байдаг. Английн филосифич Томас Хоббс vзэхдээ:"... бахархалт хvvхдvvдийн болон vхэж vрэгддэг бурхдын хаан "Левиафон" -гvйгээр буюу бvгдээс хvчирхэг эзэн захирагчийн хязгааргvй эрх мэдэл гэж байхгvй байх юм бол бvгд ни бvдгийнхээ эсрэг тэмцэх нь дахин давтагдсаар байх нь зайлшгvй юм..." гэжээ. Смит vvнийг алдаатай таамаглал гэж vзээд:"... Хэрэв хvнээс бvх хязгаарлалт, дарамтыг нь аваад хаячихвал хамгийн энгийн хирнээ хамгийн тодорхой тєрєлх /байгалийн/ эрх чєлєєний систем бий болох бvлгээ. Хvн хэрвээ шударга ёсний хуулийг зєрчихгvй, бусдийн эрхэнд халдахгvй л байвал тvvнийг єєрийнхєє дураараа, сонирхлоо биелvvлээд явах бvрэн эрх чєлєєг нь олгох /хангах/ хэрэгтэй..." Хvн єєрєє анзаарахгvйгээр, єєрийн мэдэлгvй л "vл vзэгдэх гар"- ийн нєлєєгєєр нийгмийн нийтлэг сонирхолтой холбогдож байдаг. Нэгэн гvнтэнд Смит маш их сэтгэгдэл тєрvvлжээ. Тэгээд уг гvн Смитыг дагавар хvvгийнхээ гэрийн багшаар ажиллахыг санал болгон урижээ. 1764 онд Смит шавийнхаа хамт франц руу аялж, тэнд 2 жил болохдоо их сэтгэгч Волтайрэ, Дидрот, Алэмбэрт нартай уулзаж, физиократуудын сургуулийнхны шилдэгvvд гэгдэхи Франчиз Кюзнею, хожим 16-р Лудвигс хааны сангийн сайд болсон Анна Роберт нартай гvнзгий холбоо тогтоож амжив. Эргэж ирснийхээ дараа Смит 2 дахь том бvтээл нь болох "Yндэстнvvдийн баялгийн шалтгаан ба мєн чанарыг судлах нь" зохиол дээрээ ажиллаж эхэлжээ. Энэ нь 1776 онд хэвлэгдсэн бєгєєд толгой эргэм єндєр амжилтанд хvрсэн байна. Тvvний нэгэн шvтэгч нь: "таны бvтээл бол vндэстнvvдийн худалдааны хууль болох болно" гэж бичиж байв. "Yндэстнvvдийн баялаг" даа Смит хvний хувийн ашиг сонирхолдоо хєтлєгдєн хийж буй vйлдлvvд нийгэмд ямар vр дагавар авчирдагийг дахин шинээр авч vзсэн байлаа. Хамгийн тvрvvнд Смит хvний "шунаг" сэтгэлийн 2 шинж тєрхєд онцгой ач холбогдол єгчээ. Эхнийх нь, тєрєхєєс нь насан эцэстэл нь салахгvй дагаж явдаг, амьдралаа сайжруулах гэсэн нэхэл хатуутай хэрэгцээгээ хангахыг хvн бvр л хvсэж, байнга тэмvvлж байдаг. Нєгєєх нь, хvн угаасаа тєрєлхийн солилцоо, арилжаа хийх хvсэлтэй байдаг. Тvvнийхээр бол: "...хvн бvр солилцоогоор амьдардаг. Хvн бvр их бага, ямар нэг хэмжээгээр наймаачин буюу худалдаачин байдаг. Иргэний нийгэмд хvний баяжих хєрєнгєжих шунал оюуны хувьд биелж таашаагдах боломжтой байдаг бол commercial society (арилжааний нийгэм-?)нь хvний тєрєлхийн занг л тодотгож, тvvнийг илрvvлэн гаргаж байдаг. Тvvнээс гадна Адам Смит: "сайхан амьдралд нэвтрэх тvлхvvр нь эд баялаг гэж vздэг тэгээд тvvнийгээ эрж хайж буй хvмvvс"-ийг тєєрєгдєлд буй гэж сануулан хэлдэг байв. Гэхдээ энэ тєєрєгдєлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар тєєрєгдуулж , "мэхэлсний" vр дvнд хvнийг ямагт идэвхижvvлж, хєдєлгєж байдаг. Баялгийн vндэс нь мерканталистуудын баталж буй шиг дамийн наймаа биш юм. Мєн физиократуудын хэлдэг шиг байгаль ч бас биш юм. Yндэстний баялаг бол хєдєлмєрчдийн (ажилчдийн) бvтээлч ажиллагаа, хvч чармайлтынх нь vр шим, бvтээгдэхvvн болой. Гэхдээ ажилчид хєдєлмєрлєж олсноо, ажлийнхаа vр дvнгээ газрийн эзэд (ландлордс) болон хєэрєнгийн эзэд (капиталист) -vvдтэй заавал хуваалцах хэрэгтэй болдог нь тун харамсмаар. Газрын эздийн талаар Адам нэг их сайн зvйл хэлээгvй байдаг: " ...тэд єєрсдєє тариагvй байж, vрийг нь суулгаагvй байж ургасан хойно нь ургацыг нь авдаг...", Газрын эзэд газраа эзэмшvvлснийхээ тєлєєсєнд газрын тvрээс хэмээх монополи vнэ тогтоож, хэт их мєнгє шаарддаг байжээ. Тэдний хувьд энэ нь vндсэн хєрєнгийнх нь орлого буюу хєдєлмєрийн ашгаас татагдаж буй хамгийн эхний суутгал юм. Тvvнээс гадна газрын эзэд нь тvрээсийнхээ орлогоор олсон мєнгєє хуримтлуулж, газрынхаа vржил шимийг сайжруулж, тордохийн оронд хамаг мєнгєє феодалын хоцрогдсон, хэт ихэмсэг маяглалд зарцуулаад, vрэн таран хийдэг. Смитын мєнгє, санхvv, худалдаа, vйлдвэрлэлийнхний байнга дээшээ тэмvvлж, урагшилж байдаг хэсгийн (капиталист ангийн) талаар гаргасан дvгнэлт нь 2 талтай. Нэг талаар тэд бол хєгжил дэвшлийг авч явдаг хэсэг юм. Нєгєє талаас тэд бол хэт хувиа хичээдэг улс гэдгийг сануулж байлаа. Хууль тогтоогчид тэднийг байнга сонсож, тэдний vгэнд орж байх хэрэггvй юм. Тэдний санал бол олон нийтийн нийтлэг ашиг сонирхолтой хэзээ ч таарахгvй, ердєє цєєн хvмvvсээс бvрдэх бvлгээс л ирж буй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд олон тvмнийг хуурах мэхлэх сонирхолтой ч байж болно. Смит зарим тєсєєллvvдийг цэгцэлсэн. Тухайлбал vйлдвэр эрхлэгчийн орлогоос бий болох ашиг гэдэг нь vйлдвэрлэл эрхлэгчийн цалингийн нэг хэлбэр юм: Ашиг чєлєєт єрсєлдєєний явцад тухайн капиталийн хvрээнд бий болдог. Энэ бол ердєє капиталийн хvvг л илэрхийлж байгаа юм. Энэ нь vйлдвэрийн чармайж ажилласний эцэст олж буй шагнал (бодит ашиг?) бол биш юм. Капиталийн ашиг нь газрийн эздийн тvрээсийн орлогийн адил ажлийн (хєэдєлмєрийн) орлогоос суутгах татааснаас бvрдэж байдаг. Гэхдээ газрын тvрээсийн орлогоос ялгаатай тал нь, капитал бол хуримтлуулах, хєрєнгє оруулах гэх зэрэг ашигтай /социал/ vйлийн vр дvн юм. Мєн энэ ашиг нь дахин илvv их ашиг авчирах учиртай шинэ капиталийн vндсэн эх vvсвэр болдог. Капитал эзэмшигч нар буюу хєрєнгєтнvvд нь нийгэмд хэрэгтэй vvрэг гvйцэтгэдэг юм. Тэд капиталаа арвижуулж, хуримтлалийг ихэсгэснээр, улсийн эдийн засаг єснє., vvнийг дагаад ажилчдад ногдох хувь ч мєн адил єсдєг. Ажилчин хvний хувь заяаны талаар Адам Смит илvv их анхаарсан байдаг. Ажилчин хvний нєхцєл байдал сайжрахгvй л юм бол капиталистууд єєрсдийгєє ємнєх vеийнхнээсээ илvv тvвшинд хvрсэн гэдгийг батлах гэж оролдоод яах ч юм билээ? Ажилчид биеийнхээ хvч , єєрсдийн хєдєлмєрєєс єєр бараг юу ч эзэмшихгvй байна. Нийгмийн баялагийг бий болгоход оруулж буй ажилчдийн хувь нэмэр нь, тэдний ямар шуу цалингаар ямар ажил олж байна вэ гэдгээс их хамаарна. "Хvний ажил, хєдєлмєр дээрээ эзэмшиж буй ємч буюу, хvний ажлийн байр бол- хамгийн нандин, хэзээ ч эвдэж болшгvй бєгєєд бусад бvх ємчийн анхдагч суурь нь юм аа." Хэн нэгнийг 2 гараа хєдєлгєн, амь зуулгаа залгуулах ажил хийх гэж байхад нь саад болох юм бол энэ нь"уг ємчийг /эдлэх эрхийг/ нь илэрхий зєрчиж буй тун бvдvvлэг хэрэг юм". Смитийн эдийн засаг, нийгмийн динамик онолын хамгийн гол , хамгийн чухал цэг нь хєдєлмєрийн хуваарь байлаа: -Энэ нь нэг хvнд оногдох орлого єссєнєєр, дэлхийн эдийн засгийг улам бvр чинээлэг болгодог. -Энэ нь хєдєлмєр, капиталийн хэрэглээний бvтээмжийг сайжруулж, дагнан тєрєлжсний ашгийг бий болгох ба, шинэ бvтээгдэхvvний vйлдвэрлэл, шинэ бvтээгдэхvvний тухай санаа тєрvvлдэг. Хєдєлмєрийн хуваарь нь тvvний хувьд эдийн засгийн хєгжил, дэвшил гэдэгтэй бараг ижил сонсогдож байв. Хєдєлмєрийн хуваарийг илvv гvнзгийрvvлэхийн тулд зах зээл єсєн тэлж байх ёстой. Vvний тулд хийх эхний алхам нь худалдаанд саад болж буй саад тотгорийг багасгах, чєлєєт худалдааг vндсэн уриа, лоозонгоо болгох. Дараагийнх нь найдвартай тээврийн зам харилцааг бvтээн байгуулах. Vvнийг арчилж тордох, хамгаалж байх нь улсын /тєрийн/ нэг гол vvрэг байх ёстой. Зах зээлvvдийн єсєлт нь хувийн хєрєнгийн хуримтлалаас бий болох хангалттай хэмжээний ашиг орлогоос их хамаарна. Ажилчны хувьд єсєн нэмэгдэж буй хєдєлмєрийн хуваарь нь илvv єндєр цалин авах боломжийг хангах боловч, илvv их ажил хийхийг шаардах болно, гэхдээ энэ єндєр цалин нь капитал эзэмшигчдэд хохирол учруулахгvй байх ёстой. "...Хаана цалин єндєр байна тэнд ажиллагсад, бага цалинтай газрийн хvмvvсээс илvv идэвхитэй, илvv нягт нямбай, илvv хурдан ажилладаг болохтой байнга тааралдаж болно..." Гэхдээ хєдєлмєрийн хуваарь-д нэг сул тал бий. "...Ажилчид нэгэн хэвийн хєдєлгєєн гvйцэтгэж амьдралаа єнгєрєєснєєр, мэдлэг боловсролгvй, "маанагдуу" болох бєгєєд иргэн хvний энгийн vvргээ биелvvлэх чадваргvй болно. Хамгийн эвгvй нь дайны цагт улсаа хамгаалах vед..." Тэгэхээр ерєнхий боловсрол олгох, цэрэгт татах, бие бялдар ёс суртахууний хvмvvжил олгох нь зайлшгvй чухал. "Байгалийн /жам ёсний/ эрх чєлєєний системд" -д ч мєн адил ажилчинд ажлийнх нь орлогоос зарим хэсгийг нь олгохгvй (єгдєггvй). Энэ хэсгээс нь капитал руу тvлхvv оруулах ёстой. Тэгснээр нийт бvтээгдэхvvн илvv хурдан єснє: " сайн удирдлагатай, сайтар зохион байгуулагдсан нийгэмд бvхий л ажил, хєдєлмєрийг "хєдєлмєрийн хуваарь"-т оруулж чадах юм бол vйлдвэрлэл нь хязгааргvй олон дахин єсєх боломжтой болно. Мєн энэ нийтийн баялаг нь нийгмийн хамгийн доод давхаргад хvртэл хvртэж байх ёстой. Ажилчдын нєхцєл байдал нь сэхээтэнvvд болон бусад ангийнхны дунджаас мэдээж доогуур байна. Гэхдээ "либерал харилцаа, тэгш эрх, эрх чєлєє, шударга ёс" гэдэг зарчмийн дор байгаагийн хувьд бусад нийгэмд байгаа ажилчдаас арай дээр л байх ёстой. Материаллаг нєхцєл нь дээшлээд ирэхээр, тэдний амьдрал сайжирч, єєрсдийгоо мэдрэх /таатай/ мэдрэмж нь илvv єсєхийн зэрэгцээ, язгууртнууд, сvм хийдийнхнээс хараат бус хэсэг бvрэлдэн бий болно. Иймэрхvv маягаар хєрєнгє эзэмшигчдийн амин хувиа хичээх vзэл нь нийгмийн хєгжил дэвшлийн гайхалтай сайн эх vvсвэр, эх ундарга нь болж байдаг. Смит онолын хувьд Лайссэз-Файрэ зарчмийг буруу гэж vздэг байж. Тvvний шvvмжилэл нь тєрийн оролцооны эсрэг биш, харин тvvний сул талуудыг, тvvнийг буруугаар ашиглахын эсрэг чиглэж байв. Yндсэндээ бол тєр нь хувийнхан хvлээн авах дургvй юм уу, хvсэхгvй байгаа ажил vvргvvдийг л хvлээн авах ёстой. Тєр засаг нь "хvний ухаан санаанд багтамгvй" vvргvvд тухайлбал vйлдвэрлэлийг удирдах, тєлєвлєх зэрэг vvргvvдээс зайлсхийх ёстой. Зах зээл єєрєє бvхнийг илvv дээр зохицуулна. Єрсєлдєєн нь хэн нэгний эрх мэдлийг багасгаж дарж байдаг. Хаана зах зээл болохгvй байна, хаана хэт монопольчлол ноёрхож байна тэнд л тєрийн оролцоо хэрэгтэй. Засгийн газар нь vр дvнтэй, ашигтай зохицуулалт, удирдлагийн арга барилууд, бvтээмж єндєртэй захиргааны байгууллагуудын талаар ямагт эрэлхийлж, хайж байх vvрэгтэй. "...Хvний нийгэм гэдэг асар том шатрын хєлєг мэт. Шатрын дvрснууд нь єєрийн хєдлєх хуультай (дvрэмтэй) байдаг. Мєн хууль тогтоогчдын тэднийг албадан оруулж буй хууль гэж буй. Энэ 2 хууль нэг зvгт, нэг чиглэлд нийцэн зохицож байвал хvний нийгмийн тоглоом хялбар, хоорондоо зохицонгуй, магадгvй жаргалтай тэнvvн бас амжилттай байх ажгуу..." "...Хэрвээ энэ 2 хууль бие биенийхээ эсрэг юм уу хоорондоо зєрчилдєж байвал тоглоом муудаад явчихна. Тэгээд ч нийгэмд эмх замбараагvй байдал тогтоно..." Смит 1778 онд Шотландын гаалийн хороонд орж ажиллаж байх vедээ, дамийн наймаа гараад байдгийн учрыг тайлбарлахдаа, мєн л дээрхи 2 хуультай холбож байжээ. Хэрвээ тэр сонирхол нь чухал биш гэж vзэх юм бол яаж яваад хvн гэмт хэрэгтэн болоод байна вэ? /Тэр дамын наймаа хийж буй шалтгаан, сонирхол нь тухайн хvний хувьд бас нэгэн "хууль" юм/ Тvvний боловсруулсан "улс юу хийх ёстой вэ" гэдгийг тусгасан тєрийн зохицуулалтын жагсаалт их урт байлаа. Тэр нь банкийг хэрхэн удирдах, татварийн тухай, зээлийн хvvг хянахаас авахуулаад, архиний хэрэглээг багасгах, архидалттай тэмцэхийн тулд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хvртэл багтаж байлаа. Энэ тохиолдолд тvvний "Vл vзэгдэх гар" нь харин ч эсрэгээр хамгийн их vзэгдэж, харагдаж болох эд юм байна гэмээр байлаа. Адам Смит 1790 оний 7 сарын 17-нд Эдинбург хотноо нас баржээ. 200 жилийн дараа ч гэсэн тvvний тухай ярьсаар, тvvний онол амьдарсаар. Асар том социал уналт, хямралаас зайлсхийхийн тулд Зvvн Европд байсан хєдєлмєрийн хуваарийг яаран устгаж хаях хэрэггvй байсан юм. Уг нь бол шинэ тєрж буй ардчилалд, эрх чєэлєєнд нь ч гэсэн социал буюу нийгмийн хариуцлага гэж юм байдгийг тэд ойлгох л учиртай. "...Ямар ч засгийн газар нийт нийгмийн аюулгvй байдалд заналхийлж буй хэсэг, бvлэг хувь хvмvvсийн эрх чєлєєг хууль дvрэм, эрх зvйн зохицуулалтаар бариж, хязгаарлаж байх ёстой. Хэт эрх чєлєє эдлэгчид нь дураараа аашилагч, зоргоороо авирлагч нар л байдаг..." Зах зээлийн эдийн засаг бол ямар ч ёс суртахуунгvй зvйл биш ээ гэдгийг хаа хаанаа ойлгох учиртай. Мєн дэглэмийн єєрчилєлтийн vед, маргаашийн явдлыг єнєєдєр журамлаж зохицуулах боломж бага байх юм. Гэхдээ нийгэм нь :"...шударга бус байдлын ноёрхлыг хайр найргvй устгах хэрэгтэй..." Тушаалын эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу хийж буй энэ шилжилтийн туршлага нь зарим газар бvтэлгvйтэж, ямар нэг байдлаар хvндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Vvний гол шалтгаануудийн нэг нь "зах зээлийн эдийн засаг гэж юу болох, тэр юуг чадах, юууг чадахгvй" гэдэг талаар хангалттай, бvрэн зєв ойлголт байхгvй байсанд оршино. Барууны зєвлєхvvд ч уг нь энэ тал дээр ажилласаар байсан тул хариуцлагаас хvлээлцэх л учиртай. Тэдний зєвлєж байсан Рэцэптvvд (жорууд) нь тухайн орчныхоо нарийн онцлогийг харгалзаагvй байхаас гадна, зах зээл нь єєрєє их тогтворгvй, ороо бусгаа байдаг учир, тvvнд тэр бvр зохицохгvй байсан.
Эх сурвалж ''olloo''
0 сэтгэгдэл
Post a Comment