Бонд /єрийн бичиг/-ын тухай

Хєрєнгийн бирж дээр арилжаалагддаг чухал vнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй vнэт цаас юм. Бонд эзэмшигч нь хєрєнгє эзэмшигч биш зєвхєн зээлдэгч. Нєгєє талаас хєрєнгийнхєє харьцангуй аюулгvй байдлыг хангах, илvv баталгаат ашиг, хvv олох сонирхолтой хvмvvс, байгууллага бонд худалдаж авдаг. Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бvрдvvлбэртэй байна. Vvнд:- Тvvнийг гаргасан газрын нэр.- Сери, дугаар- Нэрлэсэн vнэ. (Бондын нэрлэсэн vнэ гэдэг нь анхны єртєг юм.)- Тєлбєр дуусах хугацаа- Зээлийн хvv зэрэг орно.Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол тєлєв тєсвийн алдагдлыг нєхєх, vйлдвэр, пvvс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хєрєнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг. Бонд гаргагч нь тvvнийг худалдан авсан байгууллага хvмvvст жил бvр тодорхой хэмжээний хvv, мєн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мєнгийг эргvvлэн тєлєх vvрэг хvлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хєрєнгєєр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч vvргээ биелvvлж чадахгvй бол хєрєнгєє худалдаж єрийн бичиг эзэмшигчийг хохиролгvй болгох vvрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бvхий хєрєнгєєр баталгаажсан бонд гаргаж болох бєгєєд тvvнийг барьцаат бонд гэдэг. Эдийн засаг дахь хамгийн бага хvvтэй єрийн бичиг нь засгийн газрынх байх ёстой гэж vздэг. Яагаад гэвэл Засгийн газрын єрийн бичиг дээд зэргийн баталгаатай байх ёстой. Засгийн газрын єрийн бичиг голчлон хамгийн єндєр зэрэглэлтэй байдаг тул хамгийн бага хvvтэй шагналт тєлбєр тєлдєг. Эдгээр єрийн бичиг нь орлогын татвараас чєлєєлєгддєг. Энэ єрийн бичгийг авахад аз туршилт бараг байдаггvй гэж хэлж болно.Бондыг купонтой ба купонгvй гэж ангилдаг.Купон гэдэг нь хугацаа єнгєрєх бvрийд байнга тєлдєг тогтмол хvv авах эрх олгосон vнэт цаасны хэсэг юм.Купоны тєлбєр нь тодорхой тогтоосон vеvдэд тогтмол тєлєх мєнгєний дvн. Купонгvй бондын хvvг тvvнийг эзэмшигчийн талаархи зохих мэдээллийг тусгасан тусгай бvртгэлийн дагуу олгодог.Бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас ємнє тєлбєрийг нь тєлєєд буцааж авах нєхцлийг гэрээнд тусгаж болно. Vvнийг эргvvлэн дуудах нєхцєл гэдэг.
Бондыг мєн
1. Хєрвєх чадвартай.
2. Хєрвєх чадваргvй гэж хоёр хуваадаг.Хєрвєх чадвартай бонд гэдэг нь: хэсэг хугацаанд тодорхой хэмжээний энгийн хувьцаанд хєрвєх бололцоотой юм. Хєрвєх чадвартай бондыг урт хугацааны санхvvжилт буюу хєрєнгє оруулалтанд ашигладаг.Бонд гаргагч нь шаардлагатай vед хугацаанаас ємнє мєнгєє тєлж бондоо эргvvлж худалдан авах, тvvнийг хэвээр нь буюу хєрвvvлж ашиглахыг хєрвєлт гэдэг.Хєрвєх бондын гол онцлог нь хэрэгтэй vед тvvнийг баталгаажуулж хєрвvvлэх эсвэл хэвээр нь ашиглаж болдогт оршино. Тєлбєрийн баталгаа гаргагч бондын vнийг хэвээр байлгах тєдийгvй ямар нэгэн хэмжээгээр тvvнээс ашиг олохыг эрмэлздэг. Хєрвєх бонд нь хєрвєх чадваргvй бондоос санхvvжилтийн хувьд зардал багатай байдаг. Vvнээс гадна тєлбєр хийх хугацаагаар бондыг ангилдаг ба хугацаанаас хамаарч зээлийн хvvг тогтоодог. Бондын хєрвєх чадвараас шалтгаалан тєлбєр хийх хугацаа єєр єєр байдаг. Зээлдэгчийн тєлбєрийн чадвар, зээлийн хэмжээ, эргэж тєлєгдєх хугацаа нэн чухал байдаг. Бондын хvvгийн бvтцэд нєлєєлєх зээлийн хvvгийн єсєлт нь хугацаанаас хамаарч тогтох хvvгийн єєрчлєлтийг харуулна. Иймд янз бvрийн хугацаатай бондын єєр єєр боловч хугацаа уртасах тусам хvv єндєр байж болно.

0 сэтгэгдэл