ECONOMICS:
ACROSS
Цааш унших...
ECONOMICS:
ACROSS
Давид Рикардо хуваарилалтын сонгодог онолыг боловсруулжээ. Тvvний онол нєєц баялгийн хязгаарлагдмал байдал, тvvнээс vvсэх vр дагаварийг тайлбарладаг юм. Тэр бол маш их хєрєнгє хуримтлуулж чадсан биржийн худалдаачин тєдийгvй, ажил амьдралын асар их туршлагатай болсон хvн байлаа. Мєн тэр улс тєрийн эдийн засгийн системvvд дотроос хамгийн хийсвэрийг нь зохиосон зохиогч байв. Давид Рикардо ямагт "зєвхєн юмны vзэгдэх талыг сонирхохоос биш, онолын талаар ч ямар мэдлэггvй", тэгсэн хирнээ " баримтуудийг ангилах ямар ч чадваргvй, дээр нь юманд амархан итгэдэг, учир нь тэдэнд тодорхой ойлголтын цэгцтэй систэм байдаггvй", тийм хvмvvстэй уулзаж байлаа. Сайн онол єєрєє хамгийн сайн практик болж чаддаг гэж тэр хэлэх дуртай байж.Давид Рикардо 1772 оний 4 сарын 18-нд Лондон хотноо нэгэн еврей гэр бvлд тєржээ. Тvvний аав нь Амстердамын биржэд маклер (наймаачин) ээр ажилаж зэгсэн хєрєнгє хуримтлуулаад, хvvгээ тєрєхєєс ємнє Английн арал руу нvvж, тэндхийн иргэн болжээ. 14 орчим настайдаа Давид хvv эцгийнхээ ажил хэрэгт оролцож эхэлжээ. 21 настайдаа тэр квакер шашинтантай гэрлэснээр гэрийнхэнтэйгээ зєрчилдєж, тєрєлхи гэрээ орхижээ. Тэр бие даасныхаа дараа ажил хэрэг, наймааны асар их авяaстай болохоо батлан харyyлжээ. 1815 онд тэр биржээс гарч эдлэндээ буцахдаа 700 000 фунд (одоогийнхоор бол 50 сая US$) хєрєнгє эзэмшчихсэн байлаа. Тэр цагаас хойш Рикардо vлдсэн амьдралаа улс тєрийн эдийн засагт зориулахаар шийджээ.Тэр єєрийн амжилтын нууцыг тайлбарлахдаа ямагт урт удаан хугацаанд vр дvн нь гарах хvчин зvйлийг тvлхvv анхаарч, цаг зуурийн нєлєє, нєлєєнvvдийг тоолгvй орхидог байсан гэдгээр тайлбарладаг. Тэр урт насалж чадаагvй юм. 51 тэйдээ дунд чихний vрэвслээр нас баржээ. Рикардо улс тєрийн эдийн засагт бараг цэвэр тохиолдолоор орж ирсэн. 1799 онд євчтэй эхнэрээ рашаанд оруулахаар сувилалд ирээд байхдаа, номын сангаас нь Адам Смитын "Yндэстнvvдийн баялаг" номийг зээлж авч vншжээ. Уг "гойд хvндэтгэвээс зохилтой зохиогчийн бичсэн гvн гvнзгий утгатай" бvтээл асар их сэтгэлдэл тєрvvлсэн учраас л, энэ шинжлэх ухааний мєн чанарт нь ойртох, судлахаар сонирхож эхэлжээ.1809-1810 онд туурвисан эхний бvтээлдээ Англи дахи алтан стандардний vнэлгээ буураад буй шалтааныг сyдалжээ. Yvгээрээ тэр дайны цагт цаасан мєнгєний vнэлгээ буурсан учрыг олоход Английн банкныханд сайн дураараар тyсалжээ. 1815 онд Рикардо Нэгдсэн Вант Улсын тэргvvлэх онолчид, жишээ нь хvн ам зvйн онолч, эдийн засагч Рoбeрт Малтус нартай хамтран "хямд vр тарианы vнэ капиталийн орлогод нєлєєлєх нєлєєллийн тухай єгvvлэл" хэмээх богино зохиолоо хэвлvvлжээ. Энэ нь тvvний гол бvтээл болох 1817 онд хэвлэгдсэн "Улс тєрийн эдийн засгийн vндсэн зарчмууд болоод албан татвар ногдуулах нь" зохиолд нь орсон юм.Тvvний улс тєрийн эдийн засгийн сэтгэмжvvдийн гол санаа, зангилаа асуудал нь ажилчин анги, капитал эзэмшигчид болон газрийн эздvvдийн хооронд нийгэмийн бvтээгдэхvvн, баялгийг хэрхэн хуваарилах вэ гэдэгт оршиж байв. Юyны тvрvvнд Рикардо "бодит" цалингийн тvвшинг авч vзжээ. Энэ нь ажлилчин- хvн амд єєрсдийн ажиллах хvч буюу биеийн хvчээ нєхєн vйлдвэрлэх боломжтой болгодог. Хєдєлмєрийн бус орлого (тvрээс , шимтгэл) нь нийгмийн илvvдэл бvтээгдэхvvн (surplus)-ээс хамаардаг. Єєрєєр хэлбэл жилийн нийт бvтээгдэхvvн, тvvнийг бvтээхэд хэрэгтэй бvх барааны нийлбэр 2 ийн ялгаа юм. Сvvлийнхэд нь тvvхий эд машин тeхникийн элэгдлээс гадна ажилчин хvний "зайлшгvй хэрэгцээ" бас орно.Илvvдэл бvтээгдэхvvн нь тvрээс болон ашиг (капталийн хvv) 2 -т хэрхэн хуваагдах вэ? Vvний хариуг vндсэн тvрээсийн онол єгдєг юм: vр тариаг тарихад, хэрэглэхэд зориулсан сайн чанарын хєрс маш их, хязгааргvй хэмжээгээр байна гэж бодъё л доо. Хэрвээ тийм бол газрийн тvрээс гэж байхгvй байх сан. Яг л бид байгалиас бидэнд хайрлаж буй, байгаль єєрєє vнийг нь тєлчихсєн байдаг бэлэг болох ус, агаарыг ямар ч хязгааргvй хэрэглэж байгаатай адил. Нийт илvvдэл бvтээгдэхvvн нь ашиг (капиталийн) болох байсан биз. Тvрээс яaгаад бий болдог вэ гэвэл газар болон бусад нєєц хязгаарлагдмал, хомс байдаг учраас, мєн єсєн нэмэгдэж буй хvн ам vржил шим муутай (vржил шим сайтайгий нь илvv эрчимтэй) хєрсийг ч гэсэн боловсруулах хэрэгтэй болдог.Тvрээс нь хамгийн муу эдэлсэн талбай болон сайн талбай (хєрс) 2 дээр гарах хєдєлмєрийн зардалын зєрvvнээс шалтгаадаг. Газрийн vндсэн тvрээс нь Адам Смитын vзсэн шиг "байгалийн найр тависан єгєємєр" зангийн дvнд биш харин тvvний "харамч"-аас болж буй хэрэг юм. Vр тарианы vйлдвэрлэл ихсэх юм бол илvvдэл бvтээгдэхvvн ч бас нэмэгдэх бєгєєд vvний ихэнхи хэсэг нь vндсэн хєрєнгийн (газрийн) эзэн руу урсаж, vлдэх багахан хувь нь капитал эзэмшигчдэд очих болно. Ингээд ашгийн тvвшин хэмээх ойлголтонд хvрнэ. Энэ (ашиг) нь системийн гол vvргийг гvйцэтгэх бєгєєд эдийн засгийн єсєлтийн хурдийг зохицуулж байдаг.Тvvний онолын 2 дахи элeмeнт бол хєдєлмєрийн єртгийн тухай сургааль юм: аливаа барааний vнийг эрэлт нийлvvлэлт 2 тодорхойлно гэдгээс Рикардо /хэллэгийн/ хувьд татгалзсан юм. Нэг бараа бусдаас vнэтэй юм уу эсвэл хямд байх нь тухайн барааг бvтээхэд vнэтэй ажиллах хvч ашигласан уу, эсвэл хямд хєдєлмєр орсон уу гэдгээс шалтгаална. Vvнд єндєр цалинтай ажил нь бага цалинтай ажилаас илvv тооцогдоно гэх зэрэг нь орно. Рикардогийн /єртєгийн/ vнэлгээний онолыг vндэслэн Карл Маркс : хєдєлмєрийн бус бvх орлого нь ажилчин ангийг мєлжиж буй хэрэг учраас бvгд ажилчинд эргэж очих ёстой гэсэн "нэмvv єртєгийн онол" оо бoлoвсрyyлжээ. Хэрэв тvрээсийн онол болон хєдєлмєрийн єртєгийн онол 2 ийг хослуулах юм бол дараахи дvр зураг харагдана: Хєдєє аж ахуйд тeхникийн дэвшил хийхгvй юм бол vр тарианий vйлдвэрлэл нь тасралтгvй єсєх хєдєлмєрийн хvчээр (ажиллах хvчний) нєлєєгєєр л нэмэгдэж болох байлаа. Рикардо єсєж буй vндсэн хєрєнгийн тvрээс бас газрийн vнийг удаан хугацаанд тооцож vзэв. Онолын нээлтийнхээ дараа тэр тvvнээ практик амьдралд хэрэглэж, єєрийн мэдэлд байсан vнэт цааснийхаа ихэнхи хэсгийг худалдаж оронд нь маш их газар эзэмших эрх худалдаж авчээ.Рикардо капитализмийн хєгжлийн хандлагаас: орлогийн тvвшин тогтонги байдалд орж болохийг харжээ. Тvvнээс гадна гаднаас хямд vр тариа их хэмжээгээр оруулбал капиталийн орлогийн хэмжээ богино хугацааны туршид уналтанд орж болох юм. Рикардо газар эзэмшигчийн хувьд єєрийн сонирхлоо илэрхийлж, Напoлeoний дайнаас ємнє, гаднаас vр тариа оруулахийг багасгахийн тулд vр тарианий гааль бий болгохийг шаардаж байжээ. Гол хvнсний зvйлvvдийн vнийг унах, vvний vр дvнд нэрлэсэн цалин (бодит цалин биш) буурахаас сэргийлж чадсанаар , хамгийн бага ашиглагдаж, муу гэж тооцогдож буй хєрс газрийг ч ашиглах болно. Газрийн тvрээснvvд унана. Тэгсэнээр хєрєнгийн єгєєж єсєж дараа дараагийн хуримтлал vvсэхэд таатай нєлєє vзvvлэх болно.Урт хугацаанд бол хєрєнгийн ашгийн тvвшин нь зєвхєн цалингийн бараа нь шууд юм уу шууд бусаар vйлдвэрлэлд оролцож буй сeктoрyyдад л, тeхнoлoгийн шинэчлэлийн хvчинд єсєж болох юм.Рикардо vйлдвэрлэлийн суурь машинууд нь бvтээгдэхvvний vнийг багасгаж чадах юм бол нийгмийн бvх гишvvдэд ач тустай гэж нут итгэдэг байснаа Yндсэн зарчимууд (1821) номынхоо 3 дахи хэвлэлд vгvйсгэж , уг онолоо дахин засжээ. Сайн суурь машинууд нь тeхнoлoгийн хєгжилєєс бий болох ажилгvйдлийг vvсгэх учир, ажилчдад муу нєлєєтэй гэжээ. Хэдий ийм ч техникийн хєгжилийг зогсоох нь ажилчин ангийн ашиг сонирхолыг хангаж байна гэсэн vг биш. Нэгдvгээрт шинэчлэл нь ашгийг ямагт дээшлvvлнэ. Ингэснээр капиталийн хурмтлал, капитал бvрдэлтийг бий болгож, шинэ ажлийн байруудийг бий болгоно. Хоёрдугаарт техникийн хєгжилийг саатуулах, хориглох юм бол капитал гадашаа урсах, зугтах нєхцєлийг бvрдvvлнэ. Нийгэм болон ажилчдад илvv их хор хєнєєлтэй vр дагавар нь: Нийт vндэсний єрсєлдєх чадвар буурна. Рикардо Сей ийн онолийг баримтлагч байлаа: "Эрэлт нь зєвхєн vйлдвэрлэлээр хязгаарлагдах учир аливаа улсад ямар ч ашиг єгдєггvй хэсэг гэж капиталд байхгvй" /капитал бvхэлдээ ашгийн тєлєє. Тvvн дотор ашиггvй эд гэж байх ёсгvй. Ч.О./ Тэр энэ ойлголтийг " илvvдэл /хэт/ vйлдвэрлэл" ийн талаар Мальтустай маргаж байхдаа тvvний эсрэг ашиглажээ. Мальтус : орчин vеийн эдийн засаг нь эрэлтээр хязгаарлагдаж буй. (нийт эрэлт=нийт эдийн засаг) Тиймээс "эрчимт Эрэлт" ийн хомсдол нь ажилгvйдэлд хvргэнэ гэжээ. Мальтуcын энэ санааг хожим Жон Майнард Кейнс цааш нь хєгжvvлсэн байна. Рикардо Адам Смитын ойлголтийг засаж гадаад худалдаа нь давуу талтай гэдгийг батaлсан юм. Хэрэв аль нэг улс vйлдвэрлэлийн бvх салбартаа нэгж бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн зардал хамгийн єндєр, бусад бvх улсуудийнхаас хамаагvй илvv байх тохиолдолд гадаад худалдаа ашигтай. Vvнийг 2 улсын жишээн дээр илvv тодруулж авч vзъе.Португалид А бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхэд 400 ажлийн цаг Б бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхэд 100 ажлийн цаг хэрэгтэй байлаа гэж vзъe. Тэгвэл Англид: А бvтээгдэхvvн 180 Б бvтээгдэхvvн 90 ажилийн цаг хэрэглэдэг байж. Энэ бие даасан байдалд /гадаад худалдаa хийгдээгvй vед / Португали дотроо 1 нэгж А бvтээгдэхvvнийг 4 нэгж Б бvтээгдэхvvнээр солино. Англид солилцох харицаа 1:2. Yндэсний бие даасан эдийн засаг ноёрхож буй энэ хоёр улс эдийн засгаа нээж, гадаад худалдаа vйлдэж эхэлвэл энэ хоёр улсын хооронд 1:3 гэсэн "дэлхийн зах зээлийн солилцох харьцаа" vvснэ. Ингэснээр Португали улс Б бvтээгдэхvvний vйлдвэрлэл (мєн экспoрт) ээр , Англи vvний адилаар Б бvтээгдэхvvнээр тєрєлжин дагнах болно.Португалид, Английг бодвол хоёр бvтээгдэхvvний vйлдвэрлэл абсолут (тєгс, туйлийн) хямд хэмжээнд, Б бvтээгдэхvvн нь relativ (харьцангуй) бага байна: Єєрєєр хэлбэл Б бvтээгдэхvvн "харьцангуй зардлын давуу талтай" байна. Англид vvний эсрэгээр 2 барааны vйлдвэрлэлийн зардал Португалитай харьцуулахад ерєнхийдєє "туйлийн их" байгаа юм, гэхдээ бvтээгдэхvvн А арай илvv буюy "харицангуй" их байна. Харьцангуй давуу тал байх ахуйд л 2 улс тєрєлжин дагнаж, худалдаа хийснээр хоюyлаа хожиж, vр дvнд хvрэхэд хангалттай юм. Тvvнчлэн Рикардо "Yндсэн зарчим"-даа єсєлтийн хvчийг аль болох бага хязгаарлаж байдаг татварийн тогтолцоог санал болгож байв. Олон удаагийн парламeнтын хэлэлцvvлэг дээр тэр дайны vед бий болсон улсын єр тєлбєрийг цєєн хэдэн жилийн дотор нэг удаагийн /vндсэн/ хєрєнгийн хувь хvртээлтээр тєлж дуусгахийг санал болгож байжээ. Рикардогийн энэ vндсэн санааг 70 аад онд эдийн засагч Роберт Барро дахин дэмжиж, эдийн засгийг эрчимтэй хєгжvvлэхэд зориулсан улсийн (тєрийн) єр /vvрэг/ нь нийгмийн баялагийг нийтэд нь єсгєж чаддаггvй гэдгийг нотлох гэж оролджээ.Кeйнсийн хэлсэнчилэн "Рикардогийн онол нь Испаний Ариун сvм хийдийн зараал мэт Англи орныг бvрэн байлдан дагуулсан" юм. Бvх тохиолдолд сэтгэгчид тvvний талд шийдэж байлаа. Австрийн эдийн засагч Шумпэтер Рикардогийн хийсвэр Баримт (абстракт аргyмэнт) -аас бодитой биелэх шийдэл (практик) ийг гаргаж авдаг хандлагийг нь"Рикардогийн арга барил" гэж нэрлэсэн байдаг.Рикардогийн онолууд нь ойлгогдохгvй байх нь олонтаа тэгээд ч "няцаахад" хялбар байдлаар тайлбарлагдсан байдаг юм. Гэвч Нoбeлийн шагналт Паул Самyэлсoн "Ricardo was right!" (Рикардогийн зєв байжээ!) гэж зарлаж эхэллээ. Тvvнээс ч ємнє Их Британи болон Италид "Шинэ Рикардонистууд" Рикардогийн єртєгийн болон хуваарилалтийн онолыг гvнзгийрvvлэн судлах ажлыг хийж байлаа. Тvvний хязгаарлагдмал орших газрын хэмжээнээс шалтгаалан капиталийн хуримтлал тодорхой хязгаартай байх тухай бодомж, сэтгэмжvvд нь байгалийн нєєц улам бvр багасаж буй єнєє vед тун чиг шинэ (акtuell), хэрэглээний онолийн хувьд илvv vр дvнтэй, чухал болж байна.
Адам Смит vндэсний эдийн засгийн сонгодог онолыг vндэслэжээ. Тэр Лайссэз-Файгэ /Laissez - Faire/ зарчмыг эсэргvvцдэг байлаа. Адам Смит 1723 Шотландад тєржээ. Тvvний аав нь хvvгээ тєрєхєєс ємнє нас барсан учраас, Адам хvv ээжтэйгээ маш ойр, дотно єсчээ. Тэр харин гэрлээгvй /эхнэр аваагvй/ юм. Адам Гласговын их сургуулид суралцаж байхдаа Шотландын "гэгээрэл" буюу сэргэн мандлын vеийн нэгэн том тєлєєлєгч, ёс суртахууний философич Францис Хvтчэсоноор хичээл заалгаж байжээ. Хожим Оксфордод элсэн суралцаж онцгой чадвараараа гайхагдан, шагшигдаж байсан гэдэг. 1750 онд тэр Гласговийн их сургуулид логикийн профессор болжээ. 1752 онд урьдын Хvтчесоний тэнхимд шилжэв. 1759 онд эхний том бvтээл болох "Ёс суртахууний мэдрэмжийн онол" зохиолоо туурвижээ. Уг ном нь тvvнийг тун богино хугацаанд алдаршуулсан авай. Смитын бvтээлийн гол санаа нь "хvний байгалийн шинж нийгмийн амьдралд хэрхэн илрэх вэ" гэсэн хуучны, уламжилалт гэмээр асуудал байлаа. Смитийнхээр бол тємєр гараар хvний зан суртахуун, vйлдлийг хазаарлан барьж байдаг эрх бvхий албан (хvчний) байгууллагийн хэрэг байхгvй байлаа. Хvн заяа тєєргийнхєє эрхээр єєрийгоо хянаж, уур уцаараа бариж хадгалаад байж чаддаг. Хvн хvнтэйгээ єєрийгоо бодож, хувиа хичээж харьцах дуртай байдаг учраас, єєрийнхоо мєн чанартаан бусадтай аятайхан харьцах гарцаа олчихсон байдаг. Английн филосифич Томас Хоббс vзэхдээ:"... бахархалт хvvхдvvдийн болон vхэж vрэгддэг бурхдын хаан "Левиафон" -гvйгээр буюу бvгдээс хvчирхэг эзэн захирагчийн хязгааргvй эрх мэдэл гэж байхгvй байх юм бол бvгд ни бvдгийнхээ эсрэг тэмцэх нь дахин давтагдсаар байх нь зайлшгvй юм..." гэжээ. Смит vvнийг алдаатай таамаглал гэж vзээд:"... Хэрэв хvнээс бvх хязгаарлалт, дарамтыг нь аваад хаячихвал хамгийн энгийн хирнээ хамгийн тодорхой тєрєлх /байгалийн/ эрх чєлєєний систем бий болох бvлгээ. Хvн хэрвээ шударга ёсний хуулийг зєрчихгvй, бусдийн эрхэнд халдахгvй л байвал тvvнийг єєрийнхєє дураараа, сонирхлоо биелvvлээд явах бvрэн эрх чєлєєг нь олгох /хангах/ хэрэгтэй..." Хvн єєрєє анзаарахгvйгээр, єєрийн мэдэлгvй л "vл vзэгдэх гар"- ийн нєлєєгєєр нийгмийн нийтлэг сонирхолтой холбогдож байдаг. Нэгэн гvнтэнд Смит маш их сэтгэгдэл тєрvvлжээ. Тэгээд уг гvн Смитыг дагавар хvvгийнхээ гэрийн багшаар ажиллахыг санал болгон урижээ. 1764 онд Смит шавийнхаа хамт франц руу аялж, тэнд 2 жил болохдоо их сэтгэгч Волтайрэ, Дидрот, Алэмбэрт нартай уулзаж, физиократуудын сургуулийнхны шилдэгvvд гэгдэхи Франчиз Кюзнею, хожим 16-р Лудвигс хааны сангийн сайд болсон Анна Роберт нартай гvнзгий холбоо тогтоож амжив. Эргэж ирснийхээ дараа Смит 2 дахь том бvтээл нь болох "Yндэстнvvдийн баялгийн шалтгаан ба мєн чанарыг судлах нь" зохиол дээрээ ажиллаж эхэлжээ. Энэ нь 1776 онд хэвлэгдсэн бєгєєд толгой эргэм єндєр амжилтанд хvрсэн байна. Тvvний нэгэн шvтэгч нь: "таны бvтээл бол vндэстнvvдийн худалдааны хууль болох болно" гэж бичиж байв. "Yндэстнvvдийн баялаг" даа Смит хvний хувийн ашиг сонирхолдоо хєтлєгдєн хийж буй vйлдлvvд нийгэмд ямар vр дагавар авчирдагийг дахин шинээр авч vзсэн байлаа. Хамгийн тvрvvнд Смит хvний "шунаг" сэтгэлийн 2 шинж тєрхєд онцгой ач холбогдол єгчээ. Эхнийх нь, тєрєхєєс нь насан эцэстэл нь салахгvй дагаж явдаг, амьдралаа сайжруулах гэсэн нэхэл хатуутай хэрэгцээгээ хангахыг хvн бvр л хvсэж, байнга тэмvvлж байдаг. Нєгєєх нь, хvн угаасаа тєрєлхийн солилцоо, арилжаа хийх хvсэлтэй байдаг. Тvvнийхээр бол: "...хvн бvр солилцоогоор амьдардаг. Хvн бvр их бага, ямар нэг хэмжээгээр наймаачин буюу худалдаачин байдаг. Иргэний нийгэмд хvний баяжих хєрєнгєжих шунал оюуны хувьд биелж таашаагдах боломжтой байдаг бол commercial society (арилжааний нийгэм-?)нь хvний тєрєлхийн занг л тодотгож, тvvнийг илрvvлэн гаргаж байдаг. Тvvнээс гадна Адам Смит: "сайхан амьдралд нэвтрэх тvлхvvр нь эд баялаг гэж vздэг тэгээд тvvнийгээ эрж хайж буй хvмvvс"-ийг тєєрєгдєлд буй гэж сануулан хэлдэг байв. Гэхдээ энэ тєєрєгдєлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар тєєрєгдуулж , "мэхэлсний" vр дvнд хvнийг ямагт идэвхижvvлж, хєдєлгєж байдаг. Баялгийн vндэс нь мерканталистуудын баталж буй шиг дамийн наймаа биш юм. Мєн физиократуудын хэлдэг шиг байгаль ч бас биш юм. Yндэстний баялаг бол хєдєлмєрчдийн (ажилчдийн) бvтээлч ажиллагаа, хvч чармайлтынх нь vр шим, бvтээгдэхvvн болой. Гэхдээ ажилчид хєдєлмєрлєж олсноо, ажлийнхаа vр дvнгээ газрийн эзэд (ландлордс) болон хєэрєнгийн эзэд (капиталист) -vvдтэй заавал хуваалцах хэрэгтэй болдог нь тун харамсмаар. Газрын эздийн талаар Адам нэг их сайн зvйл хэлээгvй байдаг: " ...тэд єєрсдєє тариагvй байж, vрийг нь суулгаагvй байж ургасан хойно нь ургацыг нь авдаг...", Газрын эзэд газраа эзэмшvvлснийхээ тєлєєсєнд газрын тvрээс хэмээх монополи vнэ тогтоож, хэт их мєнгє шаарддаг байжээ. Тэдний хувьд энэ нь vндсэн хєрєнгийнх нь орлого буюу хєдєлмєрийн ашгаас татагдаж буй хамгийн эхний суутгал юм. Тvvнээс гадна газрын эзэд нь тvрээсийнхээ орлогоор олсон мєнгєє хуримтлуулж, газрынхаа vржил шимийг сайжруулж, тордохийн оронд хамаг мєнгєє феодалын хоцрогдсон, хэт ихэмсэг маяглалд зарцуулаад, vрэн таран хийдэг. Смитын мєнгє, санхvv, худалдаа, vйлдвэрлэлийнхний байнга дээшээ тэмvvлж, урагшилж байдаг хэсгийн (капиталист ангийн) талаар гаргасан дvгнэлт нь 2 талтай. Нэг талаар тэд бол хєгжил дэвшлийг авч явдаг хэсэг юм. Нєгєє талаас тэд бол хэт хувиа хичээдэг улс гэдгийг сануулж байлаа. Хууль тогтоогчид тэднийг байнга сонсож, тэдний vгэнд орж байх хэрэггvй юм. Тэдний санал бол олон нийтийн нийтлэг ашиг сонирхолтой хэзээ ч таарахгvй, ердєє цєєн хvмvvсээс бvрдэх бvлгээс л ирж буй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд олон тvмнийг хуурах мэхлэх сонирхолтой ч байж болно. Смит зарим тєсєєллvvдийг цэгцэлсэн. Тухайлбал vйлдвэр эрхлэгчийн орлогоос бий болох ашиг гэдэг нь vйлдвэрлэл эрхлэгчийн цалингийн нэг хэлбэр юм: Ашиг чєлєєт єрсєлдєєний явцад тухайн капиталийн хvрээнд бий болдог. Энэ бол ердєє капиталийн хvvг л илэрхийлж байгаа юм. Энэ нь vйлдвэрийн чармайж ажилласний эцэст олж буй шагнал (бодит ашиг?) бол биш юм. Капиталийн ашиг нь газрийн эздийн тvрээсийн орлогийн адил ажлийн (хєэдєлмєрийн) орлогоос суутгах татааснаас бvрдэж байдаг. Гэхдээ газрын тvрээсийн орлогоос ялгаатай тал нь, капитал бол хуримтлуулах, хєрєнгє оруулах гэх зэрэг ашигтай /социал/ vйлийн vр дvн юм. Мєн энэ ашиг нь дахин илvv их ашиг авчирах учиртай шинэ капиталийн vндсэн эх vvсвэр болдог. Капитал эзэмшигч нар буюу хєрєнгєтнvvд нь нийгэмд хэрэгтэй vvрэг гvйцэтгэдэг юм. Тэд капиталаа арвижуулж, хуримтлалийг ихэсгэснээр, улсийн эдийн засаг єснє., vvнийг дагаад ажилчдад ногдох хувь ч мєн адил єсдєг. Ажилчин хvний хувь заяаны талаар Адам Смит илvv их анхаарсан байдаг. Ажилчин хvний нєхцєл байдал сайжрахгvй л юм бол капиталистууд єєрсдийгєє ємнєх vеийнхнээсээ илvv тvвшинд хvрсэн гэдгийг батлах гэж оролдоод яах ч юм билээ? Ажилчид биеийнхээ хvч , єєрсдийн хєдєлмєрєєс єєр бараг юу ч эзэмшихгvй байна. Нийгмийн баялагийг бий болгоход оруулж буй ажилчдийн хувь нэмэр нь, тэдний ямар шуу цалингаар ямар ажил олж байна вэ гэдгээс их хамаарна. "Хvний ажил, хєдєлмєр дээрээ эзэмшиж буй ємч буюу, хvний ажлийн байр бол- хамгийн нандин, хэзээ ч эвдэж болшгvй бєгєєд бусад бvх ємчийн анхдагч суурь нь юм аа." Хэн нэгнийг 2 гараа хєдєлгєн, амь зуулгаа залгуулах ажил хийх гэж байхад нь саад болох юм бол энэ нь"уг ємчийг /эдлэх эрхийг/ нь илэрхий зєрчиж буй тун бvдvvлэг хэрэг юм". Смитийн эдийн засаг, нийгмийн динамик онолын хамгийн гол , хамгийн чухал цэг нь хєдєлмєрийн хуваарь байлаа: -Энэ нь нэг хvнд оногдох орлого єссєнєєр, дэлхийн эдийн засгийг улам бvр чинээлэг болгодог. -Энэ нь хєдєлмєр, капиталийн хэрэглээний бvтээмжийг сайжруулж, дагнан тєрєлжсний ашгийг бий болгох ба, шинэ бvтээгдэхvvний vйлдвэрлэл, шинэ бvтээгдэхvvний тухай санаа тєрvvлдэг. Хєдєлмєрийн хуваарь нь тvvний хувьд эдийн засгийн хєгжил, дэвшил гэдэгтэй бараг ижил сонсогдож байв. Хєдєлмєрийн хуваарийг илvv гvнзгийрvvлэхийн тулд зах зээл єсєн тэлж байх ёстой. Vvний тулд хийх эхний алхам нь худалдаанд саад болж буй саад тотгорийг багасгах, чєлєєт худалдааг vндсэн уриа, лоозонгоо болгох. Дараагийнх нь найдвартай тээврийн зам харилцааг бvтээн байгуулах. Vvнийг арчилж тордох, хамгаалж байх нь улсын /тєрийн/ нэг гол vvрэг байх ёстой. Зах зээлvvдийн єсєлт нь хувийн хєрєнгийн хуримтлалаас бий болох хангалттай хэмжээний ашиг орлогоос их хамаарна. Ажилчны хувьд єсєн нэмэгдэж буй хєдєлмєрийн хуваарь нь илvv єндєр цалин авах боломжийг хангах боловч, илvv их ажил хийхийг шаардах болно, гэхдээ энэ єндєр цалин нь капитал эзэмшигчдэд хохирол учруулахгvй байх ёстой. "...Хаана цалин єндєр байна тэнд ажиллагсад, бага цалинтай газрийн хvмvvсээс илvv идэвхитэй, илvv нягт нямбай, илvv хурдан ажилладаг болохтой байнга тааралдаж болно..." Гэхдээ хєдєлмєрийн хуваарь-д нэг сул тал бий. "...Ажилчид нэгэн хэвийн хєдєлгєєн гvйцэтгэж амьдралаа єнгєрєєснєєр, мэдлэг боловсролгvй, "маанагдуу" болох бєгєєд иргэн хvний энгийн vvргээ биелvvлэх чадваргvй болно. Хамгийн эвгvй нь дайны цагт улсаа хамгаалах vед..." Тэгэхээр ерєнхий боловсрол олгох, цэрэгт татах, бие бялдар ёс суртахууний хvмvvжил олгох нь зайлшгvй чухал. "Байгалийн /жам ёсний/ эрх чєлєєний системд" -д ч мєн адил ажилчинд ажлийнх нь орлогоос зарим хэсгийг нь олгохгvй (єгдєггvй). Энэ хэсгээс нь капитал руу тvлхvv оруулах ёстой. Тэгснээр нийт бvтээгдэхvvн илvv хурдан єснє: " сайн удирдлагатай, сайтар зохион байгуулагдсан нийгэмд бvхий л ажил, хєдєлмєрийг "хєдєлмєрийн хуваарь"-т оруулж чадах юм бол vйлдвэрлэл нь хязгааргvй олон дахин єсєх боломжтой болно. Мєн энэ нийтийн баялаг нь нийгмийн хамгийн доод давхаргад хvртэл хvртэж байх ёстой. Ажилчдын нєхцєл байдал нь сэхээтэнvvд болон бусад ангийнхны дунджаас мэдээж доогуур байна. Гэхдээ "либерал харилцаа, тэгш эрх, эрх чєлєє, шударга ёс" гэдэг зарчмийн дор байгаагийн хувьд бусад нийгэмд байгаа ажилчдаас арай дээр л байх ёстой. Материаллаг нєхцєл нь дээшлээд ирэхээр, тэдний амьдрал сайжирч, єєрсдийгоо мэдрэх /таатай/ мэдрэмж нь илvv єсєхийн зэрэгцээ, язгууртнууд, сvм хийдийнхнээс хараат бус хэсэг бvрэлдэн бий болно. Иймэрхvv маягаар хєрєнгє эзэмшигчдийн амин хувиа хичээх vзэл нь нийгмийн хєгжил дэвшлийн гайхалтай сайн эх vvсвэр, эх ундарга нь болж байдаг. Смит онолын хувьд Лайссэз-Файрэ зарчмийг буруу гэж vздэг байж. Тvvний шvvмжилэл нь тєрийн оролцооны эсрэг биш, харин тvvний сул талуудыг, тvvнийг буруугаар ашиглахын эсрэг чиглэж байв. Yндсэндээ бол тєр нь хувийнхан хvлээн авах дургvй юм уу, хvсэхгvй байгаа ажил vvргvvдийг л хvлээн авах ёстой. Тєр засаг нь "хvний ухаан санаанд багтамгvй" vvргvvд тухайлбал vйлдвэрлэлийг удирдах, тєлєвлєх зэрэг vvргvvдээс зайлсхийх ёстой. Зах зээл єєрєє бvхнийг илvv дээр зохицуулна. Єрсєлдєєн нь хэн нэгний эрх мэдлийг багасгаж дарж байдаг. Хаана зах зээл болохгvй байна, хаана хэт монопольчлол ноёрхож байна тэнд л тєрийн оролцоо хэрэгтэй. Засгийн газар нь vр дvнтэй, ашигтай зохицуулалт, удирдлагийн арга барилууд, бvтээмж єндєртэй захиргааны байгууллагуудын талаар ямагт эрэлхийлж, хайж байх vvрэгтэй. "...Хvний нийгэм гэдэг асар том шатрын хєлєг мэт. Шатрын дvрснууд нь єєрийн хєдлєх хуультай (дvрэмтэй) байдаг. Мєн хууль тогтоогчдын тэднийг албадан оруулж буй хууль гэж буй. Энэ 2 хууль нэг зvгт, нэг чиглэлд нийцэн зохицож байвал хvний нийгмийн тоглоом хялбар, хоорондоо зохицонгуй, магадгvй жаргалтай тэнvvн бас амжилттай байх ажгуу..." "...Хэрвээ энэ 2 хууль бие биенийхээ эсрэг юм уу хоорондоо зєрчилдєж байвал тоглоом муудаад явчихна. Тэгээд ч нийгэмд эмх замбараагvй байдал тогтоно..." Смит 1778 онд Шотландын гаалийн хороонд орж ажиллаж байх vедээ, дамийн наймаа гараад байдгийн учрыг тайлбарлахдаа, мєн л дээрхи 2 хуультай холбож байжээ. Хэрвээ тэр сонирхол нь чухал биш гэж vзэх юм бол яаж яваад хvн гэмт хэрэгтэн болоод байна вэ? /Тэр дамын наймаа хийж буй шалтгаан, сонирхол нь тухайн хvний хувьд бас нэгэн "хууль" юм/ Тvvний боловсруулсан "улс юу хийх ёстой вэ" гэдгийг тусгасан тєрийн зохицуулалтын жагсаалт их урт байлаа. Тэр нь банкийг хэрхэн удирдах, татварийн тухай, зээлийн хvvг хянахаас авахуулаад, архиний хэрэглээг багасгах, архидалттай тэмцэхийн тулд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хvртэл багтаж байлаа. Энэ тохиолдолд тvvний "Vл vзэгдэх гар" нь харин ч эсрэгээр хамгийн их vзэгдэж, харагдаж болох эд юм байна гэмээр байлаа. Адам Смит 1790 оний 7 сарын 17-нд Эдинбург хотноо нас баржээ. 200 жилийн дараа ч гэсэн тvvний тухай ярьсаар, тvvний онол амьдарсаар. Асар том социал уналт, хямралаас зайлсхийхийн тулд Зvvн Европд байсан хєдєлмєрийн хуваарийг яаран устгаж хаях хэрэггvй байсан юм. Уг нь бол шинэ тєрж буй ардчилалд, эрх чєэлєєнд нь ч гэсэн социал буюу нийгмийн хариуцлага гэж юм байдгийг тэд ойлгох л учиртай. "...Ямар ч засгийн газар нийт нийгмийн аюулгvй байдалд заналхийлж буй хэсэг, бvлэг хувь хvмvvсийн эрх чєлєєг хууль дvрэм, эрх зvйн зохицуулалтаар бариж, хязгаарлаж байх ёстой. Хэт эрх чєлєє эдлэгчид нь дураараа аашилагч, зоргоороо авирлагч нар л байдаг..." Зах зээлийн эдийн засаг бол ямар ч ёс суртахуунгvй зvйл биш ээ гэдгийг хаа хаанаа ойлгох учиртай. Мєн дэглэмийн єєрчилєлтийн vед, маргаашийн явдлыг єнєєдєр журамлаж зохицуулах боломж бага байх юм. Гэхдээ нийгэм нь :"...шударга бус байдлын ноёрхлыг хайр найргvй устгах хэрэгтэй..." Тушаалын эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу хийж буй энэ шилжилтийн туршлага нь зарим газар бvтэлгvйтэж, ямар нэг байдлаар хvндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Vvний гол шалтгаануудийн нэг нь "зах зээлийн эдийн засаг гэж юу болох, тэр юуг чадах, юууг чадахгvй" гэдэг талаар хангалттай, бvрэн зєв ойлголт байхгvй байсанд оршино. Барууны зєвлєхvvд ч уг нь энэ тал дээр ажилласаар байсан тул хариуцлагаас хvлээлцэх л учиртай. Тэдний зєвлєж байсан Рэцэптvvд (жорууд) нь тухайн орчныхоо нарийн онцлогийг харгалзаагvй байхаас гадна, зах зээл нь єєрєє их тогтворгvй, ороо бусгаа байдаг учир, тvvнд тэр бvр зохицохгvй байсан.
Жон Майнард Кейнс эдийн засгийн онолд хувьсгал хийжээ. Тvvний санаанууд зарим vед буруушаагдан зэмлэгдэж байсан ч, єнєє vед дахин сэргэж буй мэт ээ. Амьд ахуй цагтаа л Кейнс дэлхий дахинаа алдаршсан байв. 1936 онд анх удаа олны хvртээл болсон тvvний гол бvтээл нь тухайн жилдээ л эх орон Британид 2 дахин, Америкт нэг удаа тус тус хэвлэгдсэний сацуу 12 хэлээр орчуулагдсан байна.Кейнсийг хэрхэн илтгэл тавьсан талаар тvvний нэг хамтран зvтгэгч дорхи маягаар бичиж vлдээсэн байдаг:"Америкчvvд яг л ховсдуулж буй мэт, тэдний ємнє хэн нэгэн бурханы элч ариун гэгээн хоолойгоор дуун хайлж, бvхий л танхимийг гэрэлтvvлэн гийгvvлж байх мэт санагдаж байлаа. Тvvнийг илтгэлээ тавиад дуусан хойно ямар нэг асуух зvйл, эсэргvvцсэн маргаан, ойлгоогvйгээс vvдэлтэй тодуулан лавлах зэрэг нь бараг гараагvй болой"Тvvний онолыг оруулах гэж бємбєрцєг даяр сурах бичгvvдийг шинэчлэн боловсруулж байв.70 аад оны эхээр Америкийн ерєнхийлєгч Ричард Никсон : "Бид бvгд Кейнсчvvд" гэж хэлсэн гэдэг. Эдийн засагчдийн хувьд Кэйнсийн онол дээр баримжаалж байж ахиж дэвших, тийм л цаг vе эхэлсэн байлаа. Одоо ч гэсэн євєр зуураа єрсєлдєн буй онолын олон урсгал дотроос кейнсийг залгамжилагчид тэргvvн эгнээнд буй ажээ. Кейнс 1883 оний 7 сарын 5 нд Кембриж-д тєржээ. Тvvний эцэг тэндхийн сургуульд Логик, Улс тєрийн эдийн засгийн хичээл заадаг байв. Ээж нь Наунхамийн коллежийн анхны эмэгтэй оютнуудийн нэг байсан агаад улмаар тєрсєн нутагтаа улс тєр, нийгмийн ажил эрхэлж байжээ. Аав нь Кейнст хичээл номынх нь талаар чангахан шаардлага тавиж єсгєсєн гэдэг.Кейнс сургуульдаа болон суралцсан бvхий л жилvvддээ гялалзсан амижлт vзvvлж байлаа. Дээд сургуулиа тєгсєєд Энэтхэгт 2 жил ажилласныы дараа Кембрижийн Их сургуульд багшилжээ. Тvvний зэрэгцээ тэр Лондоны Блоомсбери дvvргийн Урлагийнхан болоод Зохиолчдын бvлэгт нэгдсэн байна. Энэ нь тvvнд нилээн нєлєє vзvvлж, хувь хvний бие даасан байдлийг гойд эрхэмлэн vздэг болсон байлаа.Мєн "ердийн" бvхний эсрэг "євєрмєц байхуйн урлаг"-т суралцаж байв гэх. 1919 оний Вeрсайлийн энхийн хэлэлцээрт, Кейнс Британы сангийн яамны ахлах хэлцэлцээ хийгчээр оролцжээ. Энэ нь тvvний цєхрєнг нь барсан ажил байсан гэдэг. Европ эвдрэн сvйрч єлсгєлєн гуйланчлалд автсан байлаа. Гэвч дэлхийн нэгдvгээр дайны ялагч талууд уг тивийг дахин хєл дээр нь босгох талаар ямар ч арга хэмжээ авахгvй байсан. Мєн : нам цохиулсан Германы эдийн засгийн хvч чадлийг сэргээж улмаар Европыг дахин сэхээхэд ашиглахийн оронд тэнгэрт тулсан хэт єндєр дайны тєлбєр нэхэж, эдийн засгийг нь улам боомилон "дvvжилж" байлаа. 1918 оны намар холбоотнууд Герман улстай: "эзлэн тvрэмгийлэхгvй, дайны тєлбєр нэхэхгvй" гээр энхийн гэрээ байгуулъя гэж амалчихаад, яг цагаа болохоор Версайльд vгээс буцаж, шууд тулгаж байгаад тэр тун их эгдvvцэж байжээ. 1919 оний 6 сарын 7 д тэр ажилаасаа гарчээ. Тэгээд хэдхэн сарийн дотор "Энхийн хэлэлцээний эдийн засгийн vр дагавар" гэдэг зэгсэн амжилтанд хvрсэн номоо бичсэн нь тэр даруйдаа тvvнд нэр алдарийг авчирчээ.Магадгvй энэ нь тvvний, хожмийн амьдралд тусаа єгсєн, хамгийн vр нєлєєтэй ном нь байсан байж ч болох юм. Учир нь дэлхийн II дайны дараа барууны холбоотнуудад уг бvтээл нь гvнзгий нєлєєлж, 1945 оноос хойш Баруун Европыг дахин сэргээн босгоход маш чухал хувь нэмэр болсон гэдэг.Хожим Кейнс Даатгал болон Хєрєнгє оруулалтийн менежэрээр ажиллаж, арвин орлого хуримтлуулсан гэдэг. Тvvний шавь Жоан Робинсоний хэлснээр: "Кейнс бол мєнгє олох авьяастай хvн. Yvндээ их цаг зарцуулж, хvч заран тvvртэх нь vгvй" Энэ алба нь тvvнд ажил, амьдралын сайн туршлага болохын зэрэгцээ, санхvvгийн хувьд хvчирхэгжин бие даах боломж олгож байв. Харин онолын хvрээнд тvvнд илvv хvндэтгэл хэрэггvй байлаа. 1925 онд тэр Оросын балетын (сонгодог) бvжигчин Лидия Лопкова тай гэрлэжээ. 1929 оны 10 сард дэлхийн их хямрал эхлэв. Урьд ємнє нь хямралууд болдог л байсан. Гэвч дайн дажингvй, энхийн цагт эдийн засаг ийм аймшигтай байдалд орж байсан нь vгvй. Зєвхєн Гeрманд л гэхэд 1932 онд 6 сая ажилгvйчvvд тоологдсон байна. Уг хямрал нь хэмжээ хязгааргvй урт удаан vргэлжилэх тєлєвтэй нь байдлыг улам хvндрvvлж байх ажээ.Сурах бичигт vvнд тохирох "жор", зvйл огтоос алга байлаа. Зах зээлийн эдийн засагт "vнэн гэгдэхь онолын дагуу" бол хямралын vед ажилгvйчvvд цалинд нєлєєлнє. Цалин буурснаар vйлдвэрийн эзэд илvv олон ажилчид авч ажиллуулах болно. Ингэснээр ажилгvйдэл эргээд устана.Гэвч амьдрал дээр бодит байдал єєрєєр харагдаж байлаа. : Yйлдвэрvvд хоосон, гэвч тvvний ємнє ажилгvйчvvдийн уртаас урт дараалал эгнээстэй. Yйлдвэрvvд ямар нэг зvйл vйлдвэрлэх нь утга учиргvй хэрэг болох байлаа. Ямар ч эрэлт байхгvй, бvтээгдэхvvнийг нь хэн ч худалдан авахгvй байлаа. Ямар тахил нь буруу єрєгдчихєв єє? Наполеоны vед амьдарч байсан, Францын онолч Жеан Баптист Сейгээр нэрлэгдсэн, Сей-ийн онолоор бол: Нийлvvлэлт нь єєрєє тасралтгvй єсєх эрэлтийг бий болгох учиртай байлаа. Yйлдвэрлэгч бvр худалдан авагч юм. Хаа нэгтээ шинэ vйлдвэр баригдлаа. Тэгвэл уг шинээр нээгдсэн vйлдвэр худалдан авагчаа олж л таарна. Ингээд уг шинэ vйлдвэрт ажиллаж буй ажилчид, дарга нар, тvшмэлvvд , эзэд нь орлогоороо єєр ямар нэг бараа худалдан авна. /эрэлт vvсгэнэ. /Гэвч буруу зvйл (хvн авахааргvй) нийлvvлэгдэж буй бол богино хугацааний дотор нилээд хvндрэлтэй асуудлууд vvсэх юм. Мєн удаан vргэлжилэх урт хугацаанд , эрэлт хэтэрхий бага байвал уг онол нь биелэх боломжгvй болж байгаа юм. "Тvvнчилэн хvний хадгалах , хуримтлуулах эрмэлзэл бол нэг их ярвигтай асуудал биш юм. Яагаад гэвэл мєнгєний vнэ болох хvv нь хадгаламж болон хєрєнгє оруулалтын зээлийн тэнцвэрийг зохицуулж байдаг"Яг vvн руу Кейнс довтолж няцаасан нь 1936 онд хэвлэгдсэн "Хєдєлмєр эрхлэлт, Хvv, Мєнгєний ерєнхий онол" хэмээх гол бvтээлд нь тусгалаа олжээ. :"Мєнгєний зах зээлд, хvмvvс хєрєнгийнхєє зарим хэсгийг кассандаа хєдєлгєєнгvй (нам дарж) байлгаж байдаг. Тэд vvнийгээ ямар нэг хvндрэлтэй vед хэрэглэхээр, эсвэл хожим ашиг олохоор, vгvй бол ердєє л болгоомжилон хаширлах vvднээс уг аргийг хэрэглэдэг. Ийм "хадгалахийг илvvд vзэхvй" нь тодорхой цаг vед хэт тархан дэлгэрснээр эдийн засгийн нийт эргэлт, коньюунктурыг "боож" эхэлдэг.Мєнгє тvгжигдсэн учраас эрэлт унана. Мєн урт хугацаатайгаар хєрєнгє оруулах, мєнгє байршуулах газар олдохгvй байгаа vед Мєнгє нь зээлийн хvvг хангалттай єндєр хэмжээнд єсгєж чадахгvй. Yvнтэй зэрэгцэн дутагдан буй эрэлтээс шалтгаалан нийт хєрєнгє оруулалт зогсоно"Мэргэжлийн хєрєнгє оруулагч, мєнгє байршуулагчийн хувьд тэр юу ярьж байгаагаа сайн мэдэж байлаа. Хэрэв "одоо нэрлэсэн цалин буурах юм бол хэрэглээний зардал хэмээх нєхцєл байдлийг аварч болох сvvлийн боломж замхран алга болно."Амьдрал дээр vнэ болон цалин нь онолчдийн баталж буй шиг удаан хугацааны турш хоорондоо "уян хатан зохициод" байж чадахгvй юм. (vнэ цалин 2 ийн хооронд маш бага хамаарал бий.) Зєвхєн энэ шалтгаанаар эдийн засаг хэмээх аварга тєхєєрємжийн дамжуулга руу "элс шороо орж " гацаадаг. Мєн "...зах зээлийн систем нь єєрєє бvрэн хєэдєлмєр эрхлэлтийг бий болгоно гэж байхгvй. Иймээс тєрийн оролцоо зайлшгvй хэрэгтэй. Улсаас хєрєнгє оруулалт-г дэмжиж урамшуулж байх ёстой...""Шуурга оволзон ширvvсч буй ороо бусгаа цагт эдийн засагчид бидэнд юy ч хэлж чадахгvй. Xарин салхи намжиж далай дахин тогтуун болсон vед л тэд..," гэж бичиж байлаа. Тэгээд тэрээр юм л бол "урт хугацааны дараа байдал сайжирна" гэж айлддаг эдийн засагчдийг шоолж, "урт хугацаанд бол бид бvгд vхнэ шvv дээ " гэдэг алдарт vгээ хэлсэн байдаг. Кейнс мянга мянган эдийн засагчдийн нvдийг нээж єгчээ. Мєнгє бол ямар ч гэмгvй ердєє л дамжуулах хэрэгсэл тєдий эд биш юм аа. Харин ч энэ нь хvнд хэцvv, урт удаан vргэлжилж болox хямрал, саатлийн эх vндэс болдог юм. Энэ илэрхийлэл нь одоо хир нь мєнгєний салбарт гарч буй ээлжит маргааны явцад ч гэсэн шинэ, актуэлл хэвээрээ байж, vнэ цэнээ алдаагvй л байна. Кейнс "олон улсын Клеаринг Унион байгуулах саналууд" хэмээх сvvлийн бvтээлдээ олон улсын мєнгєний (валютын) хэм хэмжээ, дvрэм журам ямар байвал зvгээр вэ гэдгийг судалж vзжээ. Тэр "Банкор" /Bancor/ гэж нэрлэсэн "дэлхийн мєэнгє"-ний зарцуулалтын талаар сануулан бичиж байв. 1970 аад оноос олон улсын валютын сан хэдий тєгс боловсруулаагvй ч "онцгой татах эрх" гэдгийг бий болгожээ.Одоо ч гэсэн олон, олон эдийн засагчид энэ замаар цаашид vргэлжилvvлэн "замнах" талаар санал нэгтэй буй.Кейнс хэрэглээний функц гэмээр цоо шинэ аналитк (тооцох арга) хэрэгслийг бий болгох гэсэн оролдлогийг эхлvvлсэн юм. Yvнгvйгээр эдийн засгийн шинжлэх ухааны"гарийн багаж" -нуудийг тєсєєлєхийн аргагvй.Цалин болон vнэ 2 ийн хооронд уялдаа холбоо бараг байхгvй, байлаа ч тэр нь их хойрго хєшvvн байдаг нь зах зээлийн нєхцєл байдлыг хvндрvvлдэг болохыг Кейнс ажиглажээ. Энэ "хойрго хєшvvн" байдлаас болон мєнгєний урсгалд гарч буй саатал гацаанаас ангижирах арга нь: "Тєр нєхцєл байдлаа засан тохинуулахын тулд єєрийн эдийн засгийн хvч нєєцєє тодорхой зорилготойгоор хаа шаардлагатай байгаа газар байршуулах " болой. Тvvний энэ ажиглалт, арга хэмжээ нь 1990 ээд онд ч тэр vнэн гэдэг нь батлагдсан юм.1930 аад онд : Хєрєнгє оруулалтын урсгалыг єдєєж сайжруулахийн тулд улсаас мєнгє зээлэх хэрэгтэй гэдэг нь тодорхой байлаа. Кейнс тухайн цаг vедээ Америкийн ерєнхийлєгч Франклин Д. Рузвелтийн санаачилгийг идэвхитэй хамгаалж, дэмжиж байсан гэдэг. Кейнсийг (1946) нас барсаны хойно ч тvvний залгамжилгчид vvнийг нь ягштал баримталсаар байлаа.Тэдний сурах бичгvvдэд гидравлик (усний тэнцэл зvй) тай зvйрлэж болох Кейнсийн санаа гvнзгий илэрч байдаг :"Тeр мєнгєний крант (гоожуур) -ыг чангалах эсвэл сулруулах замаар єєрийн хvссэнээр эдийн засгийг єдєєж урамшуулах эсвэл тогтворжуулан, намсгаж чадах юм аа"Энэ онолын дагуу бол хямралын vед улс єєрийн зардлын сувгийг онгойлгосноор эдийн засгийг эрчимжvvлнэ.Гэвч энэ философи нь 1970 аад онд "дампуурч" эхэлсэн юм. Зардлыг ихэсгэснээр эдийн засгийн єсєлтийн оронд улсийн тєсвийн хомсдол бий болж, улмаар єєр нэгэн сєрєг vр дагавар болох инфляци ихэсч байлаа. Зах зээлийн эдийн засаг нь Кейнсийн олж нэрлээгvй, огт єєр шалтгааны улмаас хямарч доройтдог байж болох юм. Кейнс эдийн засгийн гол гол асуудлуудаар хэрэглэхэд амар, цэгцтэй олон сайхан санаа, судалгааны аргачлалуудыг vлдээжээ. Мэдээж тэр нь бvх асуултанд хариулж чадах цорын ганц ерєнхий онол бол биш байлаа.