Энэхүү нийтлэлийг оруулсан учир нь даяаршиж байгаа энэ ертөнцөд харьцахгүй улс гүрний хүн гэж байхаа болиод байгаа үед та биднээс хэн нэгэн найз маань "ЯАГААД ТАНАЙ УЛСЫГ МОНГОЛ ГЭЭД НЭРЛЭСЭН ЮМ БЭ?" гэсэн асуулт тавихад ядахад нэг таамналын үндсэн дээр ингээд биднийг монгол гэж нэрлэсэн юмаа гэж хэлж чаддаг байх ёстой болов уу, гэсэн үүднээс нийтлэлээ. Санал бодлоо comments болон чалчих газар үлдээвэл талархах байна. Та бүхний бодлыг уншмаар байна. Түүхийн хичээл дээр "Монгол хэмээх нэрийн учир" хэмээх сэдвээр семинарын хичээл хийлээ. Миний баримтласан таамнал бол Монголчууд бөөгийн шашин шүтдэг байсантай холбоотойгоор Монгол гэдэг нэр нь "Мөнх-гал, Мөнх тэнгрийн гал, Мөнх тэнгэр" гэсэн үгнээс үүдэн нэрийдсэн болов уу? гэсэн таамаглалууд юм. Эш сурвалж нь:
- Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байсан."
- Түүхч Элдэнтэй, Ардаажав: "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Мөн энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
- Өвөрмонголын түүхч Гаваа: Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтныудамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүд болон бусад таамналууд дээр тулгуурлан өөрийн таамналыг гаргасан болно.
sonirxoltoi blog bna
Nz ni heden jiliin umnu 1 soninoos ingej bsan yom bna: 'Mongol' gedeg ner
1d. "Onon gol'
2t. "Olon gol" gesen ugnuudees garalt gej. Edgeer ugnuur tsagiin yavtsad "Mongol" gesen utgatai bolson bol uu? gej.
Chi yu gej bodoj bna, mani ni taamaglahdaa, yer ni magadgui gej bodoj bgaa shuu.
Ter "Munkh tenger"t holbootoi gedeg ch unen bj magadgui.