Showing posts with label НББОУСтандарт. Show all posts
Showing posts with label НББОУСтандарт. Show all posts

Танилцуулга
Энэ стандартыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэх буюу түүнээс хойшхи үеийг хамрах санхүүгийн тайлангуудад мөрдөгдөж байгаа бөгөөд нийт 55 заалттай. Энэ стандарт нь 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх СТОУС-ын нэмэлт өөрчлөлтийг багтаасан.
НББОУС 7 Мөнгөн Гүйлгээг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын Оршил, Үзэл баримтлал болон НББОУС 1 Санхүүгийн Тайлангийн Толилуулга, НББОУС21 “Гадаад Валютын Ханшийн Өөрчлөлтийн Үр Нөлөө”, НББОУС23 “Зээлийн Өртөг”, НББОУС8 “Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа”, СТОУС8 “Үйл Ажиллагааны Сегмент”, НББОУС27 “Нэгтгэсэн болон Тусдаа Санхүүгийн Тайлан”-тай хамтад нь судалбал зохистой. Эдгээр стандартуудыг удирдамж болгож нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулж мөрдөх шаардлагатай.

Зорилго
Энэ стандартын зорилго нь тухайн тайлант үеийн мөнгөн гүйлгээг үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүжилтийн үйл ажиллагаа гэж ангилж, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэн өгсөнөөр аж ахуйн нэгжийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн талаарх мэдээллээр хэрэглэгчдийг хангана. Ингэснээр мэдээлэл хэрэглэгчдэд дараах боломжийг олгоно. Үүнд:
а) аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх;
б) тухайн аж ахуйн нэгжийн өөрийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох;
в) хэрэглэгчид аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох хугацаа, түүний магадлалыг үнэлж дүгнэлт гаргадаг.

Хамрах Хүрээ
Аж ахуйн нэгж энэ стандартын шаардлагад нийцүүлж мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх бөгөөд түүнийг тайлант үе бүрийн санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болгон үзүүлнэ.


НЭР ТОМЪЁО
Мөнгөн хөрөнгө (Cash):
гар дээрх мөнгө болон хугацаагүй хадгаламж.
Мөнгөтэй адилтгах хөрөнгө (Cash equivalents):
үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт.
Мөнгөн гүйлгээ (Cash flow):
мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн урсгалууд
Үндсэн үйл ажиллагаа (Operating activities):
Аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа буюу хөрөнгө оруулалт санхүүжилтийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа.
Хөрөнгө оруулалтын үил ажиллагаа (Investing activities):
мөнгөтэй адилтгах хөрөнгийн тодорхойлолтод багтаагүй урт хугацаат хөрөнгө ба бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагаа
Санхүүжилтийн үйл ажиллагаа (Financing activities):
аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн өмч ба зээллэгийн бүтэц, хэмжээн дэх өөрчлөлтийн үр дүнд гарч байгаа үйл ажиллагаа.

Мөнгөн гүйлгээний мэдээллийн ач холбогдол
Мөнгөн гүйлгээний мэдээлэл дараах ач холбогдолтой:
а) санхүүгийн хөрвөх чадвар, төлбөр төлөх чадварын хэмжээ, түүний өөрчлөлтийн нөлөөллийг тооцож дүгнэлт гаргасан мэдээллээр хангах;
б) мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх;
в) мөнгөн гүйлгээний түүхэн мэдээлэл нь ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнийг үнэлэх болон харьцуулах загвар боловсруулах боломжийг олгох;
г) ижил ажил гүйлгээ ба үйл явдлыг бүртгэхдээ ялгаатай аргууд хэрэглэснээс үүсэх үр нөлөөг арилгадаг учраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг зэрэгцүүлэх боломжийг олгох;
д) ирээдүйн мөнгөн гүйлгээний талаар өнгөрсөн үед хийсэн үнэлгээний үнэн зөв байдал болон ашигт ажиллагаа ба цэвэр мөнгөн гүйлгээний хоорондын харилцан хамаарал, үнийн өөрчлөлтийн нөлөөг шалгахад ашиг тустай байдаг.

Мөнгөтэй адилтгах хөрөнгө
Мөнгөтэй адилтгах хөрөнгөд:
* Мөнгөтэй адилтгах хөрөнгийг богино хугацаат өр төлбөрийг барагдуулах зорилгоор эзэмшдэг. Түүнд 3 сар ба түүнээс богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна. Гэвч бодит шинжээрээ мөнгөтэй адилтгах хөрөнгө болж чаддаггүй өмчийн хөрөнгө оруулалтыг мөнгөтэй адилтгах хөрөнгө гэж үзэхгүй.
* Зарим улсад банкны овердрафтыг мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулж тооцно.
* Мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн хооронд гарсан шилжих хөдөлгөөнийг мөнгөн гүйлгээ гэж үздэггүй. Мөнгөн хөрөнгийн удирдлагад илүүдэл мөнгөөр мөнгөтэй адилтгах хөрөнгө рүү шилжүүлсэн хөрөнгө оруулалт хамаарна.

МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТАЙЛАГНАХ АРГУУД
Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах 2 аргын аль нэгийг ашиглан тайлагнана:
* Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх “шууд арга”;
* Мөнгөн бус шинжтэй ажил гүйлгээ, өнгөрсөн эсвэл ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого эсвэл төлбөрийг хойшлуулсан эсвэл хуримтлуулсны дүн, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн мөнгөн гүйлгээнд хамаарах орлого буюу зардлын зүйлийн үр нөлөөг харуулахын тулд ашиг, алдагдлыг тохируулдаг “шууд бус арга”.

ШУУД АРГА
Аж ахуйн нэгжийг шууд аргын дагуу үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээ тайлагнахыг сайшаан дэмждэг. Шууд арга нь ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллээр хангадаг бөгөөд энэ мэдээллийг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй. Шууд аргын дагуу, нийт мөнгөн орлого болон нийт мөнгөн зардлын мэдээллийг дараах эх үүсвэрээс авч болно:
* Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл:
* Дараах зорилгоор иж бүрэн орлогын тайлан дахь борлуулалт, борлуулсан бүтээгдэхүүний өртөг (санхүүгийн байгууллагын хувьд хүү болон түүнтэй адилтгах орлого мөн хүүний зардал, ба түүнтэй төстэй зардал) болон бусад зүйлүүдийг тохируулах замаар;
I. Тайлант хугацаанд бараа материал, үйл ажиллагааны авлага ба өглөгт гарсан өөрчлөлт;
II. Бусад мөнгөн бус зүйл;
III. Мөнгөн үр нөлөө нь зөвхөн хөрөнгө оруулалтын эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнээс бий болсон бусад зүйлс.

Шууд бус арга
Шууд бус аргын үед үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг дараах зүйлсийн үр нөлөөг тусгаж, ашиг, алдагдлыг тохируулах замаар тодорхойлдог:
* тайлант хугацаанд бараа материал болон үйл ажиллагааны авлага, өглөгт гарсан өөрчлөлт;
* элэгдэл, нөөц, хойшлогдсон татвар, гадаад валютаарх хэрэгжээгүй олз ба гарз, хараат компаний хуваарилагдаагүй ашиг зэрэг мөнгөн бус зүйлс;
* мөнгөн үр нөлөө нь зөвхөн хөрөнгө оруулалтын эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнээс бий болсон бусад бүх зүйлс.
Үүнтэй төстэйгээр, дэлгэрэнгүй орлогын тайлан дахь орлого, зардал болон тайлант хугацааны бараа материал, үйл ажиллагааны авлага ба өглөгийн тайлант үеийн өөрчлөлтийг харуулах замаар үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг толилуулж болно. Үндсэн үйл ажиллагааны орлого, зардал болон бусэд зүйлсийг санхүүгийн үр дүнгийн тайланд шууд бус аргаар тохируулахад дараах томъёог ашиглаж болно.



Цааш унших...

Танилцуулга

НББОУС-ын Хорооноос НББОУС 38 “Биет бус хөрөнгө”-ийг 1998 оны 9-р сард анх удаа хэвлэн нийтэлсэн нь НББОУС 9 “Судалгаа ба Хөгжуүлэлтийн Зардал”-ыг орлох болсон.
Энэ тайлбарт СТОУС-ын 2008 оны 12 сарын 31 хүртэлх нэмэлт өөрчлөлтийг багтаасан бөгөөд тус стандарт нь одоогийн байдлаар үндсэн 133, дүгнэлтийн үндэслэлийн 110 заалттай.

Зорилго
НББОУС 38 “Биет Бус Хөрөнгө”-н зорилго нь бусад стандартаар авч үзээгүй биет бус хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт болон хэмжилтийн шалгуурыг тодорхойлоход оршино. Энэ стандартаар биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, биет бус хөрөнгийн өртгийг тодорхойлох, болон биет бус хөрөнгийн хорогдуулалт ба үнэ цэнийн бууралтыг хэрхэн хэмжих тухай тайлбарладаг.

Хамрах хүрээ
Энэ Стандартыг дор дурдсанаас бусад биет бус хөрөнгийг бүртгэхэд хэрэглэнэ:
а) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын бусад Стандартаар зохицуулагддаг биет бус хөрөнгүүд;
б) НББОУС32 “Санхүүгийн Хэрэглүүр”: Тодруулга ба Толилуулгад тодорхойлсон санхүүгийн хөрөнгө;
в) СТОУС 6 “Ашигт Малтмалын Нөөцийн Хайгуул ба Үнэлгээ”-ний дагуу хүлээн зөвшөөрч бүртгэсэн хайгуул ба үнэлгээний хөрөнгүүд;
г) Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг нөхөн сэргээгдэхгүй нөөцүүдийг боловсруулах болон олборлох зардлууд. (НББОУС38.2)


НЭР ТОМЪЁО

Биет бус хөрөнгө (Intangible assets): Биет шинж чанаргүй, тодорхойлж болох, мөнгөн бус хөрөнгө.
Идэвхтэй зах зээл (Active market):
Дараах бүх нөхцлийг хангасан зах зээлийг хэлнэ:
* зах зээлд худалдаж байгаа зүйлс нь ижил төрлийн байх;
* ямар ч үед худалдагч, худалдан авагч нь бие биеэ олох боломжтой байх; ба
* хөрөнгийн үнэ нь олон нийтэд ил тод байх.
Хорогдуулалт (Amortization): хөрөнгийн элэгдүүлэх өртгийг ашиглалтынх нь хугацааны туршид системтэйгээр тооцсон хуваарилалт.
Хөрөнгө (Аsset):
дараах шинж чанарыг агуулсан нөөц:
* аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон: ба
* аж ахуйн нэгжид эдийн засгийн ирээдүйн үр өгөөж авчрахаар хүлээгдэж байгаа.
Дансны үнэ (Carrying amount): балансад байгаа хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан бууралтын гарзыг хассаны дараа хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн дүн.
Өртөг (Соst): хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах өдрийн бодит үнэ цэнэ буюу төлсөн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүн эсвэл хэрэв боломжтой бусад СТОУС, тухайлбал СТОУС 2 “Хувьцаанд Суурилсан Төлбөр”-т заасны дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхөд хуваарилсан дүн.
Хорогдуулах дүн (Depreciable amount): хөрөнгийн анхны өртөг, эсвэл өртөг хэмээн төлөөлүүлэн хүлээн зөвшөөрсөн дүнгээс үлдэх өртгийг хассан дүн.
Хөгжүүлэлт (Research): ихээхэн боловсронгуй материал, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйл явц, систем болон үйлчилгээг бий болгох, түүнийг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх судалгаа шинжилгээний болон бусад мэдлэгийг хэрэглэх үйл ажиллагаа.
Аж ахуйн нэгжийн тооцоолсон үнэ (Entity-specific value): хөрөнгийг тасралтгүй ашигласнаас болон тухайн хөрөнгийг ашиглалтын хугацааны эцэст данснаас хассанаас орно хэмээн тооцоолсон эсвэл зээлээр худалдан авна хэмээн тооцоолсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ.
Бодит үнэ цэнэ (Fair value): холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцож болох дүн.
Үнэ цэнийн бууралтын гарз (Impairment loss): хөрөнгийн нөхөгдөх дүнгээс илүү гарсан дансны үнийн дүн.
Мөнгөн хөрөнгө (Monetary assets): бэлнээр эзэмшиж байгаа мөнгө болон хүлээн авах мөнгөн дүн нь тодорхой эсвэл тодорхойлох боломжтой хөрөнгө.
Судалгаа (Research): шинжлэх ухаан, техникийн шинэ мэдлэг, санаа хайж олохтой холбоотой төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа тандалт.
Үлдэх өртөг (Residual value): хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой гарахаар хүлэгдээж буй зардлыг хассаны дараа тухайн хөрөнгөд байхаар тооцоолсон дүн.
Ашиглалтын хугацаа (Useful life):
* аж ахуйн нэгж тухайн хөрөнгийг ашиглах хугацаа; эсвэл
* аж ахуйн нэгжээс тухайн хөрөнгийн өртгийг хуваарилан шингээх бүтээгдэхүүний тоо хэмжээ, эсвэл түүнтэй адилтгах нэгж байна.

БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, тодорхойлогдох мөнгөн бус хөрөнгийг хэлнэ. (НББОУС 38.8)

Биет бус хөрөнгө нь дараах шалгуурын аль нэгийг хангавал түүнийг тодорхойлогдох хөрөнгө гэж үзнэ:
* Тусад нь авч үзэх боломжтой, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж уг хөрөнгийг тусад нь эсвэл холбогдох гэрээ, хөрөнгө, өр төлбөрийн хамт түрээсэлж, борлуулж, шилжүүлж, солилцох боломжтой байна; эсвэл
* биет бус хөрөнгө нь гэрээний буюу бусад хууль эрхийн актын дагуу тэдгээр эрхийн шилжүүлэгдэх эсвэл тусад нь авч үзэх шинж чанараас үл хамааран үүсч байвал. (НББОУС 38.12)
Биет бус хөрөнгийн нийтлэг жишээнд компьютерийн программ хангамж, патент, зохиогчийн эрх, кино зохиолын эрх, худалдааны тэмдэг, лиценз, франчайз, борлуулалтын эрх зэрэг орно.

ТОДОРХОЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦААТАЙ БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Хорогдуулах хугацаа ба хорогдуулах арга
Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус херөнгийг түүний ашиглалтын хугацаанд хорогдуулна. (НББОУС 38.97)
Биет бус хөрөнгийн анхдагч хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт нь НББОУС 16 “Үндсэн хөрөнгө”-тэй ижил төстэй байдаг. Биет бус хөрөнгийн хорогдуулалт нь хөрөнгийг ашиглахад эсвэл хэрэглэхэд бэлэн болсон үеэс эхэлнэ. Аж ахуйн нэгжийн хөрөнгөөс хүртэх эдийн засгийн хүлээгдэж буй өгөөжөөс хамааруулан энэ стандартад заасан шулуун шугамын арга, үлдэгдлийг давхар бууруулах арга ба үйл ажиллагааны нэгжийн аргыг сонгон хэрэглэж болно. Хэрэв аж ахуйн нэгжийн тухайн хөрөнгөөс хүртэх эдийн засгийн хүлээгдэж буй өгөөжийг тодорхойлох боломжгүй байвал хорогдол тооцох шулуун шугамын аргыг хэрэглэнэ.

Аж ахуйн нэгж тайлант жил бүр биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа, хорогдуулах арга, болон үлдэх өртгийг шалгах хэрэгтэй.

Тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгө
Биет бус хөрөнгөөс аж ахуйн нэгж хэдий хугацаанд өгөөж хүртэх нь тодорхойгүй байх үед ашиглалтын хугацаа тодорхойгүй биет бус хөрөнгө гэж үзнэ.

Тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг хорогдуулахгүй. (НББОУС 38.107)

Биет бус хөрөнгийн данснаас хасалт
Биет бус хөрөнгийг борлуулах эсвэл түүнээс ирээдүйн эдийн засгийн өгөөж хүртэх нь тодорхойгүй болох үед түүнийг данснаас хасна. Биет бус хөрөнгийг данснаас хасах үед түүний дансны үнэ ба хасалтаас олсон орлогын зөрүүгээр олз, гарзыг тооцож түүнийг тайлант үеийн ашиг, алдагдлын хэсэгт тусгана. (НББОУС 38.112-113)


Цааш унших...

Танилцуулга
Энэ стандартыг анх 1982 оны 3 дугаар сард НББОУС 16 Үндсэн Хөрөнгийн Буртгэл нэрээр хэвлэн нийтэлсэн бөгөөд 1993 онд НББОУС 16 Үндсэн хөрөнгө болгон өөрчилсөн байна.
Энэ тайлбарт 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх СТОУС-ын нэмэлт өөрчлөлтийг багтаасан болно.

Зорилго
Энэ стандартын зорилго нь үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн хандлагыг тодорхойлохоос гадна санхүүгийн тайлан хэрэглэгчдэд аж ахуйн нэгжүүдийн үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт, түүний өөрчлөлт зэрэг мэдээллийг олж харах боломж олгоно. Мөн үл хөдлөх хөрэнгө, барилга байгууламж болон тоног төхөөрөмжийн бүртгэл, хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнийн тодорхойлолт, элэгдлийн өөрчлөлт, үнэ цэнийн бууралтын гарз зэрэгтэй холбоотой бүртгэлийн асуудлыг авч үзнэ. (НББОУС 16.1)



Хамрах хүрээ
НББОУС-ын бусад стандартаар нягтлан бодох бүртгэлийн ялгаатай хандлага хэрэглэхийг шаардах эсвэл зөвшөөрөхөөс бусад бүх тохиолдолд энэ стандартыг үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ. (НББОУС 16,2)

Энэ стандарт нь дараах асуудлыг авч үзэхгүй. Үүнд:
1. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, эдгээр хөрөнгийг СТОУС 5 Борлуулахаар Эзэмшиж Байгаа Эргэлтийн Бус Хөрөнгө болон Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу бүртгэнэ;
2. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө (НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-г үз);
3. Судалгаа, хөгжүүлэлтийн үе шатанд байгаа хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт (СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-г үз);
4. Ашигт малтмал, газрын тос гэх мэт дахин сэргээгддэггүй нөөцийн бүртгэл. (НББОУС 16.3)

ТОДОРХОЙЛОЛТ
Дансны үнэ (Carrying amount): хөрөнгийн хүлээн зөвшөөрөгдсөн дүнгээс дараа үеийн хуримтлагдсан элэгдэл болон үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн
Өртөг (Cost): хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах өдрийн бодит үнэ цэнэ буюу төлсөн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүн эсвэл хэрэв боломжтой бусад СТОУС-д, тухайлбал СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-т заасны дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхөд хуваарилсан дүн.
Элэгдүүлэх өртөг (Depreciable amount): хөрөнгийн өртөг болон түүнтэй адилтгах дүнгээс үлдэх үнэ цэнийг хассан дүн.
Элэгдэл (Depreciation): хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацаанд системтэй хуваарилсан хуваарилалт.
Тусгай нэгжийн үнэ цэнэ (Entity specific value): хөрөнгийн тасралтгүй ашиглалт болон ашиглалтын хугацааны эцэст дэх данснаас хасалтын үед орж ирэх мөнгөн гүйлгээний эсвэл төлөхөөр тооцоолсон өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ.
Бодит үнэ цэнэ (Fair value): холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн.
Үнэ цэнийн бууралтын гарз (Impairment loss): хөрөнгийн нөхөгдөх дүнгээс давсан дансны үнийн дүн.

Үндсэн хөрөнгө (Property, plant and equipment); дараах шалгууруудыг хангасан биет зүйлсийг хэлнэ. Үүнд:
 үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээс эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглаж байгаа;
 нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах.
Нөхөгдөх дүн (Recoverable amount): хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүн.
Үлдэх өртөг (Residual value): хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа уг үйл ажиллагаанаас байгууллагад орж ирэх дүнг хэлнэ.

Ашиглалтын хугацаа (Useful life):
 хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа; эсвэл
 тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгж байна.

Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд
Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Үүнд:
 Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно.
 Хөрөнгийг ашиглах байрлалд авчрах ба ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд зардлууд.
 Хөрөнгийг анх олж эзэмших үед тухайн аж ахуйн нэгж нь буулгах, сэргээн засварлах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлуудыг өөрөө хариуцахаар тооцоолсон бол эдгээр зардлууд өртөгт орно. (НББОУС 16.16)

Элэгдүүлэх өртөг ба элэгдүүлэх хугацаа
Хөрөнгийн элэгдүүлэх өртөг нь ашиглалтын хугацааны туршид системтэйгээр хуваарилагдана. (НББОУС 16.50)
Хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үлдэх үнэ цэнийг санхүүгийн жил бүрийн эцэст дахин хянаж үзэх бөгөөд хэрэв эдгээрт өөрчлөлт орсон бол уг өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтөөр авч үзэж НББОУС8 “Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа”-ны дагуу бүртгэнэ. (НББОУС 16.51)
Хөрөнгийн үлдэх үнэ цэнэ нь хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү болтол эсвэл түүнээс илүү хэмжээгээр өсч болно. Хэрэв үлдэх үнэ цэнэ нь дансны үнээс давсан тохиолдолд үлдэх үнэ нь дансны үнээс бага болтол элэгдүүлсэн дүн нь тэгтэй тэнцүү байна. (НББОУС 16.54)
Элэгдэл байгуулах арга
Аж ахуйн нэгж нь үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулахдаа түүний ирээдүйд авчрах эдийн засгийн үр өгөөжөөс хамаарч тохирох аргыг ашиглана. (НББОУС 16.60)



Цааш унших...

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү стандарт нь 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх өөрчлөлтийг багтаасан бөгөөд 2009 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш хүчинтэй. НББОУС 2 Бараа Материалыг 1993 оны 12 дугаар сард хэвлэн нийтэлсэн бөгөөд 1999, 2000 онуудад нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн. 2003 оны 12 дугаар сард хянан засаарласзн стандартыг хэвлэн гаргасан. Мөн СТОУС 8 Үйл Ажиллагааны Сегмент, СТОУС-ын Сайжруулалтын хамт өөрчлөгдсөн.

ЗОРИЛГО
Энэ стандартын зорилго нь бараа материалыг бүртгэх бүртгэлийн аргыг тодорхойлоход оршино. Бараа материалын бүртгэлийн үндсэн асуудал нь хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх дүн, холбогдох орлогыг хүлээн зөвшөөрөх хүртэл дараагийн үеүдэд тусгах өртгийн дүнг тодорхойлох явдал байдаг. (НББОУС 2.1)
Ихэнх бизнесийн байгууллагууд нь бараа материалыг өртгөөс нь илүү үнээр борлуулж уг зөрүүгээр ашиг хуримтлуулдаг, Мөн бараа материалын дүн нь тэдний санхүүгийн тайланд материаллаг нөлөө үзүүлдэг учир түүний өртгийг үнэн эөв, найдвартай тооцох зайлшгүй шаардлага гарч ирдэг.
Энэ стандарт нь өртөг тодорхойлох болон цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл бууруулах бичилтийг оролцуулан түүнийг дараагийн үеүдэд зардал гэж хүлээн зөвшөөрөх хүртэл удирдамжаар хангана. Мөн бараа материалын зарлагын өртөг тооцох аргыг хэрхэн ашиглах удирдамж болно.
Өөрөөр хэлбэл энэ стандарт нь бараа материалыг худалдан авахаас эхлээд, өртөг тооцож, санхүүгийн тайланд тусгаж, данснаас хасах хүртэл бүхий л үе шатанд бүртгэлийн удирдамж болно. Мөн бараа материалд хамаарах болон хамаарахгүй зүйлсийг тодорхойлж өгсөн болно.

НЭР ТОМЪЁО
Бараа материал (Inventories): бараа материалд дараах хөрөнгө орно:
• бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эээмшиж байгаа хөрөнгө
• дээрх борлуулалтын зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, буюу
• үйлдвэрлэлийн дамжлага эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглах гэж байгаа материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа хөрөнгө.
Цэвэр боломжит үнэ цэнэ (Net realisable value): бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүн юм.
Бодит үнэ цэнэ (Fair value): холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн юм.

БАРАА МАТЕРИАЛЫН ҮНЭЛГЭЭ
Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлнэ. (НББОУС 2.9)
Хадгалалтын горим алдагдах, байгалийн гамшиг тохиолдох, эсвэл эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр бараа материал гэмтэж муудах, чанараа алдах, борлуулалтын үнэ нь буурах тохиолдол байж болно. Мөн тооцоолсон иж бүрдлийн зардал болон зар сурталчилгаа, сав баглаа боодол гэх мэт борлуулалтын зардал өссөнөөс бараа материалыг өртгөөс нь илүү үнээр борлуулах боломжгүй болдог.
Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлэх нь:
• Бараа бэлэн бүтээгдэхүүний хувьд түүний борлуулахаар тооцоолж буй үнээс,
• Түүхий эд хангамжийн эүйлсийн хувьд ашигласнаас бий болох өгөөжөөс илүү үнээр үнэлж болохгүй гэсэн зарчимтай нийцүүлж байгаа хэрэг юм,
Тайлант үе бүрт цэвэр боломжит үнэ цэнийг шинэчлэн тогтоож өртөгтэй нь харьцуулах ёстой. (НББОУС 2.33)
Хэрэв цэвэр боломжит үнэ цэнэ нь өртгөөс бага тохиолдолд “үнийн бууралтын гарз” үүсэх бөгөөд уг гарзыг тухайн тайлант үеийн зардал гэж үэнэ.
Өмнө нь бараа материалын өртгийг бууруулж бичихэд нөлөөлсөн хүчин зүйл үгүй болсон эсвэл эдийн засгийн байдал өөрчлөгдсөний улмаас цэвэр боломжит үнэ цэнэ өсч болно. Энэ үед бууруулсан дүнг буцаан бичиж өртөг ба өөрчилсөн цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар бараа материалын дансны шинэ үнийг тодорхойлно.
Жишээлбэл: Өмнө нь борлуулалтын үнэ буурсанаас цэвэр боломжит үнэ цэнээр бүртгэгдсэн бараа материал нь дараагийн тайлант үед байсан бөгөөд түүнийг борлуулалтын үнэ өссөн байж болно.
Цэвэр боломжит үнэ цэнийг тооцохдоо бараа материалыг ямар зорилгоор ззэмшиж байгааг харгалзах хэрэгтэй. Жишээлбэл, борлуулалтын эсвэл үйлчилгээний гэрээгээ биелүүлэхээр аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцохдоо гэрээний үнийг үндэслэнэ
Бараа материалыг гол төлөв зүйл тус бүрээр цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулдаг. Гэхдээ зарим тохиолдолд ижил төрлийн буюу харилцан холбоотой бараа материалыг бүлэг болгох нь тохиромжтой.
Бараа материал нь ижил зориулалтаар ашиглагддаг, газар зүйн ижил байршилд үйлдвэрлэн борлуулагддаг, нэг үйлдвэрлэлийн шугамд хамаардаг бөгөөд тэдгээрийг тухайн үйлдвэрлэлийн шугамын бусад бараа материалаас тусад нь үнэлэх боломжгүй үед хамааралтай тохиолдол юм.

Жишээ. Өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлэх нь

2008 оны 12 дугаар сарын 30-нд "А" компаний агуулахад байсан 4.000 төгрөгийн өртөгтэй 400 ширхэг бараа гэмтсэн байсан. Борлуулалтын менежер гэмтэлтэй барааны борлуулалтын үнийг 2.000 төгрөгөөр бууруулж 3.800 төгрөгөөр худалдах боломжтой гэж үзсэн бөгөөд борлуулалтын зардал нийт 80.000 төгрөг гэж тооцоолсон.
Өртөг 1.600.000 > Цэвэр боломжит үнэ цэнэ 1.440.000
Энэ тохиолдолд барааг борлуулснаас орж ирэх дүн нь түүний өртгийг нөхөхгүй учир санхүүгийн тайланд цэвэр боломжит үнэ цэнэ буюу 1.440.000 төгрөгөөр тусгана.

Жишээ. Үнийн бууралтын буцаалт
2008 оны 12 дугаар сарын 31-нд "А" компаний барааны өртөг 80.000 төгрөг, цэвэр боломжит үнэ цэнэ нь 70.000 байсан 2009 оны 3 дугаар сарын 31-нд бараа борлогдоогүй байсан ба цэвэр боломжит үнэ цэнэ нь 75.000 төгрөг болж өөрчлөгдсөн.
2009 оны 3 дугаар сарын 31-нд барааны цэвэр боломжит үнэ цэнэ нэмэгдсэн учир 10.000 төгрөгийн үнийн бууралтыг буцааж балансад 75,000 төгрөгийн бараа материал тайлагнана.
Өртөг 80.000 > Өөрчилсөн цэвэр боломжит үнэ цэнэ 75,000

Журналын бичилт.
2008.12.31
Дт Үнийн бууралтын гарз 10.000
Кт Бараа материал 10.000
2009.03.31
Дт Бараа материал 10.000
Кт Үнийн бууралтын буцаалт 10.000
Дт Үнийн бууралтын гарз 5.000
Кт Бараа материал 5.000


Цааш унших...