Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй байдаг юм байна. Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагчид гол тєлєв дэвших чиглэлтэй байдаг. Эдийн засаг нь эдийн засагчдийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид нь эдийн засгийн уналтын үндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаа байдаг хачирхалтай баримт байдаг юм байна. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдийн нэр хүнд єндєр байдаг ба үүнийг зургадугаар хууль гэдэг. Эдийн засагч хүн сургуульд олж авсан боловсрол ба техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал эгэл хүн, эдийн засагч хүн хоёр хонь тоолж байна гэж саная. Эгэл хүн хониныхоо зєвхєн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр нь тоолно. Харин эдийн засагч хүн хонины хєлийг тоолох ба гарсан үр дүнг нь дєрєвт хувааж үнэн зєв хариуг гаргана. Энэ бүхнээ тооны машин ашиглан бодно. Эдийн засагчид тооцоо хийхдээ єєрийнхийг ашиг олохоор , улсынхныг єндєр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч ямар ч муу мэдээг хүнд хүргэхдээ утга санааг нь єєрчлєхгүйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал нэг хүнд ногдох хүнсний хэмжээ багассан тохиолдолд "нэг хүнсэнд ногдох хүний тоо нэмэгдлээ" хэмээн мэдээлэх жишээтэй.

0 сэтгэгдэл