Америкийн мэдээллийн технологи дахь бизнесмэн. "Делл Компьютер Корп” компанийг vvсгэн байгуулагч, эзэн, захирлуудын зєвлєлийн дарга. Уг компани нь компьютерийн систем, программ хангамж зэргийг зохион бvтээх, vйлдвэрлэх салбарт тэргvvлдэг юм. «Форчун» сэтгvvлийн vзэж буйгаар Дєлл 40 нас хvртэлх Америкийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтыг тэргvvлж байгаа аж. Тvvний хєрєнгє ойролцоогоор 21.5 тэрбум доллартай тэнцэнэ.Тvvхэнд ямар ч боловсролгvй хvмvvс єндєр амжилтанд хvрч, Нобелийн шагнал гардан насаараа идэх мєнгєтэй болж байсан жишээ олон бий. Гэхдээ тохиолдол бvрт тэдгээрээс багагvй шургуу зан, зорилгодоо хvрэх гэсэн эрмэлзэл зэрэг шаардагдаж байсан тул vйл ажиллагааны иймэрхvv арга барилыг тохиромжтой гэж vзэж болохгvй юм. Энэхvv «дипломгvй» омгийи нэг гол тєлєєлєгч бол 19 насандаа сургуулиа орхисон ч гэлээ єнєєдєр доч хvрээгvй дэлхийн хамгийн баян хvн болсон Майкл Делл билээ. Тэрбээр «бурхи тэр бумтнуудаас» ч илvv баян бєгєєд тvvний худалдааны тэмдэг нь «Ай-Би-Эм» болон «Эппл» зэрэг мангасуудтай эн зэрэцэнэ. Хэдийгээр Делл ямар ч гоц гойд зvйлийг зохион бvтээж vйлдвэрлээгvй ч тэрбээр маш сайн худалдаачин, удирдан зохион байгуулагч болж чадсан аж. Майкл АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод 1965 оны хоёрдугаар сар эмч Александр Делл болон бирж дээр ажилладаг тvvний эхнэр Лоррейн нарын гэр бvлд тєржээ.Тэд боломжийн орлоготой байсан тул дунд ангийн дээд оргилд гарч чадав. Тvvний баримталдаг амьдралын загвар, зарчим нь хоосролд хvргэхгvй гэж боддог байсан тул доктор Делл хvvдээ эмчийн мэрэгэжил сонгохыг хатуухан зєвлєж байсан гэдэг. Хэдийгээр бяцхан хvvгийн бие даасан байдал шаргуу зан, гvйлгээ ухаан зэргийг Лоррей анзаарсан ч єєрийнхєє бодол санааг дэмжиж байсан нь гайхал тєрvvлмээр. Эх нь мєнгєний гvйлгэээг зохицуулах хэлтсийн дарга байсан тул Майкл хар багаасаа эдийн засгийн байдал, инфляцийн тvвшин болон аль нэг vйл явдал, хувьцаа худалдан авах таатай нєхцєлийг бvрдvvлж байгаа талаарх эцэг, эхийнхээ яриаг сонсож єсчээ. Ийнхvv хар багадаа л бизнест амжилт олохын тулд «аятайхан ашиглах хэрэгтэй гэдгийг яс махандаа шингээж авав. Заримдаа Майкл ажил хэргийг ямар нэг зуучлагчгvйгээр явуулахын давуу талыг мэдрэн vнэлэх болжээ. Шуудангийн марк цуглуулж эхлээд тэр худалдан авах мєнгєний эх vvсвэртэй болохын тулд ойролцоо , хятад хоолны газар хоол хvргэгчээр ажилд орсон байна. Єєрийн сонирхолдоо хєтлєгдсєн залуу цуглуулагч марк цуглуулгын тухай ном зохиол болов. Марк єдєр ирэх тусам vнэд орж байгааг тэр олж мэджээ.Гэрт нь таарч тохрох боломжийн талаар юу яригдаж байсныг санаад Майкл нэвтрэхээр шийдсэн байна. Тэр vед тухайн нутгийн эдийн засаг цэцэглэн хєгжиж байсан учир марк цуглуулагчид ч идэвхтэй хєдєлгєєнд оржээ. Маркны vнэ цаашид ч єснє гэсэн дvгнэлтэнд Делл хvрсэн бєгеєд энэхvv боломжийг алдаж болохгvй гэдгийг тэрбээр ухаарав. Майкл ихэнхдээ маркийг худалдаан дээрээс авдаг байлаа. Тэдгээрийг зохион байгуулагчид vйлчилгээнийхаэ хєлсєнд комиссын овоо мєнгє халааслана. Тэдэнд мєнгє тєлж єєрийн гэсэн худалдааг зохион байгуулах нь зvйтэй гэж МАйкл бодов.Тvvний урьдчилсан таамаглалаар маркны vнэ цаашид ч єсєх тєлєвтэй байсан учир худалдан авагчдын тоо ч гэсэн буурахгvй гэдэг нь ойлгомжтой байлаа. Vvнийг бий болгосноор тэрбээр уг бизнесийг илvv сайн мэдэж авахас гадна худалдаанаас комиссын мєнгє халааслах нь тодорхой болжээ.Ингэж залуу ажил хэрэгч хvн єєрийн амьдрал дахь хамгийн анхны тєслийг хэрэгжvvлэхэд ханцуй шамлан оров.Юуны тvрvvнд Делл єєрийн танил цуглуулагчидтайгаа нэгэн тохиролцоонд хvрсэн аж. Тэдгээрнь тvvний комиссын мєнгєний оронд єєрсдийн цуглуулгаасаа зарим нэг маркийг єгчээ. Дараа ньбичгийн машинаар 12 хуудас бvхий каталог /танилцуулга/ цохин бэлэн болгоод орон нутгийн сэтгvvлд «Деллын маркнууд» нэртэй гарчиг бvхий зарлал єгєв. Энэ наймаанаас Майкл хоёр мянган доллар олсон байна. Нэг удаа Александр Делл хєвгvvдтэйгээ Мексикийн булан руу загасчлахаар явжээ. Хоёр ах нь загас барьж байх хооронд балчирхан Майкл эрэг дээр суун уйгагvй гэгч нь нэгэн зэрэг олон арван дэгээ аваад явчих зvйл бvтээж байв. Томчууд ч тvvнийг харан хєхрєлдєж байлаа. Єдрийн хоол дєхєх vед тэрбээр бvтээлээ хийж дуусгасан гэнэ. Гэсэн хэдий ч гэртээ харих цаг болоход Майкл бусдаас олон загас барьсан байжээ. Vvнээс хойш амьдралы ямар ч нєхцєл байдалд Делл «Хэрэв чамд ямар нэг гоё санаа тєрвєл тэр дарум тvvнийг туршиж vзэх хэрэгтэй» гэсэн зарчмаар явах болов. Сургуулийн ахлах ангид ч Майкл гараа хумхин суугаагvй аж. Тэрбээр хотын «ХьюстонПост» сонины захиалгын хуудсыг борлуулснаар мєнгєтэй болохоор шийдэв. Гэхдээ тус хотын оршин суугчдын vvд хаалгыг онголзуулсангvй. Юун тvрvvнд Майкл захиалагч болох магадлал бvхий хvмvvсийн нэрсийг олжээ. Дараа нь хvн бvрд хоёр долоо хоног сонин vнэгvй захиалах эрх олгосон захидал явуулав. Vvн дээр Делл 18 мянган доллар олж тэр vед Америкт ховор байсан ВМ машин авч унасан гэдэг. 17 настай хvv халааснаасаа баахан бэлэн мєнгє гаргаж ирээд тооцоогоо хийхэд машин наймаалагч эр золтой л хэлээ зажлаагvй аж.Майкл математикийн гvнзгийрvvлсэн сургалттай ангид суралцаж математикийн олимпиадад байнга оролцдог байсан учраас тооцоолон бодох техникт хорхойсох болсон нь нэг их гайхаад байх зvйл биш юм. Делл компьютерийн сэдэв бvхий хэвлэлvvдийг тогтмол уншдаг байсны дээр vеийн хамгийн сайн персонал компьютер болох «Эппл М»-ыг худалдан авахын тулд мєнгє цуглуулах болов. Харин тvvний тєрсєн єдрєєр эцэг, эх нь ийм машин бэлэглэтэл мань хvн тvvнийг тэр даруй задалж орхисон гэнэ. Деллын эцэг уурлаж бухимдахдаа галзуурах дєхжээ. Тэр vед «Эппл» маш vнэтэй байсан тул эцэг нь тvvнийг компьютерээ эвдчихээд янзалж чадахгvй байна гэж бодов. Харин Майклын хувьд тvvнийг яаж ажилладгийг мэдэх нь хамгийн чухал байлаа. 1981 онд «Ай-Би-Эм» зах зээлд «Эппл» загвараас хvчин чадал ихтэй єєрийн анхны персонал компьютертай гарч иржээ. Хэдийгээр Делпд бизнест хуримтлуулсан хангалттай туршлага, мэдлэг байгаагvй ч гэлээ ажин хэрэгч ертєнц чухам энэ компьютерийг таалан соёрхох болно гэдгийг мэдрэв. Єєрийн персонал компьютерийн чадвар, боломжийн талаар илvv ихийг мэдэн тvvний ажлын тодорхойлолтыг сайжруулах vvднээс Майкл компьютерийн гол бvрэлдэхvvн хэсгvvд дээр туршилт хийх болжээ. Ийнхvv ой санамжийн муvд, монитор зэрэг эд ангиудыг нь сольж эхлэв. Туршилтын дvндмэндэлсэн “компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бєгєєд олсон мєнгєєрєєр олон эд анги, дагалдах хэрэгслvvдийг худалдан авч бvх юмыг дахин давтсан аж. Удалгvй тvvнийг хотынх нь бvх наймаачид таньдаг болсон тєдийгvй тvvнд шаардлагатай эд ангиудыг бєєний vнээр нийлvvлэх болжээ.Єєрийн стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тэрбээр тооцоолон бодох техник зардаг дэлгvvрvvдтэй ширvvн єрсєлдєєн бий болгоно гэдгийг залуу бизнесмэн ухаарав. Зєвхєн vнэ болон чанараар ч бус, мєн сервисын vйлчилгээгээрээ ч гэсэн. Vvний vр дvнд боломжийн ашиг олж болох байлаа.Тvvний ємнє нээгдэж буй боломжийг мэдрээд Майкл яаравчилж эхлэв. Гэтэл эцэг эх нь тvvнд саад болж, том ахыгаа даган анагаах ухааны коллежид элсэн орохыг шаардажээ.1983 онд Делл Остин хот дахь Техасын их сургуулийн биологийн факультутад элсэн оров. Тэр vед уг сургуульд 50 мянга орчим оюутан суралцаж байсан бєгєєд тэд бvгд нэг жилийн сургалтынхаа тєлбєрт есєес 14 мянган доллар гаргах чадалтай байлаа. Тvvний ємнє нээгдсэн боломжоос болж толгой нь эргэж эхлэв. Оюутнууд єндєр технологийн ертєнцєд орохыг ихэд хvсч байсан боловч дилерvvд єндєр хэрэгцээ болсон персонал компьютерийг борлулахдаа тэднээс галзуурмаар их мєнгє авч байжээ. «Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ойлгосон. Тvvнийг бvтээсэн vнэнээс борлуулах vнэ хамаагvй єндєр байлаа. Дээр нь сервис vйлчилгээ тун тааруу байсан юм.Тvvний бодит vнэ 600 доллар хvрэхтэй vгvйтэй байхад хvмvvс персонал компьютерийг гурван мянган доллараар худалдан авч байсныг би харсан.”Ай-Би-Эм” л гэхэд эдгээр эд ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс «худалдан авч угсраад нэг компьютерийг дилерvvддээ хоёр мянган доллараар зардаг байсан» гэж Майкл єгvvлжээ. Харин дилерvvд цааш нь тэдгээрийг нэг бvрийг нь гурван мянган доллараар борлуулан ашиг олж байв.Иймэрхvv «сервис» vзvvлсэн дилерт дээрх мєнгийг тєлєх нь утгагvй гэдгийг Делл ойлгосон байна. Эцсийн хэрэглэгчид дилерийг алгасан vйлдвэрлэгчээс комьютерийг нийлvvлэх санаа тvvний толгойд бий болов. Майкл ч удахыг бодсонгvй. «Ай-Би-Эм» дилерvvдээс бvтэхгvй зvйлийг шаардаж байсныг тэр мэдэж байлаа. Борлуулж болох тооноос илvv компьютер vйлдвэрлэх нь хэтэрхий эрсдэлтэй байв. Майкл дилерvvдээс агуулахад нь илvvдэлтэй байсан эд ангиудыг худалдан авч оюутны байрны єрєєндєє бэлэн машин угсарч эхэлжээ. Эхэндээ Делл тэдгээрийг хєрш оюутнууддаа худалдаж байсан хожим сонинд зар єгєх болсон аж. Тэрбээр «хэрэглэгчдэд зориулагдсан» єєрийн компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.Тодорхой хэрэглэгчид зориулагдсан персонал компьютер угсрах энэхvv системд л тvvний санааны гол утга учир оршиж байсан юм. Тєдєлгvй Делл компьютеруудаа бизнесмэнvvд, хувиараа эмчлэгч эмч нар, хууль зvйн товчоонууд амжилттай борлуулах болжээ. Сурахад зориулагдах цаг тун хомс болж эхэлэх тул эцэг, эх нь санаа зовних болов. Эцэг нь тvvнд эхлээд дипломоо авчихаад дараа нь бизнес хєєхийг зевлєсєн байна. Майкл зєвшєєрсєн боловч нэг сарын дараа л гэхэд дахин компьютер наймаалах болжээ. Хожим нь "Энэ боломжийг алдах ёсгvй байлаа" гэж хэлсэн билээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 50 мянга гаруй долларт хvрээд байв. Нэгдvгээр дамжааны хавар оюутан залуу урьдын адил компьютерийн бизнесээ эрхэлж байгаа хэмээн эцэг, эхдээ хэлэн тэднийг алмайруулж орхижээ. Тvvнчлэн хичээл сургууль vvнд нь саад болохоос бус нэмэр болохгvй байгааг хэлж орхисон аж. Эцэг эх нь Майклыг зуны амралтаараа дампууран хичээлээ хийх байх гэж бодож байсан нь талаар болов. Остинд эргэж очоод Делл єєрийн бvх хуримтлалаараа дэнчин тавин 1984 оны тавдугаар сарын 3-нд «Делл Компьютер Корп.»-ыг vvсгэн байгуулжээ. Тэгэхэд тэрбээр дєнгєж 19 настай байлаа.Шинэхэн пvvсийн эзэн нэг єрєє ажлын байр тvрээслэн авсны зэрэгцээ анхны ажилтан болох 28 настай менежерийг ажиллуулах болов. Делл урьдий адил «Ай-Би-Эм» персонал компьютерийн суурин дээр ажиллан тэдгээрийн тухайн vед хэрэглэгчдийн дунд эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв. «Делл»-ын баримтлах зарчим нь «Хэрэглэгчдэд агуулахад хэвтэж буй зvйлийн бус хэрэгтэй зvйлийг нь тvгээ. Дээр нь бусдаас хямд vнээр» гэж тодорсон юм. Ингэснээр Майкл vйлдвэрлэлийн процессоос «агуулах» гэдэг ухагдахуун алга болгоогvй боловч тэргvvн зэргийнхээс гурав дахь тvвшинд оруулсан байна. Захиалга олшрох тусам тодорхой нэг машиныг хийх эд ангийг эрж хайх болсон гэдэг. Vvний vр дvнд эхний нэг сарын дараа борлуулалт 180 мянган доллар хvрсэн бол удаахь сард нь vvнээс 1.5 дахин єссєн байна. «Ай-Би-Эм» персонал компьютерийг сайжруулан борлуулж байсан нь хэдийгээр сайн орлого авчирч байсан ч компанийг бий болсноос хойш долоон сарын дараа л гэхэд єєрийн худалдааны тэмдгийн дор бvртгэгдсэн персонал компьютерийг vйлдвэрлэх нь єсєн дэвжихэд илvv єргєн боломжийг хангаж єгнє гэдэг нь тодорхой болов. Яг энэ vед Делл нэгэн сэтгvvлд «Интел 286» процессорын суурин дээр персонал компьютер угсарахад шаардлагатай бvх 200 чипыг нэг дор угсрах боломжоор интеграл схем дээр хангагч шинэ технологи бий болсон тухай олж уншжээ. Энэ нь угсралтыг хялбарчилж байсны дээр єєрийн гэсэн персонал компьютерийг vйлдвэрлэх явдлыг эхлvvлэх боломжийг олгож Майкл хотод нь байх «Интел» корпорацийн салбарт хандан тэр vед хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал кмпьютер угсрах чадвартай хэн нэгнийг єєрт нь зааж єгєхийг хvсчээ. Тvvнд хэд хэдэн инженерийг санап болгосон бєгєєд тэдний нэг нь арван хоногийн дотор хоёр мянган долларын хєлстэйгээр энэ ажлыг хийж єгєхийг зєвшєєрсєн байна.Америкийн зах зээл дээр vйлдвэрлэлийг vр ашигтай байгуулсан шинэ загварчлалтай гарч ирснийг хэн ч анзаарсангvй .Нэгдvгээр,тэр vеийн vйлдвэрлэгчдийг бодвол Делл єєрийн худалдан авагчидад мєнгийг буцааж єгч байжээ.Хоёрдугаарт, тэрбээр компьютер эрт орой хэзээ нэгэн цагг эвдэрч магадгvй гэдгийг ойлгон тэр даруй засвар vйлчилгээг нь хийж єгєх болов. Хэрэв компьютер нь эвдэрвэл маргааш єдєр нь л засвар vйлчилгээ хийж єгдєгєєс гадна мэргэжлийн хvний зєвлєгєєг бvтэн 24 цагийн туршид утсаар авах боломжийг нээжээ. Компьютерийг ашиглахтай холбогдон vvсэн гарч болох асуудлуудыг мэргэжилтнvvд зургаан минут утсаар зєвлєгєє єгєєд 90 гаруй хувийг нь шийдэж єгєх боломжтойг Майкл батламжилж байв. «Миний єрсєлдєгчид эхлээд vvнээ зохион бvтээгээд дараа нь хэрэглэгчдэд тэдэнд юу хэрэгтэй вэ? гэж ярьж байсан юм.Гэтэл эхлээд зах зээл юуг хvсч байна вэ? гэдгийг ойлгоод дараа нь тvvнийг нь vйлдвэрлэх ёстой билээ» хэмээн Майкл нэгэнтээ ярьжээ. 26 насандаа Делл vнэхээр том бєгєєд байнгын єсєн дэвжих компани удирдаж байлаа. Гэвч тvvний маркетинг болон менежмент нь арай жул байсан аж. Хэдэн тэрбум долларын эргэлтийн хєрєнгєтэй компани vндсэндээ хоёр хэсгээс буюу компьютер угсрагчид болон «утсан дээр суугч бvсгvй»-чvvдээс бvрдэж байв. Ардчилсан vзэлтэй захирал нь vе vехэн ажилтнуудынхаа дунд орон «Ай-Би-Эм»-ыг алаад єгєєч!, «Компак»-ийг vгvй хийгээч!, «Гейтвэй« хяргаад аль! гэх зэргээр тэднийгээ турхирна. 1992 онд борлуулалт нь хоёр тэрбум долларт хvрэхэд Майкл тайвширч эхэлсэн аж. Тэрбээр алдаануудаа ар араас нь гаргах болов. Єєрийн шууд борлуулалтын зарчмаас яагаад ч ухран жижиглэнгийн наймаачидтай сvжрэх болжээ. Тэд нь ч «Делл»-ын барааг дуртайяа авах болсон боловч тэдгээр нь эзнээ хvлээн лангуун дээр хэвтэх болсон юм. Тvрийвч зузаантай худалдан авагчид зар сурталчилгаа илvv сайтай «Компак»-ийг илvvд vзэж байсан бол арай ядуувтар нэг нь vнэ хямдтай! биш бодоод «Паккард»-ыг авч байлаа. Хоёрдахь азгvйтэл нь «Лэптоп» портатив! компьютерvvдийн загвар болжээ. Энэ шинэ загвар нь 386 процессортой байсан тул арай хоцрогдсон билээ. Яг энэ vеэр компанийн санхvv хариуцсан захирал валютын бирж дээр тоглоод алдагдал хvлээв. «Делл» vvний дvнд 38 сая доллар алдсан бєгєєд санхvvчийг ч тэр дор нь халсан байна. Дээр нь «Компак»-ийг єрсєлдєгчид нь vнээ буулгасан нь нэрмээс болов.Долоон улирал дараалан «Делл» алдагдалтай ажиллав. Энэ хугацаа одоог хvртэл тус компанийн тvvхэн дэх хамгийн хар vе байсан хэвээр байгаа юм. Vvний дараа компанийн ерєнхийлєгч хоёр зvйлийг хийжээ. Нэгдvгээрт, тэрбээр єєрийн хийсэн алдааг ухамсарлан жижиглэн худалдаалагчидтай хамтарч ажиллахаас татгалзав. Хоёрдугаарт, компани хєгжлийн тодорхой тvвшинд хvрсэн тул тvvнийг хуучин арга барилаар, дээр нь ганцаараа удирдах боломжгvй болсныг ойлгоод Майкл хєндлєнгєєс чадварлаг менежерvvдийг ажиллуулжээ. Дэд ерєнхийлєгчийн албан тушаалыг бий болгон энэ суудал«Моторола»-гийн Мортон Топферыг суулгав. Vvний дараа тус компанид «Эппп» ын хэд хэдэн загварыг зохион бvтээсэн Жон Медика, «Хьюлетт-Паккард»-ын нєлєє бvхий ажилтан Харри Подвальны болон «Сан Майкросистемс»-ин ерєнхий санхvvч асан Том Мередит нар ирж ажилласан аж. Боловсон хvчний сэлгэсэн нь хувь нийлvvлэгчдийн санааг амраасан байна. Компанийн ажил хэрэг ч сайжирч эхлэв. «Делл Компьютер Корп.» нь єнєєдєр дэлхийн компьютериин системийг vйлдвэрлэн борлуулдаг хоёрдахь том компани болсон бєгєєд жилийн худалдааны эргэлт нь 18 тэрбум долларыг давж гарчээ. Майкл Делл єєрийн компани хялбархан нэгэн санаанд тулгуурлан vvсгэн байгуулсан билээ.Тэрбээр захиалгаар угсрагдсан персонал компьютеруудаа шууд л эцсийн хэрэглэгчдэд нь нийлvvлсэн юм. Хэн ч энэ аргыг ийм амжилттай хэрэгжvvлж чадаагvй аж.«Делл» тогтмол єсєлтийн хурдацыг vзvvлэн єрсєлдєгчдийнхєє атаархлыг тєрvvлж байгаа билээ. Компанийн хувьцааны vнэ сvvлийн 10 жилд 360 дахин нимэгдсэн байна. 10 жилийн ємнє хувьцаанд нь нэг мянган доллар оруулсан хvн болгон єнєєдєр тэднийгээ 360 мянган доллараар зарах боломжтой юм. Майкл 38 насандаа 20 тэрбум долларын хєрєнгєтэй болсон байв.Делл хvмvvс янз янзаар ханддаг билээ. Зарим нь тvvнийг «ичимхий,даруу гэдэг бол нэг хэсэг нь «азтай бєгєєд сэргэлэн залуу» гэж нэрийддэг.Хэдийгээр тvvний компани єндєр амжилтанд хvрсэн ч гэлээ Захирлуудын зєвлєлийн дарга санаа амрах бодолгvй байна. Тэрбээр єдгєє дэлхийн персонал зах зээлийн 40 хувийг эзлэх мастер тєлєвлєгеє боловсруулаад байгаа гэнэ. Єєрийн бизнесийн гол чиглэлээр Майкл анхан шатны тvвшний серверvvд болон мэдээллийг хадгалах системийг сонгон авчээ. “Делл Компьютер Корп.» нь єдгєє АНУ-ын №1 компьютерийн компани бєгєєд дэлхийд хоёрдугаарт орж байгаа юм. Тус компанийн интернэт-сайтаар єдєрт 50сая долларын компьютер зарагддаг байна. «Делл» дэлхийн персонал компьютерийн зах зээлийн 5.3 хувийг хангаж байгаа бєгєєд дэлхийн 40 орчим улсад тєлєєлєгчийн газартай юм. Тvvний бvтээгдэхvvн болон vйлчилгээ нь дистрибьюторын сvлжээ, дилерvvдээр дамжин дэлхий даяар тархаж байгаа билээ.
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment