Энэ тестийг ажиллаад үзээрэй.
1. Компани 2000.0 төг хөрөнгө, өр төлбөргүй, 2000.0 төг эзэмшигчдийн өмчтэй байна. 500.0 төг-ийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авсан. Дараахийн аль нь энэ ажил гүйлгээний үр дагавар вэ?
а. Хөрөнгө ба эзэмшигчдийн өмч 500.0 төг буурна.
б. Хөрөнгө өөрчлөгдөхгүй ба эзэмшигчдийн өмч 500.0 төг буурна.
в. Хөрөнгө ба өр төлбөр 500.0 төг өснө.
г. Эзэмшигчдийн өмч 500.0 төг буурч, өр төлбөр 500.0 төг өснө.
2. 5 жил ашиглах хугацаа бүхий машины элэгдлийг ашигласан жилийн нийлбэрээр жигнэх аргаар тооцдог. 2 дахь жилийн хувьд элэгдэл тооцох хувь хэд байх вэ?
а. 2/3 в. 4/15
б. 2/15 г. 4/5
3. Бондыг 30,000 төг-ийн урамшуулалттай гэхдээ 40,000 төг-ийн гаргалтын өртөгтэйгээр борлуулсан санхүүжилтийн зардал нь:
а. өснө
б. Буурна
в. Нөлөө байхгүй
г. Тухайн нөхцөлөөс шалтгаалан өсөх юм уу буурна
4. Банкны тохируулгын тайлан гаргахад банкны тайлангаас дараах зүйлээс алийг нь хасах вэ ?
а. Банкны үйлчилгээний төлбөр
б. Гар дээр байгаа чек
в. Хүрэлцээгүй сантай гэж тэмдэглэн буцаасан чек
г. Замд яваа хадгаламж
5.Жилийн найдваргүй авлагын хэмжээг тогтооход дараах аргуудын аль нь Зохицох зарчимд илүү ойрхон вэ ?
а. Борлуулалтын хувиар тооцох арга
б. Дансны авлагын үлдэгдлээр тооцох арга
в. Найдваргүй авлагын зардлыг бүртгэх Шууд арга
г. Авлага төлөгдөх хугацаагаар тооцох арга
6. Дуусаагүй үйлдвэрлэлийн иж бүрдлийн хувийг эквивалент бүтээгдэхүүний тооцоонд дараах аргаар хэрэглэнэ.
Ажлын захиалгын Үйлдвэрлэлийн үе шатны
а. Үгүй Үгүй
б. Тийм Үгүй
в. Үгүй Тийм
г. Тийм Тийм
7. 2002.09.01-нд “Х” компани Голомт банкинд 1800000 төг өрийн бичиг гаргасан бөгөөд 12%-ийн хүүтэй , жилийн үндсэн төлбөрийг 3 удаа тэнцүү хэмжээгээр хийх ёстой. Энэ өдрийн банкны хүүгийн түвшин 11% байсан. Эхний удаагийн хүү ба үндсэн төлбөрийг 2003.09.01-нд хийсэн.
2002.12.31-рх хуримтлагдсан хүүгийн хэмжээг тооцоол
а. 44000 в. 66000
б. 48000 г. 72000
8. Компанийн хүнд үйлдвэр дэлбэрснээс болж учирсан хохирлыг төлүүлэхээр нэгэн ажилтан 2000000 төг 2002.02.05-нд нэхэмжилсэн. Хуулийн зөвлөх нөхөн төлбөрийг 500000 – 1000000 төг байхаар тооцоолсон. Нэхэмжлэл гаргасан ажилтан уг заргыг 900000 төг барагдуулахыг шүүхэд санал болгосон боловч компани зөвшөөрөөгүй. 12.31-ний балансад компани заргаас үүссэн өр төлбөрийг хэд гэж тайлагнах ёстой вэ?
а. 2000000 в. 900000
б. 1000000 г. 500000
9. Компани Орлого бүртгэх хэсэгчилсэн борлуулалтын аргыг ашигладаг. 2002 оны үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл:
Хэсэгчилсэн борлуулалт 1000000 төг
Тогтмол борлуулалт 600000
Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 500000
Тогтмол борлуулалтын өртөг 300000
Ерөнхий ба удирдлагын зардал 100000
Хэсэгчилсэн борлуулалтын цуглуулалт 200000
2002 оны цэвэр ашиг нь:
а. 400000 в. 300000
б. 200000 г. 100000
10. Компани 2002 оны эхээр ашигт малтмал тунгаах хөрөнгө худалдан авсан. Энэ хөрөнгийн өртөг 9000000 төг. Ашигт малтмалын нөөц 1000000 тн. Хэтийн тооцоогоор уг хөрөнгийг дараагийн ашигт малтмалын ажилд 2000000 төг борлуулна. Газрын хадгалалтад 100000 төг зарцуулна. Анхны худалдан авалтын дараах зардлууд:
Судалгааны зардал 3500000 төг
Өрөмдлөг, ухалттай холбоотой боловсруулалтын
зардал 3200000
Тоног төхөөрөмжийн угсралттай холбоотой зардал 4600000
2002 онд тус компани 50000 тн ашигт малтмал олзворлосон. Компанийн бүртгэх хорогдлын дүн хэд байх вэ?
а. 825000 в. 750000
б. 930000 г. 785000
11. Компани барилгын Гэрээ гүйцэтгэлийн хувийн аргыг хэрэглэдэг. 2000 онд 9000000 төг тогтсон үнэтэй барилгын гэрээнд ажиллаж эхэлсэн. Холбогдох мэдээлэл:
12 сарын 31
2000 200 1
Гүйцэтгэлээрх зардал 3900000 6300000
Гэрээний тооцоолсон зардал 7800000 8100000
2001 оны жилийн эцсээр компани ямар хэмжээний орлого хүлээн зөвшөөрөх вэ?
а. 100000 в. 600000
б. 300000 г. 700000
12. 2001.01.01-нд “Жаст” компани “Н” компанийн энгийн хувьцааны 15 хувийг 600000 төг худалдан авсан. Компани хөрөнгө оруулалтыг өртгийн аргаар бүртгэсэн. Холбогдох мэдээлэл:
2001 2002
Цэвэр ашиг 300000 900000
Төлсөн ногдол ашиг 0 1000000
2002 оны жилийн эцсийн орлогын тайланд “Жаст” компанийн дээрх хөрөнгө оруулалтаас ашгийн дүн хэд вэ?
а. 135000 в. 150000
б. 180000 г. 45000
The Genius of China
13 years ago
batodoo shine onii mend xyrgii..:-)
Hi, Bato. Happy new year!
Uu, laitai. Odoo ballaad baih yom bgaa biz dee
Hariu ni baihguumuu
Хариу нь байхгүймуу???